Badral's personal blog
How to design Vertical Mongolian Web page
Сүүлийн үед завгүй таваргасаар өдөр хоног ч харвасан сум шиг өнгөрсөөр байлаа. Гэтэл нэгэн удаа унд ууж суух зуураа цахим өртөөний шуудан түгээгүүрээр (http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee) цацагдсан мэйлүүд 6000 давсан байхыг хараад нэгэн мэйлийг нээтэл МОНГОЛ БИЧГЭЭ СЭРГЭЭЕ гээд л овоо хэлэлцэж байна шүү. Ингээд тэсгэлгүй ганц нэг мэйл чулуудаж орхилоо. Дараа нь хэд хоногийн дараа хэдэн галзуу нөхдийн маань нэг Нацаг анд дээрх бичлэгийг тэрлэжээ. Хальт уншаад өнгөрлөө. Ингээд ер нь л нэг босоо монгол бичгээрээ вэб хийж болчихоор (flash болон зураг ашиглахгүйгээр) санагдаад сая бараг 3 цаг суучихлаа.
Хялбар хэмжээнд бид монгол бичгээрээ вэб хийж болохоор болжээ гэдгийг харуулъя.
Амьдрал дээрх жишээг http://badaa.mngl.net/mb_test хуудаснаас үзэж болно. Арзайгаад байвал Монголбичиг фонтыг суулгах хэрэгтэй.
Татаж авмаар байвал http://badaa.mngl.net/mb_test/mb_test.zip хаягаас авч задлаад mb.html файлыг ажиллуулж үзнэ үү. IE8, Firefox3x, Safari, Opera хөтчүүд дээр чөлөөтэй дүрслэгдэнэ. Хэрэв таны хөтөч дээр хэвтээ дүрслэгдэж байвал таны хөтөч хуучин эсвэл өөр стандарттай байнаа гэсэн үг.
Залуус татаж аваад засаж янзлаад сайжруулна биз ээ. Сайжруулаад янз бүрийн вэб хийцгээгээрэй.
Хийх заавар:
1. Татаж авсан файлаа задлана.
2. Өөрөө шинээр html файл үүсгэх эсвэл mb.html файлын агуулгыг засна.
3. Хэрэв өөрөө файл үүсгэсэн бол толгойд нь
болон
мөрүүдийг нэмнэ.
4.
зааж өгнө.
5. Вэбийн төгсгөлдөө
функцийг дуудаж өгнө. Энэ нь мөрийг урвуулагч функц юм. Мозилла төрлийн хөтчүүдэд босоо чиглэлийг дүрслэхдээ 90 хэм эргүүлээд мөрүүдийг тонгоруулан тавьж дүрслэж байгаа болно.
6. mb.js, mb.css -ийг үүсгэсэн файлтайгаа нэг хавтаст хадгална.
7. mb.css файлыг өөртөө зохицуулан засварлана. Ялангуяа  бичвэрийн уртаас хамаарч эргүүлэлтийн байрлал буюу -moz-transform-origin:100% 50%; мөр их өөрчлөгдөнө.
Ер нь одоо CSS3-т чиглэлүүдийг дэмжүүлээд, Mongolianscript фонтоо засаад, ICU, Harfbuzz зэрэг render-үүдэд оруулчихвал компьютерт монгол бичгээр дүрслэх асуудал үндсэндээ шийдэгдэнэ. аа мөн гарын стандарт байрлал болон бас бус жижиг асуудлуудыг шийдэх хэрэгтэй юм байна. Гэхдээ эдгээр нь үндсэн биш зүгээр төгсжүүлэх алхамууд л юм даа.
За залуус минь монгол бичгээрээ вэб урлах гээд үзээд байж дээ.
Энэхүү жишээ нь зүгээр л болно гэдгийг харуулж буй анхдагч жишээ бөгөөд амьдрал дээр бүрэн дүүрэн ажиллахгүй байж болно. Та бүхэн өөрсдөө оролдож ахиулан сайжруулаад хэрэглэнэ буй заа.
Энэхүү вэбийн агуулгыг Билигсайхан андын бүтээсэн хуудаснаас шууд хуулж авсан ба javascript-ээр мөр урвуулах санааг Нацаг андын дээр дурдсан хуудаснаас авсан болно. Энэ нь чиглэлийн асуудалтай бөгөөд ер нь бол 270 хэм эргүүлээд глипыг тонгоруулбал арай зөв дүрслэгдэх юм. Гэтэл CSS3-ын glyph-orientation-horizontal, glyph-orientation-vertical өнөөг хүртэл бараг бүх (safari дэмжиж байж магадгүй, туршиж үзсэнгүй) хөтөчүүдэд дэмжигдээгүй байна.
ШИНЭЧЛЭЛ:
Хуудсыг үзэхэд дөрвөлжин тэмдэгтүүд гараад байна гэсэн гомдлын дагуу кодод багахан өөрчлөлт оруулж MongolianScript фонт суусан эсэхийг шалгадаг болголоо. Ингэснээр хуудас нэг бол зөв дүрслэгдэнэ үгүй бол таныг шаардлагатай фонтыг татаж авахыг сануулна.
Text mode functionality in Bolor Dictionary
Болор толь одоо бичвэрээс үг хайх боломжтой боллоо. Энэ автомат машины орчуулга биш бөгөөд зөвхөн хэрэглэгчдэд үг тус бүрийг хуулж эсвэл бичиж хайх бус бичвэрээр нь нэг талбарт хуулж тавьж байгаад орчуулахыг хүссэн үгээ хулганы товшилт эсвэл тэмдэгт мөр буюу холбоо үгээ хулганаар тэмдэглээд хайлт хийх боломжтой болсон гэсэн үг юм. Өдөр тутам томхон орчуулга хийдэг хүмүүст хамаагүй хялбар болсон гэдэгт найдаж байна.
Хайлтын нүдний ард Бичвэр/Text гэсэн нэртэй 3 дахь товчин дээр дараад та энэ боломжийг туршиж үзэж болно.
The server hard disk has been crashed
Серверийн хатуу диск чад хийж нэг өдөр нойргүй хонов. Өчигдөр өдөр 16 цагийн үед серверийн шинэчлэл хийгдэх явцад libc6 санг суулгаж байх үед Bus error гэсэн алдаа өгөв. За програмын алдаа биз гэж бодоод тоосонгүй. Бусад зүйлээ үргэлжлүүлж суулгаад цөм шинэчлэгдсэн тул дахин эхлүүлэх шаардлага гарав. Ингээд эхлүүлтэл таг болчихлоо. Компьютерын төв рүү утасдаж ажилчнаар нь гараар дахин эхлүүлүүллээ. Эргээд ороод иртэл dpkg алдааг засах заавар өгөхөөр нь түүний дагуу засвар хийж байтал ахин Bus error өгөөд нам болчихов. Ингээд ахин дахин утасдаж байж компьютерын төвийнхөн mainboard эвдэрсэн гэж таамаглан алдааг 2 цаг шалгаад хатуу диск дуусчээ гэсэн онош тавив. Тэднийг шалгаж байх хооронд би recovery console руу эхлүүлсэн байсан бөгөөд алдааг засчих санаатай chroot хийх гэтэл Bus error заагаад нэвтрүүлсэнгүй тул хатуу дискийг шалгаж үзтэл хэдэн зуун “orphaned file list” -с авхуулаад бөөн алдаа өгөв. Ингээд унших боломжит бүх өгөгдлөө авч эхэлсэн бөгөөд үйлчилгээ үзүүлэгч маань 4 цагийн дараа шинэ хатуу диск суулгаж өгч би системээ шинээр суулгах ажил оров. Бүх үйлчлүүлэгчдийн өгөгдөл 12 цагийн зайтай өөр диск рүү хадгалагдаад явдаг бөгөөд бүх хэрэглэгчийн өгөгдлүүдийн хувьд ажиллаж байсан дискээс уншуулан авч чадсан тул нэг ч байтын алдагдал гараагүй болно. Харин системийг дахин суулгаж, тохируулж хэвийн ажиллагаанд оруулах хүртэл нэлээн цаг орлоо. Одоо ч ер нь RAID диск л ашиглаж байхыг хичээе дээ. Даан ч арай л үнэтэйдчихээд байдгийн. Ядаж хаяа нэг систем имаж хийж авч байхаас. Нөгөө талаас ажиллаж байгаа системийг энэ мэтээр ачааллыг нь нэмээд байхаар бас удаашраад байх юм даа.
Одоогоор нарийн тохиргоо бүрэн дуусаагүй ч хэрэглэгчдийн хувьд бүх асуудал эргээд хэвийн байдалдаа орлоо. Ямар ч гэсэн шинэ диск суулгасанаас хойш эхний вэб байршуулагчийн вэбийг цагийн дотор сэргээн байршуулж эхэлсээр 3 цагийн дараа бүх үйлчлүүлэгчдийнхийг бүрэн дуусгав.
Гадаад гэнэтийн хүчин зүйлсээс болж үйл ажиллагаа түр тасалдсан тул гэрээ ёсоор олон цагийн өмнө мэдэгдэж чадсангүйдээ бүх хэрэглэгчид болон үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье!
Монголын талаар википедиа дээр
За хөөрхий миний нүдээр Монголын амьдрал улам хэцүүдээд, муудаад байх шиг харин нөгөө талаас олонхи хүмүүсын нүдээр сайжраад сайхан болоод байнаа гээд магтаад байдаг байсан чинь ганцхан миний нүдээр биш германчуудын нүдээр бол минийхээс бүр доор харагдаад байгаа бололтой. Хүн амын 40% нь 1990 оны нэн ядуурлынхаа төвшинд амьдарч байнаа гээд википедиа дээрээ http://de.wikipedia.org/wiki/Mongolei#Allgemeines  хаягт бичсэн байх юм даа хөөрхий. Герман хэлтэй нэг нь ороод гүйлгээд харчихад зүгээр байх. Ер нь герман википедиа их хурдан байнга шинэчлэгддэг, мэдээлэл нь эмх цэгц сайтай, голчтой мэдээлэлтэй санагддаг. Яахав үнэхээр дутуу сэдвүүдээ англиас орчуулаад тавьсан нь харагддаг ч сайн орчуулсан байдаг. Эмзэг сэдэв болхоор нь энэ бичлэгт үүл хийсэнгүй, гарчигаа англиар тавьсангүй ээ гэж.
How to extract winmail.dat on linux
Линүкс хэрэглэж байхад Оутлүүкээс хавсралт хийсэн имэйлийн хавсралт winmail.dat болж ирэх үзэгдэл элбэг тохиолддог. Тэгвэл та ytnef-ыг суулгаад (Дебиан/Үбүнтү sudo apt-get install ytnef) ytnef -f . winmail.dat гээд дуудахад зөв хавсралтыг задлаад өгдөг. Өнөөдөр нэг ийм мэйл ирээд задлаж байгаад тэмдэглэчихье хэмээн бодлоо.
Airbus A380 – The largest passenger plane in the world
Airbus A380-ыг хийсэн тухай санаандгүй олж үзэв. Гүүглээс хайхад Richard Hammond гуйн national.geographic-тай хамтран хийж BBC-р гаргасан энэ нэвтрүүлэг http://www.beesharing.com/2010/02/national-geographic-richard-hammonds-engineering-connections-airbus-a380.html хаягт бас гараад ирж байна лээ. Та завтай бол үзэж сонирхоорой. Маш гоё тайлбарлаж байна лээ шүү. Аль 13-р зуунд Монголчуудын хэрэглэж байсан эвэр нум дэлхийн хамгийн том онгоцыг бүтээхэд оролцож дээ. Төгсгөлд нь бүр монгол нум байгаагүй бол Airbus A380 -н бат бөх арьс байхгүй байх байлаа гэж авч байна лээ шүү!
Translation of Outsourcing & Offshoring
Болор тольд хамгийн олон хайгдсан боловч олдоогүй үгсийн нэгээр outsourcing ба offshoring тодорсон байна. Тиймээс өнөөдөр ямар ч гэсэн нэг орчуулга заавал хийх хэрэгтэй юм байна гэж үзээд:
Outsourcing = Гаднын үйлдүүлэл гэж оноов.
Компанийн зарим хэсэг, үйлдвэрлэл, ажил, процессийг өөр компанид даатгах үйлдэл билээ.
Offshoring = Гадаад үйлдүүлэл гэж оноов. Offshoring нь өөр улсад оршин үйл ажиллагаа явуулдаг компаниар Outsourcing хийлгэх буюу компанийн зарим хэсэг, үйлдвэрлэл, ажил, процессийг хямд өртөгтэй гадаад улсад буй компанид даатгах гэсэн утгатай тул дээрх оноолтыг хийв. Тольд тухайн үгсийн тайлбарыг давхар хавсаргасан тул асуудал гарахгүй байх гэж үзлээ. Илүү оновчтой орчуулга танд байвал сэтгэгдлээр үлдээнэ үү.
Meeting with my friend
Энэ дэлхий үнэхээр жижигхэн болсон нь өдөр бүр л мэдрэгдэх юм даа. Хаа байсан Токиод ажиллаж, амьдарч байгаа багын анд Магнайтайгаа газрын мухрын германы нэг жижгэвтэр хот Аахенд уулзаж гэр бүлтэй нь танилцаж 2 хоногийг сайхан өнгөрүүлэв ээ. 2 хоног буу халахад ам чилсэнгүйгээр үл барам дэндүү богинохон байлаа.
Аль дунд сургуульд л тооны онолд дуртай гээд явдаг байсан хүн Японд тооны онолоороо мастер болон докторын зэрэг хамгаалчихаад Токиогийн их сургуульд мөн л тооны онолоороо л ажиллаж байгаа андаараа бахархах сэтгэл төрөв. Сая энд Боннын их сургууль дээр уригдан ирж 4 сар ажилласан бөгөөд одоо эндээсээ шууд нутаг буцах гэж байгаа юм байна.
Андыг маань Монголд сайхан хүлээж аваад ажиллах нөхцөлийг сайн бүрдүүлж өгөөсэй. Намайг монгол нутагтаа нүүж очиход угтаж авсан шиг зүйлс тохиолдвол ч эргээд л япон буцчих байх даа.
Магнайдаа цаашдынх нь ажилд амжилт хүсээд, дэлхийд данслагдах онол эсвэл нээлт хийгээрэй гэж ерөөе! Уртаа гэгч олон юм бичмээр байв ч цагт баригдаад товчоос товч  тэмдэглэл хийчихлээ.
Segmentation fault problem with GCC compiler on linux
Хэл шинжлэлийн нэгэн судалгаа хийхээр С дээр нэгэн 35MB бичвэр файлыг уншиж 2800000 элемент бүхий тэмдэгт мөр массив зарлаад уншиж авах гэтэл “Segmentation fault” гэсэн алдаа өгөөд салдаггүй. Програм бол яг зөв бичигдсэн тул нэлээн гайхаад гар debug хийж эхлэв. Ингээд юу ч гэсэн HEAP/Stack ой дүүрсэн юм болов уу гэж бодоод массивыг 1000000 болгоод зарлаад үзтэл зүгээр ажиллаж байнаа. Ингээд энэ тухай асуудлыг гүүглээр нэлээн хайгаад олигтой үр дүнд хүрсэнгүй. Миний гол зорилго Stack ойг GCC компялерт нэмж өгч хөрвүүлэх арга хайв. Ингээд юу ч гэсэн миний Stack ой яг хэд байгааг мэдэхээр
ulimit -a гээд ажиллуулаад үзтэл:
stack size              (kbytes, -s) 8172
гээд гараад ирж байнаа. Үүнийг ядаж 32 MB болгохоос нааш миний програм ажиллахгүй нь тодорхой. Ингээд
ulimit -s 32768
гээд үзтэл stack ойг нэмчихэж байнаа. Програм маань ч дурайтал ажиллав. Харин Виндовс эсвэл өөр систем дээр ажиллахгүй. Энэ програм нь олон нийтэд тараагдахгүй зөвхөн шинжилгээ хийхэд хэрэглэгдэх тул миний хувьд ямар ч гэсэн асуудал арилаад хэрэгцээг хангаад болоод явчихлаа.
MySQL database migration from Latin1 to UTF8
Өнөөдөр хуучин блогоо зөөж байтал нэгэн асуудал гарлаа. Учир нь блог маань юникодоор бичигдэж байсан ч latin1 тэмдэгт кодчлолоор өгөгдлийн санд хадгалагдсан байжээ. Ингээд нөгөө арзайсан бичвэрээ UTF8 болголоо. Энэхүү аргыг би үргэлж хэрэглэдэг бөгөөд хэрэглэх хэрэгцээ их гардаг тул энд бичлээ.
# mysqldump -u dbuser -pdbpass --opt --skip-set-charset --default-character-set=latin1 --skip-extended-insert databasename > database.sql
# sed -i 's/DEFAULT CHARSET=latin1/DEFAULT CHARSET=utf8/g' database.sql // эсвэл perl -i -pe 's/DEFAULT CHARSET=latin1/DEFAULT CHARSET=utf8/' database.sql гэсэн ч болно.
# sed -i '1i SET NAMES utf8;' database.sql // эсвэл ямар нэг засварлагчаар vi database.sql гэдэг ч юм уу нээгээд толгойд нь "SET NAMES utf8;" гэсэн мөр нэмнэ.
# cat database.sql | mysql -u dbuser -pdbpass
Ингээд л боллоо.