Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

Програм хангамжийн инженер гэж хэн бэ?

Өмнө амласан ёсоор Програм хангамжийн инженерийн тухай товч дурдъя. Бид програм хангамжийн инженерүүдийг программист гэж нэрлэдэг. Гэвч программист, програм хангамжийн инженер хоёр жаахан ялгаатай.
Програм хангамжийн инженер (software engineer) гэдэг мэргэжил програм хангамжийн инженерчлэл (Software engineering) хөгжиж эхэлсэнээс хэдэн жилийн дараа гарч иржээ. Үүгээр хуучны программистуудын үүрэг даалгавар өсөн нэмэгдсэн гэж үзэж болно. Учир нь программистууд жижиг програмчлал л хийдэг бол програм хангамжийн инженерүүд том програмчлал хийдэг. Програм хангамжийн инженерчлэл салбарт програмчлалыг жижиг (Programming in small) болон том (programming in large) гэж 2 ангилдаг. Жижиг програмчлал гэдэг нь ямар нэг хэл дээр код алгоритм бичихийг хэлдэг. Сайн программист хүн маш үр ашигтай чанартай алдаа мадаггүй сайн алгоритм бүхий програм бичдэг. Харин том програмчлал нь жижиг програмчлал дээр нэмээд төсөл төлөвлөлт, шаардлага, үр ашгийн тооцоо, програм хангамжийн бүтэц загварыг гаргадаг. Гэхдээ ирээдүйд энэ том програмчлалд жижиг програмчлал харьяалагдахгүй болох байх.
Програм хангамжийн инженерүүд юу хийдгийг нарийн тодорхойлохын тулд эхлээд програм хангамжийн инженерчлэлийг тайлбарлах хэрэгтэй болох байх. Өнгөрсөн зун би энэ сэдвээр нэг лекц уншиж байсан. Мэргэжилийн бус хүний тэмдэглэл тул ойлгомж муутай байх. Хүсвэл үзүүлэнг нь хавсаргаж болно. Энэ дашрамд цахим өртөө төрийн бус байгууллага монголд янз бүрийн сэдвээр сайн сайн лекц уншуулдаг тул та бүхэн http://holboo.tsahimurtuu.mn хаягаар ороод хэзээ, хаана, хэн, ямар лекц уншихыг мэдээд аваарай.
Програм хангамжийн инженерчлэл нь өөрийн гэсэн хөгжүүлэлт хийдэг үе шатуудтай байдаг. Эдгээр үе шатуудыг хэрэгжүүлэх янз бүрийн загвар байдгаас хамгийн түгээмэл үр өгөөжтэйг нь “Хүрхрээ” (waterfall) загвар гэж үздэг. Үүнийг зургаар харуулъя.
Хүрхрээ загвар
Эдгээр үе шатууд нь дотроо мөн хуваагдаад явна. Жишээ нь эхний шатаас шаардлагын тодорхойлолт гаргаж ирэхэд албан ба албан бус тодорхойлолт гаргаж ирдэг. Энд Lastenheft гэж ярьдаг. Бид “Үүргийн дэвтэр” гээд нэрлэчихье . Албан бус тодорхойлолтыг үүрэг даалгавар өгөгчтэй хамтран гаргана. Харин албан тодорхойлолтыг зөвхөн даалгавар хүлээн авагч гаргадаг. Энд Pflichtenheft гэж ярьдаг ба англиар “system specification” гэдэг тул бид “Системийн тодорхойлолт” гээд нэршчихье. Энэ Системийн тодорхойлолт маань нөгөө шаардлагын тодорхойлолт болох учиртай.
За би өөрийн төслийн үүргийн дэвтэрээ гаргаад энд яаж хийдэг болон хийсэн тухай бичээд монгол хэл дээр нэг Латекс хэв бэлдээд тавинаа. Мөн ер нь монголоор латекс дээр ном бичих хэвийг энд тавина гэж амласан байгаагаа мартаагүй байгаа. 😉

20 Responses to “Програм хангамжийн инженер гэж хэн бэ?”

  • Buyaka says:

    Sain uu? chinii blog ruu orohod mash ih taatai bdagshuu. minii huvid mongoliin IT hugjuld chinii oruulj bgaa huvi nemer ih baigaa gej boddog. shine sorgog medee medeelel bolomjooroo oruulj bgaarai. mash ih bayarlah bolno. Ene ercheeree uragshaa 🙂

  • Програм хангамжийн инженерчилэлийн эхний үе шат болох Асуудлын анализ хийх шатанд “Үүргийн дэвтэр” болон “Зорилгын дэвтэр” бэлтгэх хэрэгтэйг өмнө дурьдсан билээ. Энэ үүргийн дэвтэр нь
    Зорилгын тодорхойлолт
    Бүтээгдэхүүний хэрэглээ
    Бүтээгдэхүүний үйл а

  • Өмнө Үүргийн дэвтэр гээч зүйл хийж байхдаа би Зорилгын дэвтэр гээч зүйл хийх тухай дурдсан. Одоогоор өөрийнхий төслийнхийг хийж дуусаагүй л байгаа.
    Өнөөдөр ганц нэг стандарт харж суугаад өмнө дурьдаж байсан Шаардлгын тодорхойлолтод хамаатай нэгэн зүйлий

  • chimeg says:

    bi iim site mgl hel deer baigaad chin setgeleesee bayarlaj bna. Olon olon IT Computer Science-n mergejiltenguud eh heldeeree nom site hiij olnii hurteel bolgoosoi gej boddog yum.
    Uneheer talarhaj ajliin undur amjiltiig ene Badaa gedeg hund husmeer bna

  • За сүүлийн 2 сард 4-5 залуус хувийн имэйл хаягаар “програм хангамжийн инженер болохын тулд юу юуг давуу үзэж судлах вэ?” гэсэн асуулт тавьж зөвлөгөө хүсчээ. Ер нь сүүлийн үед сардаа бараг нэг ийм хүсэлт ирж байгаа тул энэ тухай блог дээрээ нэг бичээд тавь

  • boldoo says:

    sain baina uu Badral axaa bi ch bas ene mergejileer surch bgaa boloxoor iimerxuu medeelel nadad ix xeregtei bdag yum aa anx orj irexde bol yuch oilgoxgui l orj irj baij bilee.Taniig iim blog xotolj bgaag medeed ix bayarlaj bna, minii daraa daraagiin xuuxduud tanii blogiig unshaad ooroor setgej orj irex bx gdgt naidaj bna. Oor olon sonirxoltoi sedveer bichleg bidend xurgej baigaarai
    Oor gadaad site ix bdag l da gexde jaaxan xelnii xundrel bdagiig ta lav medex bailgui de . Tanid ajiliin ondor amjilt xusii

  • Mongol says:

    “Охин төрлөө. Аав боллоо. :-)” gesn baix uym. Aab bolson gexeer ooroo xuuxedtei bolson uym gej bodson getel oxin turluu gechix uym tegexeer uvuu uvuu bolmoor uym. xe xe xe….

  • Xocoo says:

    Software engineering талаар монголд олигтой ном байхгүй болохоор маш хэрэгтэй мэдээлэл тавьсан байнаа.

  • byambaa says:

    Sain bna uu badral ahaa. tanias harin asuuh yum bna. bi neg server hudaldaj avsan yum. tegeed fantastico oor ni site uudaa uusgeed mongoloor bichiheer asuultiin temdeg garaad bna eniig yaj zasah be?

  • badaa says:

    fantastico chini commercial script yum baina. Tiimees eh code ni baihgui yumyg bi haana ni yamar problem baigaad yaaj medehew. Shuud tednii support-oos asuuwal deer baihaa.

  • hurenbaavagai says:

    сайн байна уу ах минь юуны өмнө монгол хүний оюун ухааныг дэлхийд таниуулж яваад чинь баяр хүргье ажлын амжилт

  • Soko says:

    Баярллаа Бадрал ахаа таны энэ оруулсан мэдээлэл их нэмэр болж байна. Цаашид өшөө сайн мэдээлэл оруулж байгаарай. Чинь сэтгэлээсээ талархаж байна.

  • […] “Системийн тодорхойлолт” бэлтгэх хэрэгтэйг өмнө дурьдсан билээ. Энэ үүргийн дэвтэр […]

  • […] л байгаа. Өнөөдөр ганц нэг стандарт харж суугаад өмнө дурьдаж байсан Шаардлагын тодорхойлолтод хамаатай […]

  • […] хангамжийн инженер хүний хийдэг ажил нь ихэвчлэн Програм хангамжийн инженер гэж хэн бэ? бичлэгт байгаа диаграмын дагуу явдаг ба эхний үе […]

  • margad says:

    tand uneheer bayarlalaa. heregtei medeelelee awj chadlaa

  • amgaa says:

    ymar hicheeler eysh ogdiin bol ?

  • ochiroo says:

    sain baina uu? IT-iin talaar shineer “Program hangamjiin shaardlagiin shinjilgee”, “Program hangamjiin chanariin unelgee” hicheeliin material nemj oruulbal olon oyutan unshikh bolno.
    Ajliin amjilt husen ereeje. bayarlalaa,
    l

  • blabla says:

    tanias asuuj lawlah yum baina tanitai yaaj holbogdoh ve?? Facebook ch yumuu holbogdoh arga yu bna?

  • Буянтөр says:

    IT engineer bolohod hunees yamar chadvar shaarddag ve berhsheel uram ogdog zuil g.m

  • Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *