Хорьдугаар зууны хамгийн шилдэг эрдэмтэн бол физикч Алберт Эйнштэйн (Albert Einstein -г германаас нь орчуулбал – Ганц чулуу-ны Нандингэрэл гэсэн утга гарах юм уу даа 🙂 ) гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Түүний нээсэн E=mc^2 гэсэн томьёо нь харамсалтай түүнийг амьд ахуйд үхлийн томьёо хэмээн нэрлэгдэж байв. Уг нь бол дэлхий дээр өнөөг хүртэл нээгдсэн бүх томьёоны хамгийн агуу нь. (Харьцангуйн тусгай онол) Энэ томьёо атомын бөмбөг яаж ажилладаг, дэлхий ертөнцийн үүсэл, нарны цацраг яаж үүсэж буй бүгдийг хэлж өгдөг. Гэхдээ хөөрхий үнэндээ буруугүйг энэ кино харуулж байна лээ. Өнгөрсөн хойно нь удалгүй Энергээс буцаж масс үүсэх боломжтой хэмээн үзэж ертөнц дахины үүслийг тайлбарласан байдаг. Энэ тухай киноны төгсгөл хэсэгт өгүүлнэ. Эйнштэйн уг нь энэ томьёог практикт боломжгүй гэж үзэж байв. Тэрээр яг өнөөдрийнх шиг кернфусионоор (++) асар их энерги гаргах боломжтой боловч түүнийг задлах гэж өгөх энерги үр дүнд гарах энергээс нь давна гэж үзэж байв. Гэтэл Leo Szilárd нейтроноор ямарч энерги өгөхгүйгээр задлах боломжтойг үзүүлэв. Leo Szilárd нь германд сурч байхдаа нацистууд атомын бөмбөг хийхэд тун ойрхон очсон гэдгийг гадарлаж Гейтлар түүнийг дайндаа хэрэглэх нь тодорхой гэж айж байв. Цөмийн химийн эцэг гэгддэг Otto Khan (Lise Meitner, Fritz Straßmann-ы хамт. Энэ 2 байгаагүй бол Отто нээж чадахгүй байсан.) ураны гинжин урвалыг нээснээр Szilárd бүр сандарч эхэлсэн байна.
Энэ тухай нарийвчлан үзүүлсэн баримтат киног та бүхэндээ хүргэж байна. Зарим нэг E=mc^2 томьёог ойлгоогүй хүмүүст хэрэг болох байх. Гэхдээ харамсалтай нь герман хэл дээр. Ер нь байгалийн шинжлэх ухааныг сайн ойлгохыг хүсвэл залуус минь герман хэл үзсэн нь дээр дээ. :p
За таалан соёрхож ямар жижигхэн масс (Hiroshuma дээр хаясан бөмбөг ~0.6 гр массаас 12.5 тонн энерги гаргасан байдаг. Угаасаа с^2 шүү дээ тээ) ямар том сүйрэл авчирч байгааг харна уу.


7 Comments

tugsoo · 2009/06/06 at 12:49

Таний хийсэн Монгол виртуал гар v1.2-г үзлээ, их гоё болж. Таниас нэг юм асуух гэсийн жава дээр яаж “ө”,”ү” үсгийг таниулав, би нэг программ netbeans-дээр бичиж байгаан, тэгээд ө үсэгтэй файлыг уншаад дэлгэцэн дээр гаргах гэхээр танихгүй юм, файлаа уг нь UTF-8 болгоод уншуулахаар болоод, гаргах гэхээр л болохгүй байгаа юм. Ямар арга байна, туслаач

ulzii · 2009/06/06 at 18:07

yag yah geed baigaag chini oilgosongui.

File/”MyProject” Properties

Gedeg deer krill yumuu utf temdegt bolgood uurchluud uzvel jah bol?

tugsoo · 2009/06/07 at 08:11

BufferedReader in = new BufferedReader(new InputStreamReader(
“text.txt”, “UTF8”));

ингэж файл-ээ татаж уншаад, дундаас нь үг хайж олоод буцаад гаргах гэхээр монгол ө, ү үсгүүд нь гарж ирэхгүй юмаа, асуултын тэмдэгт болоод байгаан. Өөрөөр хэлбэл юникодын тэмдэгтийг танихгүй, тэгээд гайхаад байна. Прожектын тохиргоо нь UTF-8 дээр байгаа.

badaa · 2009/06/07 at 10:00

FONT-oo shalga!

туул · 2009/06/08 at 12:26

Үнэхээр гайхалтай баримтат кино байна. Заавал үзээрэй хүмүүсээ!

ulzii · 2009/06/09 at 17:24

Ingeed uz dee.

String sFilename = \”chinii filename\”;
InputStream reader = new InputStreamReader(new FileInputStream(sFilename);
BufferedReader br = new BufferedReader(reader, \”UTF-8\″));

String sLine = null;

while((sLine= br.readLine())!=null)
{
//uur kod…
}

xvv · 2009/06/17 at 14:17

За байз яаж Герман хэл сурах уу 😀 Энэ гарчиг дээр нь Alert гэсэн нь алдаа юу? эсвэл албаар юм уу? 🙂

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *