Та негатрон гэж сонссон уу? Энэ нь электроний өөр нэгэн нэршил юм. Энд тэнд мэр сэр л тааралддаг. Анти-электрон буюу позитроныг нээсний дараа позитрон, негатрон гэж нэрлэх санал гарсан ч позитрон нь тогтоод негатрон нь хэвшиж чадаагүй гэдэг.
Нэршил гэснээс электрон өөрөө ямар утгатай нэр юм бол?
Элекрон гэдэг нь хуучны грекээр ἤλεκτρον élektron буюу ХУВ эсвэл БОЙШИЛ гэсэн утгатай үг юм. (Шинжлэх ухааны нэр томьёо яагаад эртний грек эсвэл латин дээр байдгийг дараа тайлбарлая) Учир нь муурын арьсанд хувыг үрэхэд чад пад хийж дуугаран цахилгаан анх ажиглагдсан байна. Хув гэж юу байдаг юм гэж бодож байгаа хүн байвал өвөөгөөсөө асуугаарай. Хэрвээ өвөөгүй эсвэл асуух боломжгүй эсвэл бас мэдэхгүй байвал Болор дуранг авч суулгаад тайлбарыг нь харж дээ. Харин БОЙШИЛ гэж хатуу хувыг хэлдэг. Хувыг монголчууд гаансны толгойд өргөн хэрэглэдэг байсан бөгөөд биед хаш чулуунаас л илүү эерэг нөлөөтэй байсан байгаа юм даа.
Бид ингэхэд электроноо хэр сайн мэддэг билээ? Атомын хамгийн хөнгөн бүрдэл хэсэг. Бодисын химийн холбоосыг хариуцдаг 9,10938356 * 10^-31 жинтэй сөрөг цэнэгтэй эгэл бөөм. За хүн бүрийн мэддэг зүйлийг давтаж хадуурах нь нэршилээрээ зогсоё.
Физик
What is energy?
За манайханы хамгийн их хэрэглэдэг үгсийн нэг бол Энерги. Хөгшид, залуус, хүүхэд багачуул эрэгтэй эмэгтэй, лам хар ялгахгүй бүгд маш их хэрэглэнэ. Эерэг сөрөг энерги, хар цагаан энерги, сайн муу энерги гэж ирээд асар өндөр Read more…
0 Comments