За та бүхэн сайхан шинэлж байна уу. Би битүү сартай өдрөө сайхан битүүрч байна. Төрдөө тэрсэлсэн юм биш, түмэн олондоо буруу санасан ч биш, Тэрбиш гуай болон бусад зурхайчдыг муучилъя ч гэсэнгүй. Зүгээр л 21-р зуунд амьдарч байгаа юм болохоор сар өнөөдөртөө хаана ямар байдалтай байгааг нагацтайгаа хамт онлайн камераар интерактив хараад сууж болж байгаа тул ийнхүү шийдсэн юмаа. Нөгөө талаас Германд байгаа болохоор заавал зон олныг дагах хүнд шаардлага шахаас гарсангүй.
Мөнхүү одон орон судлалаас Баяраа гэдэг залуу http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1167735 нийтлэлийг бичсэн нь ихэд таалагдлаа, сайшааж байна. Одон орон судлаач, мэргэжлийн хүн болох энэ залуу 2 жилийн өмнөөс сар шинийн үеэр миний бичдэг энэ сэдэвтэй маань тун төстэй, утга нэг сайхан нийтлэлийг бичсэнд туйлын баяртай байна. Ингэж дуугарах мэргэжлийн шинжлэх ухаанч хүн хэрэгтэй байсан юм.
Тэрбиш гуай болон бусад зурхайчдыг муулж байгаа юм биш шүү. Та бүхэн маань тэр зурхайгаа залуу үедээ зааж сургаад, жаахан нээлттэй болгоод, авах гээхийн ухаанаар хоорондоо зөвлөлдөөд шийд шийдвэрээ гаргаад явдаг бол сайхансан.
Монголчууд бид шинжлэх ухаанд итгэх болоогүй гэж үү?


3 Comments

a · 2010/02/18 at 02:42

hamgin suuld goy helsen bn shu. :p

Enkhmunkh · 2010/02/23 at 09:22

Энэ жил харин гайхаад байсан юм. 2 шинийн нэгэнтэй гэдэг нь 2 талцдаг зурхайчууд нь яриад дундаа хийчий гээд гаргаад ирцэн ч юмшиг хардлага төрөөд байгаа юм. Энэ жил хэрүүл хийлцэж зурагтаар би зөв тэр буруу гэж ярих нь өмнөх жилээ бодвол дуулдсангүй бодвол зурхайчид минь таны хэлдэгээр зөвлөлдсөн байх даанч авах гээхийн ухаан нь дутсан юм байлгүй дундаа хийгээд 2 өдөр шинэлүүлэв. Энд нийтээрээ тэмдэглээд эхлэхээр заза дүүрсэн хэрэг аль нэг өдөр нь болоо л биз гэж юм бодолгүй сайхан л тэмдэглэлээ :).

Michelle · 2010/04/20 at 05:10

Yanz buriin sonirholtoi zuil bichdeg saihan blog yum bna Amidaa. Minii huvid ene havitsaa l /2sard/shinelj bval boloo. 1sard bish 3 sard bur bish. Bilgiin toololiig bid tsaashid hezee ch alban yosoor ashiglahgui ni barag l todorhoi biz. Tuuhen uudneesee Shar gegdeed bgaa zurhai maani bidnii ulamjlalt toolol baij tun magadgui l yum. Manjiin ehen ued Zanabazar terguuten dagaar orohdoo ihed holiig harj manj hyatadiin soyoliin nuluund avtahguin tuld barag buhii l soyol shashinii ulamjlaliig hyatadiinhaas ers uurchilsen bdag. Ene ued l Tugsbuyantiin gegdeed bgaa Tuvd zurhaig Mongold nutagshuulsan. Hyatad odoog hurtel Shar zurhaig dagadag. Tiim uchraas uunii talaar er margaad bh shaardlagagui sanagddag. Barag l niigem uls turiin shaltgaan yum da. Odon oron ni shinjleh uhaanaaraa tertei tergui hugjuud l yavna. Manai heden mundag zurhaichid hoorondoo margaj l baig. Tertei tergui tugs toolol zohioh bolomjgui shuu de.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *