Энэ оны 1 сарын 12-нд эхнэрийн хамт Avatar хэмээх киног 3 хэмжээсээр (3D) үзлээ. 3D технологийг хэрэглэсэн бүтээлийг үзэж буй анхны кино маань байсан болоод ч тэр үү бид 2 мэл ангайн үзсээр гарч ирсэн. Технологийг биширсэн. Кино ч гоё болсон байна лээ.
Одоо 3D-д жаахан дутмаг байгаа зүйлс нь мэдрэхүй оруулж ирэх хэрэгтэй санагдсан. Салхи салхилахад нь урд сандлын араас хийгээр үлээдэг, цэцэг навч гарахад өвс үнэртүүлдэг, бороо ороход нь жаахан ус дээрээс нь цацчихаж болох юм тээ. (Phantasieland-д (köln) энэ санаа байдаг дуулдсан)
Киноны үйл явдлыг та өөрөө үзнэ биз. Ойлгож ядах зүйл үгүй. Шинжлэх ухааны уран зөгнөл талаасаа бус хүний зан араншинг түлхүү харуулахыг зорьсон болов уу гэж бодогдсон.
Учир нь түүн дээр гарч буй Pandora гариг нь манай оддын системийн хөрш оддын систем болох Alpha centauri A нарны аймгийн нэгэн гаригийн (зохиогчдынхоор Polyphemus) сар юм гэсэн. Гэтэл шинжлэх ухааны үүднээс бол Alpha centauri A биш Alpha centauri B дээр амьдрал бүхий гариг байх магадлал илүү өндөр гэж үздэг.
Alpha centauri нь A ба B гэсэн 2 ихэр нарны систем юм. Харин манай систем бол НАР гэсэн 1 одны систем. Alpha centauri A нь тухайн нарны аймгийн хамгийн том од нь бөгөөд гэрлийн цацаргалт манай нарны цацаргалттай ойролцоо буюу 1,52 дахин их, жин нь манай нартай бараг адилхан буюу 1.1 дахин их. Химийн найрлага нь бас бараг ижил гэж үздэг. Нас нь ~ 5 тэрбум. Манайхтай бас л ойролцоо. Тиймээс хүмүүс тэнд манай дэлхийтэй төстэй гариг байгаа гэж таамагладаг. Хэрэв гариг байвал манай ардын аман зохиол эрхий мэргэн үлгэр буюу хараацайн домогт гардаг шиг 7 биш ч гэлээ ямар ч гэсэн 2 нартай байнаа гэсэн үг. 😉
Гэхдээ асраномчид Alpha centauri B орчинд дэлхийтэй төстэй амьдрал байх гариг байх магадлал өндөртэй гэж үздэг. Учир нь нарны масстай илүү ойролцоо (0,93 нарны масс) бөгөөд гадаргын темпратур нь 5300K тул цацаргалт нь манай нарнаас 50% бага байдаг нь энэ одны аймагт амьдрал үүсэх нөхцөл нь илүү өндөр. Мөн нас нь урт.
Одоогоор хүн төрөлхтөн Alpha centauri-д ямар ч гариг олоогүй байгаа!
Alpha centauri нь (A B хоёул) ~4,34 гэрлийн жилийн алсад байрлах (ямар нэг массгүй фотон 4,34 жилийн дараа очно гэсэн үг) ба одоо бидэнд байгаа технологиор дор хаяж 150 000 жилийн дараа хүрэх газар юм. Магадгүй antimatter зэрэг технологийг хүмүүс эзэмшээд, хэрэглээнд оруулж чадах юм бол хэдхэн 10 жилийн дотор очих хөлөг нээчих л байх л даа. Гэвч энэ зөвхөн бидний одоо хэрэглэж байгаа онгоц, машин үйлдвэрлэж байгаа техникийн хүчээр шүү дээ. Тэгвэл шал өөр өнцгөөс буюу Wormhole зэргийг нарийн судлаад дэвшилт олбол тийм удаан ч биш хэдхэн сарын дотор ч хүрэх боломж гаргаад ирэхийг үгүйсгэх аргагүй.
Одоогийн байдлаар санхүүгийн асуудлаас болоод тодорхойгүй хугацаагаар хойшилсон NASA-гийн Terrestrial Planet Finder төсөл Infrared interferometer ашиглан телескопоор амьдрал байх боломжтой гаригуудыг хайж судлахаар төлөвлөсөн төлөвлөгөөний хамгийн эхэнд Alpha Centauri явдгийг та бүхэн дээр холбоосоор ороод мэдчих боломжтой.


3 Comments

Anonymous · 2010/03/16 at 04:46

Сайнуу Бадаа,
Найз нь дээр чамд мэйл бичсэн. Авсан уу, зарим хаяг руу чинь явахгүй буцаад байна лээ шүү хө. Бадмаа

badaa · 2010/03/24 at 13:41

Авсан хө. Явуулсан дууг чинь энд эгшиглүүлсэн. 😉

Bayarsaikhan · 2010/06/15 at 17:08

Mongolchuud ene ertoncod yag ter Na’vi buyu avatarchuud yum. Ovgiin ahlagchiig Eytucan gej James Cameron nerlesen n Mongolchuudaas avjee. Avatar kinony uil yavdal bol yag odoo Mongold bolj baigaa emgenelt yavdal shuu dee. Etugen gedeg. Etugen gej ertnii mongoloor Galtain uulsyg helne. Ene ugnees odoogiin “utgun” gesen ug garsan. Uureer helbel usan galba yulehed ih us buyu “shingen” dotor coryn ganc huurai gazar uldseniig “utgun” gej nerlesen yum. Ter n Etugen buyu odoo bid Eh delhii, gazar shoroogoo Eh Etugen gedeg.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *