Монгол хэл маань бидний сурч байсан үеэс хойш их өөрчилөгджээ. Гэхдээ энд зөвхөн үг зүйг (Morphology) авч үзье!
Хамгийн том өөрчилөлт нь 7 тийн ялгал маань 8 болж чиглүүлэхийн тийн ялгал нэмэгдсэн юм байна. Энэ тухай англи хэл дээрх wikipedia дээрээс олж мэдэв.
Тэгэхээр чиглүүлэхийн тийн ялгал гэхээрээ луу лүү, руу рүү болж таарах нь. Тэгвэл эдгээр нь бидний үед үргэлж үндсэн үгийнхээ араас тусдаа ордог байсан. Одоо харин залгагдаж ордог болсон юм болов уу? Энэ талаар мэдээлэл олж чадсангүй. Та бүхэн юу гэж бодож байна?
Хэл шинжлэлийн доктор Саруул-эрдэнэ андаас үг зүйн талаар имэйлээр лавлахад монгол үгсийн аймаг одоогоор 8 гэж тооцдог гэв. Үүнд
1. Жинхэнэ нэр; нар, сар, ном, дэвтэр
2. Үйл үг; явах, ирэх, суух
3. Тэмдэг нэр; шар ногоон, том, жижиг
4. Тооны нэр; арав, хорь, нэгдүгээр
5. Төлөөний үг; чи, би, ингэх, тэгэх, энэ тэр
6. Орон цагын нэр; дээр доор, урьд өмнө
7. Холбох үгс; ба, бөгөөд, буюу
8. Чимэх үгс; даа, шуу, л, ч, сан гэх мэт.
болно гээд үүнээс жинхэнэ нэр, үйл уг 2 маш олон нөхцөл авахыг дурдав. Жинхэнэ нэр гэхэд тоо, тийн ялгал, хамаатуулах нөхцөл авдаг. Үйл үг эхлээд хэв, дараа нь байдал, тэгээд 4 юмны нэгийг авна. Тэр 4 нь захирах хүсэх, цаг заах, тодотгон холбох, нөхцөлдүүлэн холбох.
Эдгээр нь их олон тул бүгдийг бичих нь хүнд байгааг дурьдав.
Харин олзуухууштай сайхан зүйл нь аль нөхцөл алиний араас орох хатуу тогтсон дэс дараа байртай байдаг юм байна. Ямар ч гэсэн үгийн сангаа дээрх 8 бүлгийн дагуу хуваан ангилах нь зүйтэй юм байна.
Ганболд ахын сэтгэгдэлд бичсэн зүйлийг харгалзан интернэтээс олдсон зарим баримт дээр тулгуурлан өөрийн гаргасан зөвхөн ЖИНХЭНЭ НЭРИЙН дагаваруудын (affix) хүснэгтээ жагсааж танилцуулъя. Яараад нилээн бага хугацаанд хийсэн тул мартаж санасан, орхисон эсвэл буруу зүйл олон байгаа. Тиймээс тэдгээрийг нөхөж сэтгэгдэлд оруулж болгооно уу. Нөхцөл гэсэн багана холбох нөхцөлүүдийг заана. Хоосон – шууд залгах, [] дотор байвал язгуур үгийн төгсгөлүүд жишээ нь [а] байвал а-р төгссөн үг [^а] а-с бусдаар төгссөн үг н[] байвал нөхцөлөөр н жийрэглэнэ, []н байвал нөхцөлөөр н гээгдэх гэсэн утгуудыг илэрхийлнэ.

Жинхэнэ нэр
Дагавар Нөхцөл Жишээ болон тайлбар
аа талх-талхаа, аав-ааваа
[а]а аяга-аягаа
г[а] Гажилт: харандаа – харандаагаа
ээ нэр-нэрээ, тэрэг-тэргээ
г[э] Гажилт: тэмээ – тэмээгээ
өө хөдөлмөр-хөдөлмөрөө
г[ө] Гажилт: хөрөө – хөрөөгөө
ууд сайд-сайдууд
н[ямар үед?] ном-номнууд
г[н] байшин-байшингууд
хэзээ гээгдэх юу байж болох уу?
үүд ээж-ээжүүд
[хэзээ гээгдэх?] цэрэг-цэргүүд
г[н] байшин-байшингууд
н[ямар үед?] тэрэг-тэрэгнүүд
чууд монгол-монголчууд
чүүд эр-эрчүүд
д мэргэн-мэргэд, дуучин-дуучид
[н]н мэргэн-мэргэд, дуучин-дуучид
о[д] од-одод, мод-модод
[д]й, өөр? нохой-ноход
и[ч], өөр? төлөөлөгч-төлөөлөгчид
с үг-үгс
ын Харъяалах Т.Я. эр үг аав-аавын
гээгдэх эгшиг? Харъяалах Т.Я. эр үг хавар-хаврын
ны [аоуяёюиы] Харъяалах Т.Я. эр үг хурга-хурганы
и[ь]ь Харъяалах Т.Я. эр үг хонь-хонины
д Өгөх орших Т.Я. эр үг аав-аавд
ан[гийгүүлэгч] Өгөх орших Т.Я. эр үг нар-наранд
он[гийгүүлэгч] Өгөх орших Т.Я. эр үг онгоц-онгоцонд
ин[ь] Өгөх орших Т.Я. эр үг морь-моринд
гээгдэх эгшиг? Өгөх орших Т.Я. эр үг юу байж болох вэ?
т [грсв] Өгөх орших Т.Я. эр үг адаг-адагт,асар-асарт
ыг Заах Т.Я. эр үг аав-аавыг
[ао]ао Заах Т.Я. эр үг арга-аргыг
гээгдэх эгшгийн дүрэм? Заах Т.Я. эр үг авдар-авдрыг
г [аоуяёюиын] Заах Т.Я. эр үг шороо-шороог, нохой-нохойг
аас Гарах Т.Я. эр үг аав-ааваас
н[аоуяёюиын][гийгүүлэгч] Гарах Т.Я. эр үг чарга-чарганаас
г[н] Гарах Т.Я. эр үг дуран-дурангаас
ин[ь] Гарах Т.Я. эр үг агь-агинаас
и[ь]ьа Гарах Т.Я. эр үг хань-ханиас
гээгдэх эгшиг? Гарах Т.Я. эр үг жишээ?
оос Гарах Т.Я. эр үг оргил-оргилоос
н[аоуяёюиын][гийгүүлэгч] Гарах Т.Я. эр үг овоо-овооноос
ин[ь] Гарах Т.Я. эр үг морь-мориноос
г[н] Гарах Т.Я. эр үг сонин-сонингоос
гээгдэх эгшиг? Гарах Т.Я. эр үг орон-орноос
аар Үйлдэх Т.Я. эр үг аав-ааваар
[ауяёюиын]а Үйлдэх Т.Я. эр үг чарга-чаргаар
г[урт эгшиг] Үйлдэх Т.Я. эр үг харандаа-харандаагаар
г[н] Үйлдэх Т.Я. эр үг дуран-дурангаар
и[ь]ьа Үйлдэх Т.Я. эр үг унь-униар
гээгдэх эгшиг? Үйлдэх Т.Я. эр үг савар-савраар
оор Үйлдэх Т.Я. эр үг онгоц-онгоцоор
[оуяёюиын]о Үйлдэх Т.Я. эр үг торго-торгоор
[урт эгшиг] Үйлдэх Т.Я. эр үг шороо-шороогоор
г[н] Үйлдэх Т.Я. эр үг сонин-сонингоор
и[ь]ьа Үйлдэх Т.Я. эр үг морь-мориор
гээгдэх эгшиг? Үйлдэх Т.Я. эр үг орон-орноор
тай Хамтрах Т.Я. эр үг аав-аавтай
той Хамтрах Т.Я. эр үг онгоц-онгоцтой
ийн Харъяалах Т.Я. эм үг ээж-ээжийн
[ь]ь Харъяалах Т.Я. эр язгуур үгэнд эм үгийн дагавар агь-агийн
гээгдэх эгшиг? Харъяалах Т.Я. эм үг цэрэг-цэргийн
ний Харъяалах Т.Я. эм үг чих-чихний
д и Өгөх орших Т.Я. эм үг ээж-ээжид
эн[гийгүүлэгч] Өгөх орших Т.Я. эм үг дэрс-дэрсэнд
өн[гийгүүлэгч] Өгөх орших Т.Я. эр үг төгрөг-төгрөгөнд
ин[гийгүүлэгч] Өгөх орших Т.Я. эр үг хөөргөгч-хөргөгчинд
гээгдэх эгшиг? Өгөх орших Т.Я. эм үг юу байж болох вэ?
т [грсв] Өгөх орших Т.Я. эм үг цэрэг-цэрэгт, дэлгүүр-дэлгүүрт,хэлтэс-хэлтэст,сэдэв-сэдэвт
ийг Заах Т.Я. эм үг ээж-ээжийг
[үэөеюий]үэө Заах Т.Я. эм үг хөрөнгө-хөрөнгийг
гээгдэх эгшгийн дүрэм? Заах Т.Я. эм үг цэрэг-цэргийг
г [үэөеюийн] Заах Т.Я. эм үг тэмээ-тэмээг, хөвөн-хөвөнг
ээс Гарах Т.Я. эм үг ээж-ээжээс
н[үэөеюийн][гийгүүлэгч] Гарах Т.Я. эм үг тэмээ-тэмээнээс
гээгдэх эгшиг? Гарах Т.Я. эм үг цэрэг-цэргээс
г[н] Гарах Т.Я. эм үг тэн-тэнгээс
өөс Гарах Т.Я. эм үг төр-төрөөс
н[үэөеюийн][гийгүүлэгч] Гарах Т.Я. эм үг хөшөө-хөшөөнөөс
гээгдэх эгшиг? Гарах Т.Я. эм үг өндөг-өндөгнөөс
г[н] Гарах Т.Я. эм үг хөвөн-хөвөнгөөс
ээр Үйлдэх Т.Я. эм үг эмээл-эмээлээр
[үэөеюийн]э Үйлдэх Т.Я. эм үг эрдэнэ-эрдэнээр
[урт эгшиг] Үйлдэх Т.Я. эм үг хэрэгцээ-хэрэгцээгээр
гээгдэх эгшиг? Үйлдэх Т.Я. эм үг цэрэг-цэргээр
г[н] Үйлдэх Т.Я. эм үг цэн-цэнгээр
өөр Үйлдэх Т.Я. эм үг цөл-цөлөөр
[үэөеюийн]ө Үйлдэх Т.Я. эм үг өнгө-өнгөөр
[урт эгшиг] Үйлдэх Т.Я. эм үг хөрөө-хөрөөгөөр
гээгдэх эгшиг? Үйлдэх Т.Я. эм үг өрөм-өрмөөр
г[н] Үйлдэх Т.Я. эм үг хөвөн-хөвөнгөөр
тэй Хамтрах Т.Я. эм үг ээж-ээжтэй, хөрөнгө-хөрөнгөтэй
Categories: Aspell

14 Comments

g0mb0 · 2007/06/08 at 02:36

Миний санаж байгаагаар луу лүү бол ярианд хувирсан руу рүү гэдгийн хэлбэр.
Өөрөөр хэлбэл бичгийн хэлэнд руу рүү эсвэл уруу үрүү гэж бичнэ. Миний заалгаж байснаар бол уруу урүү гэдгийг бичигт хэрэглэнэ. руу рүү бас л хувирсан хэлбэр. луу, лүү гэдгийг ерөөсөө хасах хэрэгтэй. Миний үзсэн дүрмээр бол нийлүүлж бичих ёсгүй.
уу2, даа4, шүү бас адил. юмуу гэж бичихгүй юм уу гэнэ, бас байнадаа гэхгүй байна даа, ирнэшүү гэхгүй ирнэ шүү гэх мэт байна.

Зарим нэг санаж байгаа зүйлсээ дурдъя.

Үгийн дунд орсон ж,ч,ш-ийн дараах и эгшгийг гээхгүй.

Бас нэг бодож үзэх дүрэм бол эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчтэй холбоотой асуудал байгаа юм.
Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн дагавар залгахад эгшиг жийрэглэх ёстой. Заримдаг гийгүүлэгч бол ямар ч байж болно.

Эгшигт гийгүүлэгчид дараах гийгүүлэгчид орно: монгол баавар

Заримдаг нь: цоожоо засаад тушаачих

Бас нэг бодох юм зөөлний тэмдгээр төгссөн үгэнд дагавар залгахад яаж хувирах вэ гэдэг асуудал, жишээ нь
соль+но = сольно
соль+х = солих
барь+в = барив
тахь+на = тахина гэх жишээтэй.

Мөн гадаад үгэнд ын^2, ыг^2 алийг залгах вэ асуудал байгаа. Өмнөх үед нь е орсон бол ийн,ийг, үгүй бол эр, эм үгээс хамаарч залгах юм шиг байгаа юм.

За тэгээд үйл үгийн х, л, в, н, на4, ж, ч, лаа4, сан4, жээ, чээ, уул2, чих гэх мэт дагаврынхаа дүрмийг оруулахаа мартуузай. Бусад 4, 2-оор байдаг дагавруудаа ч бас гүйцээх хэрэгтэй байх шүү, дээр байгаа хүснэгтэд адил болохоор дурдаагүй байх л даа.

g0mb0 · 2007/06/08 at 02:43

тэргээ гэж гээгдэнэ шүү, учир нь энд байгаа 2 эгшигт гийгүүлэгч нэг нь урдаа, нөгөө нь хойноо эгшигтэй. Эгшиг гээх дүрмийг сайн үзээрэй (эгшигт, заримдаг гийгүүлэгчтэй холбоотой дүрмийг бас). Хүн, оноосон нэрний эгшиг гээгдэхгүй, бусад тохиолдолд бол янз бүр байна, өөрөөр хэлбэл дүрмийн дагуу гээнэ/гээхгүй. Дээр нэг харахад ГНОМЕ-ийн орчуулга дээр эгшиг гээх ёстой үгнүүд гээгдээгүй их олон, бараг бүгд гээгээгүй байсан шиг санаж байна.

badaa · 2007/06/08 at 07:50

Ок. Таны саналуудыг бүгдийг тусганаа. Энэ хүснэгт бол ЗӨВХӨН ЖИНХЭНЭ НЭР хувьд. Үйл үгийнхийг өнөө орой ажилаа тараад гаргах санаатай. Бүх тохиолдлуудыг нэгбүрчилэн тооцоод ирэхээр бас л санаж байснаас хамаагүй их болж байгаа болхоор ингэж бүлэг бүлгээр нь хувааж байгаад жагсаах санаатай.
Гномын тэр эгшиг гээдэггүй алдаа ч минийх л байхаа даа. Би гээх их дургүй юм шиг байгаам. Aspell-ээ шинэчилж байгаад бүх KDE, GNOME, OpenOffice орчуулгуудаа шалгана. Эрхбиш гайгүй болох байх. Чиглүүлхийн тийн ялгалыг тэгвэл энд дурьдаагүй нь болжээ. Салгаж бичих дагавары энд авч үзэхгүй. Зөвхөн наалддаг дагаваруудыг авч үзэх юм. Дээрх хүснэгтэд 2,3,4 -р байдаг дагаваруудыг харгалзаж үзсэн. Хэрвээ дутуу байвал дурьдана уу. Тэргийг засаад гээчихлээ.

Ариунаа · 2012/09/30 at 07:56

Сайн байна уу?
Монгол хэлний дүрэм маань бидний сурч байсан үеэс хойш их өөрчлөгджээ. Заримдаа хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэж чадахгүй болчих юмаа. Энэ үед л блог чинь туслаж байгаад баярлаж байна. Хүүхэдтэйгээ хамт уншдаг учир алдаагүй бичиж байвал зүгээр байх юм.
Баярлалаа.

hurelhuyag · 2013/07/04 at 12:04

Үгийн утгийг өөрчилдөггүй залгаварыг нөхцөл гэнэ. Та дагавар гэж андуурсан бололтой.

badaa · 2013/07/04 at 16:16

Баярлалаа. Нэг сайхан зүйлийг дуулгахад монгол хэлний үг зүйн шинжилгээг Болорсофт маань Хэл бичиг алтай судлалын тэнхимтэй хамтран хийгээд дуусгачихсан шүү. Одоо удахгүй үр дүнгийнх нь бүтээгдэхүүн нүдэнд харагдаж эхлэх байхаа.

Bay · 2014/06/07 at 13:48

Нэг асуулт байна аа. Урт эгшигийн дүрэм дээр Г гийгүүлэгчээр төгссөн бол эм үгийн урт эгшиг (ий) залгана гэж байдаг. Тэгсэн хэрнээ Зуслан, Байшин, Долоо гэсэн үгнүүд дээр эм үгийн урт эгшиг залгах юм. Г гийгүүлэгчээр төгсөөгүй ш дэ. Энэний тухай дүрэм байна уу, Миний гайхаад байгаа зүйл бол Анги+урт эгшиг= Ангийн, Ан+урт эгшиг=Ангын (буу), Энийг хархаар зуслангын болмоор л юм шиг санадаад байх юм. Яг дүрмийг нь л олж мэдмээр байна.

badaa · 2014/06/08 at 03:53

“Болор” алдаа шалгуурыг аваад үзэхгүй юу дөө. Дүрмүүд нь ч байгаа, засаад ч үзүүлнэ шүү дээ. https://buy.bolorsoft.com

saraa · 2014/11/23 at 13:22

mmff

maral · 2014/11/23 at 13:23

юуюу

мөнхжин · 2015/01/31 at 06:19

Болор алдаа шалгуурыг аваад үзэхгүй юу дөө.Дүрмүүд нь ч байгаа,засаад ч үзүүлнэшүү дээ.https\\buy.bolorsoft.com

хр · 2015/05/08 at 12:49

тоглоомнууд гэхүү? эсвэл тоглоомууд гэхүү?

badaa · 2015/08/03 at 17:11

тоглоомууд

Энхнаран · 2016/05/08 at 08:15

сайн уу? монгол хэлний төлөөний үгийн тухай дэлгэрэнгүй бичсэн вэб хуудас байна уу.нетээс яаж олж авах боломжтай вэ?

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *