Сайхан өвөлжиж байна уу.
Улаанбаатар хотод төвтэй Болорсофт компанид эдгээр ажлын байрууд байна шүү. Сонирхож байгаа залуус холбоо бариарай. Энэхүү компанийн үүсгэн байгуулагч нь би өөрөө бөгөөд одоо зөвлөх болон, програм хангамжийн архитектурчаар нь ажиллаж байна. Энэхүү компани нь хэдийгээр 2008 онд сууриа тавьсан ч өнөөг хүртэл ганц хоёр вэб хийх болон http://www.bolor-toli.com вэбийг хөгжүүлж ажиллуулж байгаагаас хэтэрсэнгүй. Миний хувьд зав завдал тааруу, германд ажиллаж явсаар өнөөг хүрчээ. Ирэх оноос эхлэн харин энэхүү компанидаа илүү анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж, freelancer буюу чөлөөт ажилтан боллоо. Одоо би энд цагт баригдаж суухгүй.
Компанийн ойрын зорилго монголын байгууллагуудын мэдээллийн технологийн хэлтэсийг орлож, ажлуудыг нь ацаглан хийж өгөх. Ирээдүйн зорилго европ руу оффшоор хийх.
Эхний ээлжинд цомхон бөгөөд мэргэжлийн өндөр чадвартай, эмх цэгцтэй, илэн далангүй, эвсэг баг бүрдүүлэхийг зорьж байна.
Бид эхний ээлжинд вэб програмчлал, цахим хэл шинжлэлийн (computational linguistic) програмчлалыг тууштай барьж ажиллана. Компани одоогоор МТ паркт (IT park) байрлаж байна.


7 Comments

Энхбат · 2010/12/11 at 17:27

Сайн байна уу? Таниас JavaScript дээр ганц юм асуух гэсэн юм аа. POST-оор ирж байгаа утгыг яаж зөвхөн JavaScript-ээр авах уу?

Энхбат · 2010/12/11 at 17:29

Эсвэл таньд вэб хуудсан дахь бичвэр хамгаалах зөвлөгөө байвал айлдаач хэ хэ. JavaScript-ээр нүүрэн талд нь хамгаалж болоод байгаа боловч эх бичлэгнээс нь авчихаад байх юм аа. Хэрвээ утгыг JavaScript ашиглан POST-оор авч чадвал бас гэж гайгүй болчих гээд байгаа юм аа.

Gal · 2010/12/11 at 17:41

Za amjilt huseyaa!!

ulzii · 2010/12/13 at 22:35

За амжилт хүсье.

@энхбат Энэ зарим хүмүүс яахаараа энд тэнд хамааралгүй юм хүний блог спамдаж явдаг байнаа.

Энхбат · 2010/12/16 at 07:29

@ulzii Уучлаарай. Би сэтгэгдлээр дамжуулан ингэж юм асуухыг spam гэж нэрлэдэг гэдгийг мэддэггүй байсан юм оо.

Badrald amjilt husey · 2011/01/07 at 03:29

Chadvarlag bag burduulj ihiig hiigeerei.

@Enkhbat: haigaad uzvel avdag jisheenuud zunduu bga. Post utgiig avch blno.
http://www.webdeveloper.com/forum/showthread.php?t=120141
http://www.boutell.com/newfaq/creating/scriptpass.html

Eegii · 2011/01/07 at 03:31

Chadvarlag bag burduulj ihiig hiigeerei.
@Enkhbat: avch blno. orood uzeerei.
http://www.webdeveloper.com/forum/showthread.php?t=120141
http://www.boutell.com/newfaq/creating/scriptpass.html

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *