За бүр аль 2003 оноос хойш хэрэглэж ирсэн CVS-ээ нүүлгэхгүй бол арай л биш болж эхэллээ. Ингээд Болорсофтод ажиллаж буй 2 залуутайгаа хамтран хөгжүүллээ эхлэх гэтэл интернет холболт нь арай л удаан байлаа. CVS-с BolorCMS бүрэн татагдаж чадалгүй тасарчихаад байх нь төвөг учруулах болсон тул тархмал хувилбар удирдлагын системүүдээс (Distributed Version Control Systems) сонголт хийх болов. Хамгийн түгээмэл git, mercurial, bazaar 3-с mericurial-г сонголоо. Учир нь энэ нь 3 системийн үндсэн зарчмууд ижил (бүгд DVCS) ба харин mericurial нь шинэхэн хэрэглэгчид илүү амархан мэт санагдав. Туршлагатай хүмүүстэй ажиллаж байхад хүнд хөнгөн нь хамаагүй арай тогтвортой сүрхийг нь бариад л туучихдаг байсан бол одоо Монголд төгссөн шинэхэн залуустай ажиллахад тэр арга барилаар явах боломжгүй болов. Тэд их сургуулиас Програм Хангамжийн Инженерчлэлийн ямар ч анхан шатны мэдэгдэхүүнгүй төгссөөр байгаа юм байна. “Програм Хангамжийн Инженерчлэлийн үндэс” гэсэн хичээл заахгүйгээр яаж Програм Хангамжийн Инженерүүд төгсгөөд байнаа монголын их дээд сургуулиудаа?! Эдийн засаг, эмнэлэг, хууль, математик гээд бусад бүх салбарт тухайн мэргэжлийнх нь үндэс гэсэн хичээл орохгүйгээр төгсгөдөг салбар монголын аль ч их сургуулиудад байхгүй л байх!!! Би 2006 онд Архангайд амарч байхдаа Батзолбоод багштай хууч хөөрч байгаад арай ч дээ одоо болтол заадаггүй юм бол тэр хичээлийг заагаач гэж сануулж л байсан. КМТС дээр Батзолбоо энэ өвлөөс эхэлж тэрхүү хичээлийг заана гээд надаас материал авч байсаныг бодоход зааж эхэлсэн байх гэж найдаж байна. Өөрөө уншиж байвал сэтгэгдлээр хариу өгнө байхаа. За сэдвээсээ хол хадуураад явчихлаа.
Сэдэв рүүгээр аажмаар оръё.
За тиймээс шинэ залуустайгаа зохицож ажиллахын тулд, бас ганц хоёр хүн удирдаж байгаа ухаантай юм болохоор нөгөө Чингис хаан мянгат/зуутын дарга сонгохдоо хамгийн бяр чадалтай баатрыг биш цэргээ хамгийн сайн удирдах чадвартай, цэргүүдийнхээ өлсөх ядрахыг нь сайн мэдэж тооцолдог хүмүүс сонгодог байсан гэдгийг санаад, шинэ хүмүүсээ аль болох ойлгож төвшинд нь тааруулж сонголт хийх нь зөв байх гэж үзэж сонголт хийдэг болж байна даа. За ямар ч гэсэн Mercurial нь git-с дутаад байх зүйл огт алга. Тушаалууд нь илүү ойлгомжтой юм. Мөн git-с ялгаатай нь энэ систем python дээр бичигдсэн (git харин С дээр) тул хөгжүүлэл нь илүү хялбар хурдан байх нь мэдээж. Суулгаад салаалуулах (branch), нэгтгэх (merge), import, checkout, update, checkin/commit хийх нөхөөс тавих (patch) зэргийг энэхүү 2 систем дээр туршиж үзэхэд хурдын хувьд сүйдтэй ялгаа мэдэгдсэнгүй. Тиймээс Mercurial!


2 Comments

guest · 2011/01/13 at 05:30

svn зүгээр биш үү?

badaa · 2011/01/13 at 16:21

Би 2005 оноос хойш өөр төслүүд дээр бас SVN хэрэглэж байсан юм. Түүнийгээ мөн mercurial рүү шилжүүлсэн. SVN бол миний хувьд CVS-с ч доор гэж үздэг байсан. Хувилбарыг тоогоор дугаарлаж дотор нь нөөц хийхээс илүү зүйл SVN-д байсан юм уу үгүй юм уу бүү мэд. Харин mercurial/git-н хувьд хэд хэдэн том давуу тал байгаа юм. Зав гарвал харьцуулаад нэг юм бичье л дээ яахав.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *