За өнөөдөр нэг жижигхэн AJAX програм бичих хэрэгтэй боллоо. Дарга маань америкаас ирж инспекторуудад холбоо дутаж байна олон улсын яриа байнга хийх зардал ихтэй тул байгууллагынхаа дотоод хэрэгцээндээ зориулсан нэг чаат хийж чадах уу гэж байна. За бололгүй яахав ийм жижигхэн эдийг амралтаа эхлэхээс өмнө хийчихнэ гээд ам гарчихав. Анх авахдаа бэлэн нээлттэй эх бүхий Ajax чаат ашиглачихъя гэж бодсон юм.
Ингээд сүлжээнээс ухаж байтал гэнэт тийм бэлэн юм ашиглахаар энэ хүмүүсийн шуураад байгаа Ajax-ыг жаахан судлаад авъя гэж бодоод өөрөө хиймээр санагдчихлаа. Гэхдээ янз янзын санаа толгойд бууж байнаа. Ер нь энэ интернэтийн хурд ихсэж байгаа юм чинь нөгөө вэб үйлдлийн системүүд ч хүчээ авах шинжтэй. Олон нийтээрээ хамтран ажиллах зүйлс дээр олон сайн талыг вэб үйлдлийн системүүд олгож болох юм байна шүү!
Ингээд ер нь вэб үйлдлийн систем маягийн юм эхлүүлчихье гэж бодоод ажилынхаа нэрээр imcios гэсэн нэртэй Ajax төсөл эхлүүлчихлээ. Ийм юм тийм юм хийгээдэх гэхээр нь нэмээд явчихвал амар санагдаад.
Ингээд гол сууриар юуг сонгохоо шийдэж чаддаггүй ээ. Маш олон фрэмворк үүссэн юм байна. Урьд нь prototype мэр сэр ашиглаж үзсэн болохоор тэр маань хамгийн түрүүнд санаанд буулаа. Ингээд moofx хоршуулан хэрэглэвэл гайгүй хөнгөн хурдөн болох юм болов уу гэж бодож байтал Qooxdoo, mochikit, scriptaculo.us, dojo, JQuery, GWT гээд олон юм гарч ирж байнаа.
Эдгээрээс өөрийнхөө хэрэгцээг хангах сонголт хийх болов. Сонгол хийнэ гэдэг хамгийн хэцүү зовлон. Аль нь хурдан бол? Аль нь хүчирхэг бол гэж бодохоос гадна аль нь цааш байнга тогтвортой хөгжих бол гээд янз бүрийн асуулт гарч ирнэ. Эдгээр дотроос ямар ч гэсэн GWT-н ард гүүгл, Dojo -н ард IBM, SUN гээд том том нөхдүүд байгаа тул удаан тогтвортой хөгжих болов уу гэсэн таамаг бууж нилээн ухлаа. Dojo хүчирхэг юм, гэхдээ арай нүсэр удаан юмаа. GWT ч бас сүртэй хурдан юм мэдэгдсэнгүй харин дүрэм нь нилээн дотно санагдлаа. GWT нь Eclipse SWT дүрэмтэй төстэй юм. Хэдий хүчтэй ивээн тэтгэгчтэй боловч нэг л сайн таалагдсангүй.
Ингээд цааш жаахан харлаа. Qooxdoo нь германы karlsruhe их сургуулийнхан хөгжүүлсэн систем тул тун сүрхий цэвэрхэн, эмх цэгцтэй байж магадгүй гэж бодоод жаал харлаа. Алдсангүй ээ. Сайхан цэгцтэй объект хандалтат програмчилсан байна. Аричууд энэ системтэй, эмх цэгцтэй тал дээр ч үнэхээр айхтар даа. Ганц муу юм нь дезайны мэдрэмж л яг над шиг. 🙂 Юу ч байхгүй. Энэ төсөл дээр ч бас иймэрхүү л харагдаж байна даа. Энийг засаж уг нь болох л байлгүй үүнийг сонголтод үлдээв.
Цааш жаахан хартал JQuiry дүрэм нь хялбархан хурдан хөгжүүлж болмоор санагдав. Бас хурдан хөнгөн юмаа. Урьд үүний тухай сонсож байгаагүй тул итгэл жаахан муу л байна. Сонссон сурсан дассанаараа Prototype, MooFX -ээ л ашиглачихмаар санагдаад байх юм. Prototype ч бас л олон юмны суурь болж өгсөн нилээн бат бэх харьцангуй доод төвшиний эд.
Та Ajax програмчилал хийдэг бол энэ тал дээр туршлагатай бол саналаа үлдээгээрэй. 1. JQuery, 2. Prototype, 3. Qooxdoo гурвын аль нь дээр вэ? Хэн нэгнээс хариу ирэхгүй бол Jquery дээр л буух санаатай.


14 Comments

Өлзий · 2007/07/17 at 20:16

Сэтгэгдэл:
Ижилхэн хэрэгсэлүүдийн хооронд сонголт хийх шиг
хэцүү зүйл нээрээ байхгүй шүү. Нэг газар нэгийг
нь сайн гэсэн байхад өөр нэг газар нөгөө нэгийг
нь сайн гэсэн байда=D
0�. За тэгээд бүдгийг нь туршаад байя гэхээр
өнгөн хэсгийг нь хараад шийдэж болдоггүй. Яг сайхан
төслийн ид дунд дэмий болж гай тарих аюултай.
Миний хувьд энэ 2 той ойр зуур л ажиллаж байсан. Зүгээр

� тест хийх зорилгоор. Надад бас JQuery таалагдсан.
Гэхдээ энэ бол миний л бодол шүү дээ. Тийм
болохоор алийг нь сонго гэж хэлж чадахгүй юм. Гэхдээ
сонголтонд чинь:
– хэрэглэхэд хялбар
– сайн форум, коммунити
– сайн баримт бичиг, унших материал
– цаашид хөгжих байдал
зэрэг нилээд нөлөө болох болуу.
Үүнээс гадна энэ хоёрыг хамтад нь хэрэглэх
боломж байж магадгүй юм. Тэгвэл нэгэнд нь байхгүй юмаа
нөгөөдөх нь нөхөөд гоё болж магадгүй юм шиг. Яг
өөрийнхөө хэрэгцээнд али хэрэгтэйг нь ашиглаа� B4
байж болно шд тиймээ.

Нэг баагий · 2007/08/02 at 08:52

Дээрх хаягуудаар орж үзлээ. Prototype Зүгээр юм шиг санагдлаа.

Khangaikhuu uvgunkhuu · 2007/08/15 at 18:42

Nadad tuslah hun bna uu? bi Soyombo-iig suulgah gesen chin “Error one procesor found” ged bh yumaa.Yamar turliin processor heregtei yum boloo? Hariu ??Hilfeeeeee!!

SDK · 2007/10/30 at 07:01

A4J гэж байдаг. давуу тал нь програмист нэг ч жаваскрипт бичихгүй. гол нь jsf framework – тэй

Tsogoo · 2007/12/10 at 09:34

Сайн уу Бадаа. Блог чинь их таалагдлаа. Хэрэгтэй сонирхотой олон юм байна. Сонголт хийхэд хэцүү гэдгийг би биеэрээ мэдрээд чамд бичиж байна. Өөрийн гэсэн аятайхан порталтай болох гэсэн юунаас эхлэхээ мэддэггүй ээ. CMS жоохон харлаа. Зүгээр л юм шиг санагдлаа. Тэгсэн хүмүүс хоцрогдсон ш дээ гэхийн. Тэгээд шинэ юм юу байна аа гэхээр хэлээд өгчих эсвэл харчих газар нэг л олддоггүй шүү! Нилээд хайлаа. За тэгээд 3 мин зав гаргаад mail шидвэл их талархах байна. Амжилт хүсье!

badaa · 2007/12/10 at 19:58

CMS hotsrodson geed baigaa humuusees ni asuuwal iluu yum helj uguh bailgui. CMS-gui portal ch gej yu baihaw dee.

Tsogoo · 2007/12/11 at 12:37

Нэр шар хөдлөөд өө. Уг нь жоохон юм мэддэг хүн тэгсийн. Тэгээд нэг юм асуучихсан биш хамраа сөхөөд шар хөдөлгөөд байгаам. Зиа зиа ямар ч байсан бичсэнд талархав. Юмыг яаж мэдэх вэ чи мэдэж магад. Мэддэхгүйгээ мэддэгээсээ гэдэг дээ. Хөгшин чинь нилээн харицууллаа. Joomla, Drupal, PHP-Fusion гэсэн 3 юман дээр л гацчихлаа. Юу хэлэх вэ?

badaa · 2007/12/11 at 22:18

Drupal ni deer baihaa daa. Hungun hyalbar ni gewel PHP-Fusion, Joomla 2 yumuu daa.

Ulzii · 2007/12/15 at 12:35

Чи TYPO3 туршиж үзсэн үү. Сурахад жоохон хэцүү боловч миний бодлоор бол нилээд сайнд орно. Мэргэжлийн түвшинд гэхүү дээ.
Joomla- гэвэл нэг их мэргэжлийн мэдлэг хэрэггүй амархан, хурдан, вэбтэй болъё гэсэн хүнд бол илүү тохирох байх.
Чиний өөрийн чинь мэдлэг чадвар, хэрэгцээ шаардлагаас л хамаарна даа.
Амжилт.

Orgio · 2007/12/24 at 15:03

Joomlag-g yaj suulgah ve? bi yag tatdag site ruu n orohoor boon jijig file-uud uchir n olddoggui 2 hamgiin tom file-iig n avaad zadalsan yamar ch instal.exe/setup.exe yum baihgui sain meddeggui ee. Yah ve?

Ulzii · 2007/12/27 at 14:16

Суулгахаас өмнө чи өөрийнхөө компьютэр дээр Apache,MySQL болон PHP суулгасан байх ёстой гэдгээ шалгаарай. Тэгээд
Чи доорх хаягаар оронгуут Жуумлагын хамгийн сүүлийн хувилбар татагдана.
http://joomlacode.org/gf/download/frsrelease/4508/13217/Joomla_1.0.13-Stable-Full_Package.zip
Энэ архивласан файл бөгөөд чи үүнийг өөрийнхөө Apache Server-ын Localhost байрлаж байгаа хавтас дотор задална.
Тэгээд интэрнэт браузэрээрээ энэ хавтас дотор байгаа Installation/index.php -г нээнгүүт яаж суулгах нь алхам алхамаар заагдсан байгаа.
Болохгүй бол миний блог руу орж сэтгэгдэл дээрээс асуугаарай.

Дүүдээ · 2008/12/07 at 17:49

өө тэгээд jquery юу? Prototype-уу? алийг нь сонгосон бэ?

ID · 2008/12/25 at 02:26

JQUERY sain gej bodoj bna. WRITE LESS, DO MORE shuu dee

Almas · 2008/12/25 at 04:47

Явж явж тэгээд jquery дээр буусан уу? mootools гээд бас нэлээн алдартай юм шиг байна. Гэхдээ л явж явж jquery нь бололтой… Ганц нэг юм хийх санаатай оролдоод л байна. 🙂

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *