Сайхан шинэлцгээж байна уу. За өмнөх бичлэгтээ амласан ёсоор нөгөө цаглабараа хийхээр Jean Meeus “Astronomical algorithms” гэсэн номыг татаж аваад шинэ, бүтэн сар олох алгоритмыг нь ямар ч гэсэн PHP дээр биччихээд цагаан сарын битүүний өдрийг олох функц бичих гэтэл нөгөө илүү дутуу сарын асуудлыг шийдэх хэрэгтэй болов. Юуны өмнө орсон гарсан гийчинд хэрэгтэй юм болов уу гээд нар сар дэлхий гурваа нэгэн гадаад сайтын санаанаас хулгайлж монголчлон зурав.
Сарны хөдөлгөөн
Ингээд цааш мэдээлэл хайн интернетээр шүүрдэж эхлэв. Эхний удаад
http://nominarhiv.blogspot.com/2010/03/blog-post_1415.html мэдээллийг оллоо. За хө нээрээ ч тийм ч буруу хэлээгүй л байх шиг байна лээ. Үнэхээр бид намар ч шинэлдэг байсан нь үнэн мэт. Энэхүү мэдээлэлд бидэнд хамаатай нэг л маш сайхан санаа байна. Тэр нь жинхэнэ монгол тоололд өнөөдрийнх шиг 2 шинийн нэгэн эсвэл ямар нэг 2 адилхан дугаартай өдөр байснаа нэг өдөр алгасаж бариад явчихдаг тийм хөгийн юм байхгүй, яг сайхан дэс дараалаад явдаг байсан гэсэн өгүүлбэр. Үнэхээр зөв. Тоолол шуу юм зохиож л байгаа юм бол 2 ижил өдөр байснаа нэг өдөр ор тас хасаад л байгаа нь нэг бол нүд нь булдруу болсон амьтан сарныхаа хэлбэрийг нарийн ялгаж чадалгүй ижил тэмдэглэсэн, үгүй бол гарч харахаа мартчихаад бантсан нэрэндээ ижил тэмдэглэчихээр тоолол нь цаглабар биш болоод ирхээр бүр бантаад нэг өдөр хасчихаж байгаагаа юм шиг л харагдаж байна. Үүнд илүү дутуу логик ямар нэг утга үгүй гэдэг дээр би л лав мөрий тавихад бэлэн.
Мөн намар цагаан сараа тэмдэглэдэг байсныг нь батлах мэт
http://mongolians.multiply.com/journal/item/4/4 олдлоо. Энд ч авууштай хэрэгтэй сургаал нэлээн харагдана лээ шүү, уншчихаарай.
За даа бид ч нэг л их түүх ярьж цээжээ дэлдсэн мундаг нөхдүүд байдаг хэрнээ үнэн түүхээ ч мэддэггүй юм байна даа. Дээр нь тэр түүхийн баримтуудын цаг тооллоо өдгөө бидний ч, бишдийнх нь ч хэрэглэж байгаа Грегорийн цаг тоолол руу шилжүүлэх гэж бантан хутгаж өгч дээ хэмээн бодогдов. Шаардлагатай бол түүхийн улсууд нь холбоо бариад надаар хөрвүүлүүлж авч болно шүү.
Гэхдээ одоо ямар би нөгөө цаглабараа өдгөөгийн намрын дунд сарын шинийн нэгэнд эхлүүлнээ гээд суугаад байлтай биш цааш хайлтаа үргэлжүүллээ.
http://www.doldon.com/xe/sambar2/24506 оллоо. Өнөө миний шүүмжлээд байгаа Тэрбиш гуай ярьсан нь дүрээрээ олдлоо. Хичнээн монгол монгол гэж орилсон ч төвд зурхай л юм байна шүү дээ. Тэр шороон үхэр энээ тэрээ зураад байдаг нь хятад зурхай юм байна. Бид хужаагуудаас л зөрүүлж байвал болоо яадгийн гээд байсан чинь хөөрхийс шороон үхрийн өнгө гээд л дандаа хужаа зураг хараад л, шинжээд, мэргэлээд л суугаад байдаг юм байна ш дээ. Золигийн ч юм бол доо. хэхэ Тэгээд л монгол монгол гэчихээд дүвзий одтой ямар ямар өдөр ч гэнэ вээ бүү мэд. Чихэнд наалдах л юм лав алга.
Харин ямар ч гэсэн бид битүүн гэсэн өдөртэй байхад ямар ч тохиолдолд хятадуудтай нэг өдөр шинэлэхгүй шүү дээ. Зарим үед давхцаж таараад байгаа бол Тэрбиш гуайн балаг шүү. Тэгж хэзээ ч таарах ёсгүй. Бид ядаж л нэг өдрийн дараа шинэлж байх ёстой. (битүүнтэй тул) За за дээрх материал манжийн дарлалын гайгаар бидэнд тулгасан төвд тоолол болон төвд сургаалаас цааш олигтой мэдээлэл өгөөгүй тул цааш хайлаа.
http://www.postnews.mn/index.php?cp=news&task=view&news_id=3199&page=5 ээ буянаа нэм. Ямар буянтай нь үүнийг оруулчихсан юм бол, маш их баярлалаа. Арван жилийн хүүхдүүдэд зориулж оруулсан мэдээлэл бололтой юм. Товч бөгөөд маш сайхан өгөөжтэй юм.
Одоо ямар ч гэсэн цагаан сарын шинийн нэгэн битүүний өдрөө олоход асуудалгүй боллоо. Хэрэв хэн нэгэн буянтай нь өнгөрсөн жилийн илүү сар нь “хавар, зун, намар, өвөл” дөрвийн аль нь илүү сартай байсныг сэтгэгдлээр оруулбал баярлах болно. Тэгвэл маргааш алгоритмаа дуусгаад тавьчихнаа.
Харин бүрэн хэмжээний цаглабар хийх болбол өдөр хоног хасдаг давхцуулдаг гажиг догол юм хийх хэрэггүй байх, тийм үү? За одоо хоолой өвдөөд халуурч суугаа тул өндөрлөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.


7 Comments

hehe · 2011/02/04 at 12:39

sain bnau? Bi oros site-s iim um olloo, Дни Новолуния – Буюу битууний одрууд
05.02.00 22.02.01 12.02.02 01.02.03 20.02.04 09.02.05 29.01.06 18.02.07 07.02.08 24.02.09
14.02.10 03.02.11 21.02.12 10.02.13 31.01.14 19.02.15 08.02.16 26.02.17 16.02.18 05.02.19
23.02.20 12.02.21 01.02.22 20.02.23 10.02.24 29.01.25 17.02.26 06.02.27 24.02.28 13.02.29
03.02.30 21.02.31 11.02.32 31.01.33 19.02.34 08.02.35 26.02.36 15.02.37 04.02.38 22.02.39
12.02.40 01.02.41 20.02.42 10.02.43 30.01.44 17.02.45 06.02.46 24.02.47 14.02.48 02.02.49
21.02.50 11.02.51 01.02.52 19.02.53 08.02.54 26.02.55 15.02.56 04.02.57 22.02.58 12.02.59
02.02.60 19.02.61 09.02.62 29.01.63 17.02.64 05.02.65 24.02.66 14.02.67 03.02.68 21.02.69
11.02.70 31.01.71 19.02.72 07.02.73 26.02.74 15.02.75 05.02.76 22.02.77 12.02.78 02.02.79
20.02.80 09.02.81 29.01.82 17.02.83 06.02.84 24.02.85 14.02.86 03.02.87 22.02.88 10.02.89
30.01.90 18.02.91 07.02.92 25.02.93 15.02.94 05.02.95 23.02.96 12.02.97 01.02.98 19.02.99

hehe · 2011/02/04 at 12:56

Марко Поло тэмдэглэлдээ “…Монголчууд цаган сар хэмээх шинэ жилийн баярыг ХАВРЫН эхэн сард хийдэг, энэ одор бух хун цаган хувцас омсож, цаган эд бие биедээ бэлэглэж золгодог…” гэжээ.
Битуунээс битууний хооронд ойролцоогоор 29,530589 одор (гэхдээ энэ тогтмол биш – Синодийн сар) буюу 29 одор 12 цаг 44 минут 2,82 секунд
http://www.sunhome.ru/mooncalendar/m.kalendar_novolunie
http://www.astronomy.ru/forum/index.php?board=9;action=display;threadid=1176
http://web.archive.org/web/20080504163207/http://home.att.net/~srschmitt/lunarphasecalc.html
энд алгоритм болон хэрэгтэй номнуудын жагсаалт байх шиг байна – За амжилт хусьЕ!

Хасчулуу · 2011/02/05 at 17:25

Миний бодлоор сар, нарны тоололтой нь л үнэн юм чинь Хятад, Япон, Солонгос (ер нь бүх л билгийн тоололтон) орнууд нэг л өдөр шинэ жилээ тэмдэглэж байвал.

Бас нэг анзаарагдсан зүйл нь яг төгс тоолол байдаггүй юм шиг байгаан. Одоо л гэхэд билгийн тоолол дээр ийм гажиг үүсээд. Гэтэл од, нарны буюу аргын тоололд хүртэл алдаа гарсан юм уу хайшаа юм NASA гаас Ophiuchus гэдэг шинэ орд нэмсэн байна лээ? Гэхдээ би учирыг нь сайн мэдэхгүй. Буруу ярьж байвал битгий загнаарай 😀
http://newsfeed.time.com/2011/01/13/horoscope-hang-up-earth-rotation-changes-zodiac-signs/ энд нөгөө шинэ ордны тухай бий.

Баярлалаа 😀

Eddy · 2011/02/08 at 15:49

Buruu l yarij bna da

Сар · 2012/01/25 at 07:14

Би ч гэсэн буруу ярьж байна л гэж бодож байна. Гэхдээ загнаж зэмлэхгүй ээ.

судлаач · 2015/02/13 at 11:12

энэ eddy, Сар 2 чухам хаанаа юу нь буруу бгааг хэлэх хэрэгтэйшдэ.. зүгээр л зөв буруу гэх нь хэнд хэрэгтэй юм…?

Сониуч залуу · 2017/10/22 at 15:55

Энэ долоо хохогийн сарны хэлбэрийн зурагыг өгөөч гуйя

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *