Өнгөрсөн амралтын өдрүүдээр Болор агуулга удирдах системээ сайжруулсаар өнжив. Олон хэлэнд зориулсан архитектураа хасаж танаад нэг хэл дээр болгож оптималчлаад зөөлөн Болор хэмээх салбар мөчрийг Болорын үндсэн кодын эхээс үүсгэлээ. Учир нь Болор систем үндсэндээ нилээн тогтвортой болсон гэж үзсэн юм. Уг нь зүгээр нэг тогтвортой биш бүр сайн болхоор нь салгана гэж бодож байсан боловч нэг хэл дээр вэб хийлгэх хүсэлт сүүлийн үед ирэх болсноор өчигдөр салгачихлаа.
Ажилдаа орсоор ажил нилээн оволзож байна. Өнөөдөр ажлаа эхлэхийн өмнө блогоо нэг гүйлгэж харлаа. За та бүхэндээ эргэж юуг яаж хийсэн эсэхээ мэдээлнэ гэж амласан 2 зүйлийг хийгээгүй явж байгаа юм байна.
Нэгдүгээрт програм хөгжүүлэгчдийн “Зорилгын дэвтэр” монголоор хийж тавина гээд хийгээгүй яваа юм байна. Би өөрийн төслийнхийг уг нь герман дээр гаргачихсан байгаа боловч монголчилон тавих завгүй явна.
Хоёрдугаарт ямар фрэмворк ашиглаж нэг жижигхэн Ajax чаатын програм хийх тухай яриа байна. Түүнийг Prototype ашиглаад хийчихсэн. Ер нь түүнийг өргөжүүлээд вэб үйлдлийн систем хийж болмоор санагдсан. Нэг туршилтын хувилбар гаргаад мэдэгдэе. ( Бас нэг амлалт )
Ингээд өөрөө өөртөө ажил удаж явдаг хүн дээ. Хүн аливаа зүйлийг судлахдаа аль болох доороос барьж авбал суурийг ойлгоод хурдан өгсөх боломжтой болдог. Зарим нэг хүмүүс хэтэрхий дээрээс барьж аваад бөөн олон боломж, толгой эргүүлсэн замбараагүй олон юман дотор нь эргэлдээд эцэст нь хэдэн жаахан зүйлийг өөриймсгөөд (customization) нүүр царайг нь өөрчлөөд хэрэглэчихдэг. Үүнийг би шүүмжлэхгүй ээ, лиценз болон хууль зөрчихгүй бол болно шүү дээ. Харин таньд юу үлдэх вэ? Та тухайн даалгаварыг нэг удаа гүйцэтгээд л болоо юу? Тэгвэл болно, таньд юу ч үлдэхгүй мартагдана.
Харин суурийг нь ойлгоод хялбархан програмчилчихсан бол цааш нь хялбархан хөгжүүлээд сайжруулаад яваад байж болно. Өдөр ирэх тусам од мэт гялалзана, сайжрана. 😉
Тиймээс бүгдээрээ “Hello world” -с нь эхэлж байя.


6 Comments

se · 2007/08/28 at 06:20

seaser2.4 framework deer um hiij uzsen uu

Hantulga · 2007/08/28 at 08:29

Content Management System гэдгийг Агуулга Удирдах Систем гэхээр арай л худлаа юм шиг? Мэдээлэл Удирдах Систем гэвэл арай зүгээр юм болов уу, гэхдээ би хувьдаа контент гэдгээр нь явбал илүү дээр гэж үздэг л дээ. Орос ах нар шиг зарим нэг үгнүүдийг шууд галиглаад бичээд байвал боломжтой мэт санагддаг.

Tag Cloud гэдгийг Шошгон үүлс гэж орчуулаад байсан, хэн ч тэрийг ойлгохгүй ш дээ? Махчилан байж тэгж орчуулж байснаас шууд галгилаад эсвэл англиар нь, бүр болохгүй бол тайлбарлах маягаар буюу түлхүүс үгс гээд орчуулчихаж бас болоод байгаа юм.

Сүүлийн үед монголчилно гэж хэтэрхий улайраад хэрэглэгч нарыгаа төөрөгдөлд оруулаад байгаад нь бага зэрэг эмзэглэж л сууна..

p.s: яг бичлэгээ оруулах гэтэл ТОЛЬДОХ гэдэг товчыг хараад 2-3 секунд юу билээ л гэж бодлоо

badaa · 2007/08/28 at 09:27

Ер нь бол Агуулга Удирдах Систем гээд явчихад гэм буруугүй. Би үүнийг зүгээр санаагаараа өгөөгүй бодсоон. Орчуулахгүй CMS гээд явж болно. Гэхдээ би монгол орчуулгынх нь тухай ярьж байгаа тул ингэж болохгүй. ЦМС, СИМЭС, Контент Удирдах Систем, Мэдээлэл Удирдах Систем, Агуулга Удирдах Систем гэсэн хувилбаруудаас сонгох хэрэг гарсан. Мэдээлэл Удирдах Систем давгүй сонсогдож байгаа боловч утгын хувьд нийцэхгүй. Яагаад англиар Information Management System гэж нэрлээгүй юм бол? Энэ арай өргөн утга агуулгатай хэрэг. Харин нэг хувилбарын тухай их бодсон. Хэвлэлийн мэдээллийн газруудад редакц гэж байдаг. Тэд юу хийдэг түүнийг орчин үед (одоогоор зөвхөн) вэб дээр CMS хийдэг. Редакторын Систем гэхээр утгын хувьд таарч байгаа боловч Редактор гэдэг монгол үг биш. Ингээд л монгол хэл маань унтраад байна шүү дээ. Нөгөө баян тансаг хэл маань шинжлэх ухааны хувьд эрс ядуу болжээ гэж би боддог. Яагаад вэ??? Бид гадаадаас орсуудыг ч юмуу дуурайгаад тэр чигээр нь галигчдаал яваад байж таарч байна уу? Орсууд ер нь галигчлах дуртай хүмүүс. Гэхдээ хэл нь алтайн язгуурынх биш болхоор галигласан л болохоос утгын хувьд хүмүүст нь гайгүй ойлгомжтой буугаад байдаг юм болов уу гэж боддог.
Ер нь CMS гэдэг нь вэбтэй л холбоотой тул Вэб Хянан Шалгах Систем гэж утгачилан орчуулж болж байгаа юм. Эцэст нь Агуулга Удирдах Систем л хамгийн оновчтой мэт санагдсан юм шүү.

ulzii · 2007/08/30 at 06:31

Миний бодлоор Агуулга удирдах систем гэхэд болохгүй газаргүй. Эхлээд сонсоход жоохон сонин сонсогдож байгаа боловч хэсэг хугацааны дараа стандарт болох байх.

Харин чи тэр вэб үйлдлийн систем хийж тавина гээд юу хэлчихэв. Яг юу хийх гэж байгааг чинь сайн ойлгосонгүй. Framework-ийг хэлсэн юм уу?:-)

Доорх тольдах гэсэн үгний оронд харин “хянах” эсвэл “нягтлах” гэх мэт утгатай үг байвал ямар вэ гэж бодох юм.

Очко · 2007/09/05 at 03:09

Тийм шүү, аливаа юмыг үндэс суурьнаас нь эхлэж сурвал үлдэцтэй, үгүй ядаж л тулгарсан асуудлыг шийдэхэд хэрэг болдог юм.

Сайнбаяр · 2007/09/12 at 14:59

Агуулга Удирдах Систем гэдэг бол маш зөв орчуулга. Үгчилж орчууулсан ч, утгачилж орчуулсан ч тэгж л бууж буй. Агуулга, мэдээлэл хоёр бол өөр зүйлс шүү дээ.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *