Хагас бүтэн сайнаар Болор АУС-ээ сайжруулах завсараар Аспеллийнхээ монгол толийг засаж өнжив. Аспелл дээр хамтран ажиллах санал тавин, хамтран зүтгэж байгаа анд Доржготовын Батмөнхөд талархал илэрхийлье. Цаашид хоёулаа хамтран монголын хамгийн сайн үг үсгийн алдаа шалгагчийг гаргана гэдэгт итгэлтэй байна. Мөн хянан засварласан 8000 гаруй мэргэжлийн үгээр нэмэрлэсэн, хийж буй ажлуудыг маань чин сэтгэлээрээ дэмжиж явдаг Ганболд ахад талархъя. Мөн анх аспеллийн монгол толийг хийх санал тавьсан аспеллийг зохиогч Кевин Аткинсон болон яаж эхлэхээ сайн мэдэхгүй зогсож байхад чиглүүлж өгсөн, зарим үед сайхан санаа гаргаж өгдөг Кэвин Сканнелл нарт гүн талархал илэрхийлэх нь зүйтэй байх.
Одоогоор дагаварын хүснэгт холбогдоогүй байгаа ба холбох гээд үгийн сангаас түүгээд авчихсан байгаа болохоор түүн дээр алдаа зааж байгаа байх. Ингээд бас л олигтойхон шиг юм гаргачих гээд шууд олон нийтэд цацаж арай амжаагүй байгаа хувилбарыг суулган нэг жишээ PHP дээр бичээд TinyMCE ашиглан http://www.mngl.net/aspell тавилаа. Туршиж үзээд санал бодлуудаа сэтгэгдлээр оруулбал баяртай хүлээн авах болно.

Categories: Aspell

7 Comments

Anonymous · 2007/11/06 at 13:23

дажгүй л болсон юм бишүү. Мэдээж хөгжүүлэлтийн шатандаа байгаа болохоор дутуу зүйлс байгаа байлгүй. Алфа ч юмуу эсвэл бэтта хувилбар гаргаад олон хүнээр тэст хийлгүүлвэл илүү үр дүнтэй болох болуу.
Бичиж байх явцад шалгадаг болгож болно биз дээ. Хуучин КтМС-ийнхэн нэг үг засдаг юм хийгээд байсан тэр нь хэр байгаан бол доо.

Idea · 2007/11/07 at 02:17

Hi, Блогспотод бичдэг болоод нэг сар болох гэж байна. Анх оруулсан постууд өөрт харагдаад өрөөлд харагдахгүй байгааг мэдэхгүй яваад байсан. Нэг найз маань бадаа.хөрвүүлэгч санал болгосноор одоо бүх юм ok байна. Бас энэ блогоор байнга зочилж компьютерийн мэдлэгээ нэмж байгаа. Энэ чиглэлийнх биш болохоор заримыг нь ойлгохгүй, хэрэглэж чадахгүй юм гарч л байна, оролдож л байна. Ямар ч гэсэн их баярлаж явдаг шүү. Улам ихийг хийж бүтээгээрэй, Амжилт хүсье.

bayarsaikhan · 2007/11/08 at 01:16

Uneheer zugeer boljee. Editoriig ashiglaj chinii bichsen ene bichlegiig chini shalgalaa. Yanziin 🙂 Ene ajild huvi nemer oruulmaar baivch hudlaa l daa bi. Hooson amlaad yahav. Harin mongol helnii talaas shiveh oruulah nemuuleh zereg zuiluud baival ajliinhaa ofisiin ajiltang tsag zavaar ni ene ajild tusluulj boloh yum.
I am serious.

Za hicheel zutgeld chini chin setgeleesee bayarlaj, amjilt husiye.

Hundetgesen Bayarsaikhan.

g0mb0 · 2007/12/05 at 04:25

aspell-тай холбоотой ажлууд чинь дуусч байна уу?
aspell руу mn файлаа оруулсан уу?

Almas · 2007/12/05 at 19:00

wow Амжилт хүсье!
Сайн ажиллаж байх шиг санагдлаа. Харин IE дээр ажиллахгүй байх шиг байна тийм үү?
Энийг чинь нэрийг чинь дурдаад веб сайтдаа ашиглаж болох уу?
Энэ тэгээд зөвхөн веб-д зориулж хийгдэж байгаа юмуу? эсвэл Оффис гэх мэт бусад олон програмууд дээр ажиллах юмуу?

badaa · 2007/12/05 at 19:41

14 хоногийн дараа нэг хувилбар гарна. Линүксийн бүх програм хэрэглэж болноо. Миний нэрийг дурьдах ч шаардлагагүй ээ. Офисын хувьд микрософт биш офенофис дээр ажиллана.

та шүү · 2008/02/02 at 02:29

Та их мундаг хүн юмаа.Тантай яваандаа хамтарнаа. Би Солонгост Програм хангамжийн инженер мэргэжлээр 3сараас эхлэн graduate student болно. Манай лаб.-д их төслүүд орж ирдэг гэсэн. Танаас асуух зүйл бас их л гарч ирэх байх даа. Туслаарай би бас таниар их бахархаж байна шүү.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *