Ойрд зав муу ядаж байхад серверээ унагаад бүр ажил нэмчихэв. Шинэчилж байгаад үйлчлүүлэгчдийн Confixx пакетаа санамсаргүй устгачихдаг юм байна. Энэ apt-get үү, биш юмаа анзаараагүй миний буруу. За тэгээд нэгэнт унагасан юм чинь гээд жаал юм туршиж тоглож байгаад ахин сэргээв. Бүх үйлчлүүлэгчийн өгөгдлөө нөөцлөн FTP сервер лүү гаргаж хадгалаад, үйлдлийн системээ шинээр суулгаад, Confixx програмаа хамгийн сүүлийн хувилбар дээр нь шинэчлээд мөн зарим PHP, Java орчныг сүүлийн хувилбараар шинэчлээд буцаагаад бүх үйлчлүүлэгчийн өгөгдлөө ном ёсоор нь сэргээхэд яг 1:30 зарцуулав. Ингээд зарим нэг цаг хэмнэчихмээр тушаалуудаас ганц нэгийг нь доор тоочъё.
Файл хуваах ба нэгтгэх (File split & merge)
Серверийн захиргаан (администрат) хийж байх үед серверийг тэр чигээр нь нөөцлөх эсвэл ядаж л үйлчлүүлэгчдийг өгөгдлийг тэр чигээр нь хадгалах үе элбэг гардаг. Энэ үед архив файл маань 10, 20 ГБ авхуулаад 200-300 ГБ болон түүнээс их хэмжээтэй болдог. Үүнийг тэр чигээр нь нөөц сервер ч юмуу өөр хост руу зөөх төвөгтэй. Алдаа гарах магадлал өндөр. Тиймээс өөрийн сүлжээний хурданд тохируулаад хуваах хэрэг гардаг. Энэ үед би дараах тушаалыг ашигладаг.
Доорх жишээнд archive.tar.gz файлыг 300 МБ хэмжээтэй хэсгүүдэд хувааж байна.

split -b 300m archive.tar.gz

Харин одоо яаж нэгтгэх вэ? merge тушаал ашиглах уу? Үгүй. Учир нь merge тушаал 2 файлыг өөрчлөлтүүдийн зөрүүгээр нь нэгтгэхэд хэрэглэгддэг тушаал. Paste, Join тушаалууд өгөгдлийн баазтай холбоотой файлууд дээр ажилладаг. Энэ үед хайрт cat тушаал хэрэг болно. Ихэнх хүмүүс cat тушаалыг текст горимд ажилладаг гэж андуурдаг. Бинар файлын хувьд ч гайхалтай сайхан ажилладаг. Дараах тушаалаар та нөөц файлаа нэгтгээд авна.
Хуваасан файлуудаа агуулсан лавлах дотроо дараах тушаалыг өгнө.

cat \* > archive.tar.gz 

Эсвэл дараах байдлаар шууд нэгтгээд задлаад авч болно.

cat \* | gunzip | tar xf - 

Файл нээхгүйгээр үүсгэх. (Simple file creation)

Зарим үед dummy файл үүсгэх хэрэг их гардаг. Тэгвэл touch тушаалыг хэрэглэж бас болдог. (Хэдийгээр энэ нь файлын цагийн тамга буюу timestamp өөрчилдөг тушаал боловч.) Лав Үбүнтү feisty fawn суулгасаны дараа зарим фонтын timestamp шинэчлэх асуудал гарахад хэрэглэгддэг дээ.

touch newfile.txt

эсвэл олон файл зэрэг үүсгэсэн ч болно.

touch newfile1.txt newfile2.txt newfile3.txt

гэх мэт.

Дебиан дээр PHP дахин хөрвүүлэлгүйгээр MSSQL дэмжилт оруулах.
Хэдийгээр http://pintmaster.com/20060530/how-to-compile-mssql-support-into-php-in-ubuntu-dapper-drake/ холбоосоор ороод PHP -гээ эх кодоос нь дахин хөрвүүлээд суулгаж болох боловч хурдан бөгөөд цаг хэмнэх нэгэн арга бий.

apt-get install php5-sybase

Элементар бүх функцүүд ажиллаж байна лээ. Хэрвээ болохгүй байвал

apt-get install php5-odbc tdsodbc

нэмж суулгаад тохируулчихад хангалттай.
Дебианы хуучин хувилбарууд дээр backport ашиглачихаж болно. Мөн Үбүнтү дээр асуудал гарахгүй байхаа.

Confixx PHP 4 ийг PHP5 руу шинэчлэх
Confixx PHP 4 өө PHP5 руу шинэчлэмээр байвал дараах холбоосоор ороод хийгээд үзээрэй.
http://support.vanager.com/viewarticle/50-Update-von-PHP4-auf-PHP5.html
Ямар ч асуудалгүй ажиллаж байна лээ.

Categories: Линүкс

2 Comments

Anonymous · 2007/11/30 at 12:57

Бадаа ахаа. Сайхан нийтлэл байна. Та eAccelerator-ийг яаж суулгах, бас ашиглах тухай нэг зав гаргаж байгаад блог дээрээ бичээч гэж хүсье.

Setgegdel · 2007/12/29 at 12:05

Чиний энэ сэтгэгдэлийн систэм чинь хачин юм бна. Хэн нэгэнд тус болох гээд юм бичингүүт эсвэл хэрэгтэй яаралтай юм асуувал хариу авна гэж бодолтгүй юм. Алга болчих юм. Ингэж хянанан гэж их сэтгэгдэл бичигддэг газар бол бүтэхгүй.
Ингэж хянахаа боливол яасын бэ.
Энэ зүгээр миний бодол шүү.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *