Үнэ төлбөргүй нээлттэй эх бүхий өгөгдлийн баазын дезайн гаргадаг програмын нэг бол яах аргагүй DBDesigner билээ. Түүнийг Үбүнтү дээр rpm -r татаж авч байгаад хамгийн дуртай DEB рүү хөрвүүлэгч хэрэгсэл болох alien -н хэрэглэн dpkg -раа суулгачихдаг байлаа.
Гэтэл дараах байдалтай жаахан болхи харагдахын дээр Create/Drop script ч юм уу ямар нэг клипборд руу хуулах хэрэгтэй зүйлс хуулагддаггүй төвөгтэй байлаа.

Ингээд өчигдөр жаахан гэдэн хөдлөөд ямар нэг аргаар заавал үүнийг засъя гэж бодоод суулаа. Гэтэл хамгийн эхний оролдлогоороо маш амархан засчихав. Магад танд хэрэг болж болох юм. Тийм бол wine ашиглан суулгана уу. Хэрэв та wine хараахан суулгаагүй байгаа бол:

apt-get install wine

гэж суулгана уу.
Ингээд дараах тушаалуудыг дараалан өгнө үү.

#cd /tmp
#wget http://213.115.162.124/external/DBDesigner4/DBDesigner4.0.5.6_Setup.exe
#wine DBDesigner4.0.5.6_Setup.exe

ингээд суулгах явцад дэлгэцийн нүүрэнд холбоос үүсгэх эсэхийг асууна. Тэр үед нь тийм гэчихвэл олоход амар бизээ. 🙂

Иймэрхүү байдалтай харагдахаас гадна клипборд асуудал бүрэн ариллаа. Заавал kylix сан ч ашиглахгүйн дээр харагдац нь ч нүдэнд тухтай боллоо.

Categories: Линүкс

4 Comments

SE · 2008/02/20 at 01:56

wine ashiglahaar udahgui bna uu,

badaa · 2008/02/21 at 11:36

Gaigui shuu! Suulii ueiin tom tom programmuud jisheelbel MS office 2007 ch WINE (suuliin huwilbar mash saijirsan) deer hurdny huwid asuudalgui ajillaj baigaa shuu.

Бямбаа · 2008/08/08 at 02:40

Та нэг надад нэг тус болооч Ubuntu дээр LAMP server суулгаад, server deeree Joomla deer yum hiih gesen boldogguiee. haana ni joomlagaa bairluulah be? Bas Filesystem dotor copy, paste hiihed permission denied gej garaad windows deer hiideg shig bolohgui bna. bi LINUX ehlen suraltsagch bolohoor neg ih medehgui yumaaa. bi sanaj ch magadgui sanahgui ch baij magadgui bi tanai bairnii huuhed bnaaa. i hope sending some mails for me. tnx

Бадаагийн Блог (Badral's personal blog) · 2008/10/06 at 22:08

За урьд нь DBdesigner4 линүкс дээр яаж суулгах тухай бичиж байсан билээ. Харин одоо түүний үргэлжлэл програм болох MySQL Workbench-ийг Үбүнтү линүкс дээр хэрхэн суулгах тухай зааврыг http://dev.mysql.com/workbench/?page_id=152 хаягт маш сайхан тайлбарлажэ

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *