За өмнө нурж байсан опенофисыг Үбүнтү ГНУ/Линүкс дээр амжилттай хөрвүүллээ. Бүтэн сайн өдөр 64 бит openSuSE 10.3 суулгаж хөрвүүлэхийг оролдсон боловч мозилла хөрвөх боломжгүй тасарсан юм. За ингээд зүгээр орчуулгын шалгалт хийж байгаа хувилбар тул цаг алдахаа болъё гэж бодоод өчигдөр Ubuntu feisy суулгаж монгол хэлний орчуулгаа хийж хөрвүүллээ. Ямар ч гэсэн орчуулгын багийн гишүүд туршилтын хувилбараа суулгаад хийсэн зүйлсээ нэг харж засацгаана бизээ. Ер нь одоо хийсэн байгаа орчуулгаа маш сайн шалгаж засаад орчуулгаа заавал 100% гэлгүй нүүрний ил хэсэг бүрэн болсон байвал 9X% байсан ч нэг ГАРГАЛТ (Release-г хэлэв) хийдэг юм билүү дээ. Опенофисын орчуулгын энэ ажлыг ч бас л их удаан хугацаанд хийлээ.
Туршилтын хувилбарууд эцсийн хэрэглэгчийн хувьд чанар хангахгүй гэж үзээд энгийн хэрэглэгчдэд татах боломжгүй байлгаад байгааг та бүхэн ойлгоно бизээ.
За ямар ч гэсэн монгол Опенофис мэндлэхэд тун бага хугацаа үлдлээ.


7 Comments

tsb · 2008/03/04 at 16:25

bidnii enehuu ajliig olon hun huleej baigaa baih gej bodoj baina.

che · 2008/03/05 at 00:37

za hervee garval ch tanidag mongol humuustee taraahyg bodno doo.
ehnii uyed ch baga zereg hetsuu baih baih. dasaj uguhugi.

SE · 2008/03/05 at 06:55

орчуулгын баг-t yaj oroh uu? hun huch hereg bolj bgaa ui? zav zaigaarai, chadah chineegeerei tuslahiig hicheeie

ulzii · 2008/03/05 at 16:02

Уг нь олон олон программууд эх хэл дээрээ ашигладаг бол сайхан л байхсан. Нэг удаа орчуулаад гаргачихлаа гэхэд цаашид урт хугацааны туршид тухайн программын өөрчлөлттэй хамт хөгжүүлэхэд хүндрэлтэй байх боловуу. Монголын гайгүй мэдээллийн технологийн фирмүүд ганц нэг олон хүн ашигладаг программуудыг сайн санааны үүднээс орчуулаад явна гэж байхгүй л байх даа.
Түүгээрээ бас компаниа сурталчилаад…

Монголд нэг хэсэг windows-ыг орчуулж байна гээд байсан тэр юу болсон юм бол?

алмас · 2008/03/23 at 15:56

Windows-ыг орчуулах гэж оролдож байсан л даа. Болохгүй ч юм байхгүй л байх. Гэхдээ бараг тэгснээс Линуксын орчуулгад хамтран оролцсон нь дээр юм гэж бодоод орхихоор шийдсэн л дээ… Яг мэргэжилийн хүн биш болохоор энэ тал дээр цаг зарцуулж ч бас чадахгүй байгаа юм. Хэрэв хүсвэл хэрхэн орчуулж байсан талаар бүх заавар, мэдээлэл файлуудыг авч болно шүү.

tsbarsaa · 2008/04/04 at 14:46

openoffice yag hediid garah bol
bi tanai orchuulj baigaag sonsood neleed udaj bainaa

Badaa · 2008/04/04 at 15:23

Battai helj chadah hugatsaagaar 7 saryn 31-nd gargasan baih bolow uu!

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *