Ийм нэртэй уулзалт төрийн ордонд болжээ. Ийшээ төр засаг нь анхаарал хандуулсан нь сайшаалтай! Харин зараа twitter-р түгээсэн юм уу, хаашаа юм ямар ч гэсэн надад мэдэгдээгүй өнгөрсөн байна лээ. Гэхдээ азаар http://open.parliament.mn/content/1002.htm хаягт мэдээ, http://www.parliament.mn/secretariat/opensource хаягт илтгэлүүдээс нь тавигджээ.
10 гаруй жилийн өмнө ОпенМН гэдэг баг байгуулаад нээлттэй эхийг монголд хөгжүүлье гэж уриалж, бас бага сагахан зүйл хийж явсны хувьд туршлагаасаа ганц нэг зүйл дурдах л байсан байх.
1. Энэ хуралд оролцогсод дотор хэн хэн ямар нэртэй нээлттэй эх бүхий програм хөгжүүлсэн, эсвэл тийм програмын хөгжүүлэлтэд оролцсон бол?
2. Энэ хүмүүс дотор систем хөгжүүлдэг биш дандаа гадны системийг шүтэж, рекламдаж, ярьж явдаг хүмүүс олон харагдана. Жишээлбэл: 2011 онд IT park дээрх нэг хурал дээр манай компаниас Монголчууд бид үндэсний үйлдлийн системээ хөгжүүлье гэсэн утгатай илтгэл тавьж байхад танай Соёмбо линүкс яахав ээ, тэрний оронд Ubuntu дээр гээд ярьж явсан хүн ч байна. Үнэндээ бол Соёмбо системийг зохиож байхад Үбүнтү сураггүй байлаа. Соёмбо-н анхны туршилтын хувилбарыг гаргасанаас 1 жил 8 сарын дараа Үбүнтү гэдэг систем гарсан нь ганц хүнээс өөр хүчгүй байсан системийн ихэнх санааг нь агуулсан байсан тул зогсоосон юм. Гэхдээ Үбүнтү 8.04 хувилбараасаа хойш бол утгагүй болж эхэлсэн тул бидэнд эргээд Соёмбо системээ сэргээн хөгжүүлэх хүсэл төрж эхэлсэн билээ. Код үнэрлэж үзээгүй хүмүүс бол Үбүнтүгээс илүү систем хийнэ гэдэгт итгэхгүй байх нь ч аргагүй. Линүкс програмчлалын зах зухаас нь нухаж явсан хүмүүс бол болно гэдгийг нь сайн мэдэж л байгаа.
Мөн нээлттэй эх рүү шилжих тухай дандаа эерэг тохиолдлуудыг ярьсан байна. Сөрөг тохиолдол ч олон байдгийг гаргаж тавьж байж амжилттай шилжүүлнэ гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.


12 Comments

Баасандорж · 2013/01/29 at 03:14

Нэг хүнээс болоод хуралд оролцсон хүмүүсийг нийтэд нь харлуулаад хэрэггүй. Янз бүрийн үзэл бодолтой, өөр өөр ажилтай 40 орчим мэргэжилтнүүд байсан. Соёмбо үйлдлийн систем 2003 онд яг цагаа олж гарсан. Тэр үед манай улсын төрийн байгууллагууд дэмжээд явсан бол бид өнөөдөр хамаагүй илүү түвшинд байх байсан. Хэдий хангалттай амжилтанд хүрээгүй ч гэсэн чиний энэ оролдлого, ажил олон хүний талархалыг хүлээдэг. Үндэсний үйлдлийн системээ хөгжүүлэх санааг олон хүн дэмждэг. УИХ-ын дарга ч мөн адил энэ санааг дэвшүүлэн уриалсан.

badaa · 2013/01/29 at 03:34

Хуралд оролцогсодыг 1 хүнээс болж нийтэд нь харлуулахаа? Та жаахан юм уугаагүй биз?

Баасандорж · 2013/01/29 at 06:07

дандаа гадны системийг шүтэж, рекламдаж, ярьж явдаг хүмүүс олон харагдана. Жишээлбэл: 2011 онд IT park дээрх нэг хурал дээр манай компаниас Монголчууд бид үндэсний үйлдлийн системээ хөгжүүлье гэсэн утгатай илтгэл тавьж байхад танай Соёмбо линүкс яахав ээ, тэрний оронд Ubuntu дээр гээд ярьж явсан хүн ч байна.
Эндээс тэгэж дүгнэсэн юмаа. Уучлаарай

Хүрэлхуяг · 2013/01/31 at 15:28

Твиттер болон limnux maillist-ээр зар нь явж байсан. Дөлмандах (https://twitter.com/dulmandakh) гол рольд нь тоглосон байхаа.

Batzorig Chuluunsukh · 2013/02/08 at 00:02

Shineer niiteed hureheer OS buteehed yamar ih huls, hudulmur, tsag hugatsaa shaardagdahiig medej bgaa bh.
Avarga ih hul huchtei Googled hurtel company dotoroo Ubuntug costumize hiigeed heregledeg.
Huviaaraa OS buteehed chin eserguitsehgui.
Gehdee ulsiin munguiig ( ard tumnii tatvar) zuv zohistoi zartsuulah heregtei.
Heregtei yaman dotoroos hiigeed hoichdoo ashigtai zuil bolon tulgamdsan zuild hurungu oruulah heregtei.
Open sourced anhaaral handuulj bgaa ni mash sain hereg.
Gehdee shineer OS hii gesen usuudal bish.
Heregtei shine open sourcuudiig sudlaad ard olnii amidrald ( turiin ajiliin zardliig bagasgah sanaa) ashigtai geseniig ni demjeed yavah
esvel battaigaar hugjuulse open source ni delhii dahimd innovation uusgeheer zuil bol bas neg uur hereg.

badaa · 2013/02/08 at 02:14

Batzorig ta surgaar sonsson zuilee uuruu setgesen yum shig bichdeguuudiin neg bololtoi. Hiij uzsen yumaa end bichij baiwal sain baina. Ulsyn hurungiig uren taran hiij baigaa jinhene salbaruud bol utaa nertei idej uuj baigaa, zam nertei mashin bitgii hel hun yavahad unaj uhmeer zam tawij baigaag hundwul yaasan yum? IT-giin salbart jild 5 km zam tavih hurunguus baga tusuv tavigdaj baigaag anhaarval zuitei baih. Yu yunii tuhand hurehgui ulsyn hurungiin zuw zohistoi zartsuulaltyg tootsoj gene.

Batzorig Chuluunsukh · 2013/02/09 at 08:01

Za 5 km zam barih munguur yamar chanartai OS buteej chadah ve?
Zuvhun undesnii gesen todotgoltoi bus Open source gesen utgaarai Ubuntu geltgui gadaadad hiigdsen sain zuilsiig ashiglaad yavah heregtei!!
Zugeer neg oyutan heden programchid niileed hiichihehdeg yum bish. Olon chadvarlag hun bag baihgui bol tiim amarhan hugjuuleed yavahgui.

Soyombo OS yamar zuil baisaniig medehgui. Gehdee hiih bus hiisen yumaa yunii tuluu yaaj ashiglah ni l chuhal.
OS buteeh asuudal chini zuvhun huviin sonirholoo hangah gesen bodol bolohoos hiisen buteegdehuuniig yaj uls ard tumend ashigtai harah ni chuhal.

Tsooj · 2013/02/21 at 08:46

Сайн байна уу? Надад нэг туслалцаа хэрэгтэй байна аа. Би линуксийн BackTrack гээд үйлдлийн систем суулгаж байгаад хамаг л хэрэгтэй мэдээллээ бүгдийн устгачихлаа. Юу болсон бэ гэхээр энэ үйлдлийн систем суухдаа миний хоёр партишнийг форматлаад дангаараа суучихлаа. Би элдэв янзаар оролдож үзсэнгүй орхичоод байна. NTFS байсан хоёр партишн маань EXT3 -тэй ганцхан л партишн болоод суучихав. Төгсөх болооод байдаг, хамаг 4 жил хийсэн мөн дипломын ажлаар хийж байсан бүхий л мэдээлэл устав. Та надад хэрхэн сэргээхийг, яах талаар надад мэдээлэл, заавар өгч туслана уу…

badaa · 2013/02/21 at 09:50

Tiim bol oroldolguigeer mergejiliin hund handsan ni deer.

tester · 2013/06/28 at 18:00

http://www.openmn.org/
can’t log open file

badaa · 2013/06/28 at 22:58

@Batzorig Chuluunsukh
5 km zam tavih mongoor Ubuntu-gees l deer OS buteechih l baih!
@tester
OpenMN-iig tatan buulgasan. Deerhi met mundag setgedeg humuus iluu zuil hiih bailgui dee.

Reader · 2013/08/28 at 06:47

Open source mandtugai. Mongol bichgeer sonirholtoi niitlel bichdeg web baina uu. Ene torliin web hiihed oroltsmoor baina. Mail bicheerei.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *