Энэ хагас бүтэн сайнд Essen хотод германы ОпенОфис багаас зохион байгуулсан QA-Wochenende2008 уулзалтад оролцов. Юуны өмнө энэхүү уулзалтад оролцох боломж олгосон Peter болон Jacqueline нарт талархал илэрхийлье! (Recht herzlichen Dank an Peter und Jacqueline für die Einladung und die Möglichkeit der Teilnahme!)
Энэхүү уулзалтаар нилээд олон зүйлийг сурч, харж, тулгарч байсан бэрхшээлүүд асуудлууддаа хариултууд олж авсанаас гадна олон сайхан нөхөдтэй болж авсан нь олзуурхууштай зүйл боллоо. Иймэрхүү бэсрэг чөлөөт уулзалт нь томоохон чуулгануудаас хамаагүй илүү үр өгөөжтэй, бүтээмжтэй, жинхэнэ мэдлэгийн солилцоо өрнөдөг юм байна. (Hat die Veranstaltung doch schon mal etwas gebracht, denn durch die habe ich meine viele unsichere Stellen gesichert, unklare Sachen geklärt, und viel gelernt! Es hat mich besonders sehr gefreut die andere netten Leute kennengelernt zu haben! Ich fand sowas Veranstaltung für die lernbegierige Personen viel besser als die große Konferenzen oder Messen.)
Энэ удаад Герман, Швецарь, Недерланд улсуудаас гишүүд ирсэн байлаа. Энэхүү уулзалт нь ерөнхийдөө чанарын шалгалтад чиглэсэн байлаа. (нэрнээсээ тодорхой байх) SUN корпорацаас Опенофис / Старофис програмын менежер (Joost), шалгагч (tester Helge) зэрэг хүмүүс ирсэн байлаа.
Миний хувьд монгол Опенофис төслийнхөө талаар, одоо байгаа төлөвийг танилцууллаа. Монгол бичгийг оруулсан хэсэг хүмүүсийн сонирхлыг нилээд татав. Харин миний сонирхлыг хамгийн их татсан зүйл бол Helge-ийн Автомат шалгалтын систем байлаа. Одоо бид монгол Опенофисоо гаргахаас өмнө ядаж автоматаар бүрэн шалгаад гаргах боломжтой боллоо. Үнэндээ том хэмжээний програмд яаж шалгалт хийх, чанарыг сайжруулах, алдаа яаж засах, ямар ямар асуудлууд гарч ирж байгааг нүдээрээ үзлээ.
Харамсалтай нь хагас сайны өглөө яарч байгаад зургийн аппаратаа мартчихсан байлаа. Гэхдээ нэг андын авсан зургуудаас ганц хоёрыг нь тавьчихъя. Danke Florian, für die Lieferung der Bilder.

Семинарийн өрөөнд.

Өдрийн унд. Мах шарж идэцгээв.

За тэгээд яаж хөгжүүлэх орчинг бүрдүүлэх, хэрхэн шалгах, ямар үед хэнд хандах гээд мэдсэн бүхэнээ бичвэл асар урт бичлэг болох байх. Ер нь энэ уулзалтаас харж байхад бидэнд харилцан холбоо асар дутагдаж байгаагийн дээр хойч үеээ маш муу бэлтгэж байна уу даа гэсэн бодол төрөв. Эцэст нь энэхүү уулзалтад оролцсон ялангуяа зохион байгуулсан бүх андуудад талархал илэрхийлье.
Zum Schluss bedanke ich mich herzlich bei Jacqueline, André, Joost, Florian, Helge, Cor, Stefan… usw. bei allen Teilnehmern allerding besonders bei den Veranstaltern für die tolle Arbeit!


8 Comments

Anonymous · 2008/05/05 at 15:06

Helge-ийн Автомат шалгалтын системийн талаар товчхон танилцуулахгүй юу

badaa · 2008/05/05 at 17:03

ene talaar tusad ni taniltsuulahaar beltgej baigaa.

anand · 2008/05/05 at 20:25

Ee, Manai Bulgan uul maani haragdaj baih chine.
Mutgiin huu you?
Egch ne bichsen zuiluudiig ne oilgosongui, yamartai ch ih erdem nomtoi huuhed baina.
Amjilt husie.
PS. Hunsnii uildveriin Sanlig guyain huu you? Anduursan bol uuchlaarai.

Anonymous · 2008/05/06 at 01:54

мөн яаж босоо бичгийг оруулсан талаараа бичээрэй, их сонирхол татаж байна, цаашдаа үүнд ч бас spellcheck хэрэг болох байх даа, гэхдээ кириллээс дэндүү үгийн сан цөөтэй, хялбар байх байх

badaa · 2008/05/06 at 09:30

Tiimee mun.

Badaa · 2008/05/06 at 09:41

#3 tegne. Kirilliig bodwol hyalbar buguud tsegtstei sain spellchecker garch irne. Unicoded mongol bichig: Shape tus bureer bish useg tus bureer kodlogdon orson. 🙂 Odoo l ingej mash zuw oruulsan Erdenechimeg egchiin sanaany dawuu tal garch irne dee.

Bayar · 2008/05/10 at 08:55

Helge-ийн Автомат шалгалтын системийн талаар хэзээ танилцуулах вэ? Сонирхол их татаж байна.

badaa · 2008/05/10 at 10:09

end yum bichih zaw algaa. Openoffice- gargachihaad tusad ni bichye.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *