За ойрын үед улс орноор маань юу юу болоод байнаа. Иргэн хүний хувьд улс төрийн заваан балиар мангаануудыг шүүмжилсэн нэг өгүүлэл бичиж байгаад дундаас ой гутаад үргэлжлүүлэлгүй ноорогтоо хадгалаад орхичихлоо. Мэргэжил, ажил, хувийн амьдралынхаа тэмдэглэлийг хөтлөдөг энэ блогоо улс төрийн муухай зүйлсээр гутаахаа болихоор шийдэв.
Харин Опенофисын орчуулгын ажлаа дууссаны, өнөөг хүртэл монгол нээлттэй эх бүхий програм хангамжийг хөгжүүлэх гэж зүтгэж ирсний хувьд нэг томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар шийдэж ОпенМН холбооныхон маань ажиллаж байгаа билээ.
Болох үйл ажиллагааны хөтөлбөрийг опенофисын викид байрлууллаа. Та бүхэн орж сонирхоод http://wiki.services.openoffice.org/wiki/MN/OpenMn2008Ulaanbaatar хүсвэл хүрэлцэн ирээрэй.


3 Comments

ochus · 2008/07/08 at 03:17

гоё хурал болох юм шиг байна. Мэдээллээ нетэд дэлгэрэнгүй тавиарай. Амжилт

badka · 2008/07/08 at 04:21

Нэг ч гэсэн блоггер улс төр бичихгү бгаа нь сайн хэрэг шүү.

Дөлмандах · 2008/07/11 at 15:38

энэ их сайхан зүйл болно гэдэгт би огт эргэлзэхгүй байна. монголын нээлттэй эхийн хөгжилд маш том хувь нэмэр оруулна даа. гэхдээ нэг асуух зүйл байна? энэ маань олимптой нэг өдөр болж байгаа болохоор жоохон дарагдаад, олон хүн хүрэхгүй байх вий гэж эмээж байна. уг нь нэгэнт л ийм шинэлэг юм зохион байгуулж байгаа юм чинь томхон үйл явдал давхцаагүй байвал сонин сэтгүүл, телевиз радио гээд хэвлэлийнхэн олдох нь арай амар, тэгээд олон хүнд хүргэх боломж илүү байх болов уу гэж бодох юм. хувьдаа чадах бүхнээрээ туслахад бэлэн байна, залуусдаа амжилт хүсье

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *