Нөр их ажил, урт удаан хугацааны дараа бид ОпенОфисын 2.4, 3.0 хувилбаруудын хэрэглэгчийн гадаргуун хэсгийг бүрэн нутагшуулж дууслаа. Мөн үүний хажуугаар кирилл монгол хэлнийхээ дүрмийн алдаа шалгагчийг хийж, босоо монгол бичгээрээ бичих системийг нэмж холболоо. Босоо монгол бичгийн системд MongolianScript хэмээх нэртэй Монгол бичгийн фонт, гарын драйвер зэргийг хийснээс гадна ОпенОфисыг босоо чиглэлд зүүнээс баруун чиглэлд бичих боломжтой болгосон билээ.
Бидний амлаж байснаар өнөөдөр Монгол ОпенОфис төрлөө. Энэхүү програмд дээр дурдсан бүх боломжууд орсон болно.
ОпенОфис нь зөвхөн Майкрософт офисын нөгөө хувилбар биш бөгөөд түүнээс хавьгүй илүү албан програмын цогц систем юм. Учир нь энэ програм хангамж зөвхөн виндовс ПК бус Юникс,Линүкс, Мак, СПАРС гэх мэт бусад бүх суурь үйлдлийн системүүд дээр ажиллана.
Опенофис нь дэлхийн хамгийн том нээлттэй эх бүхий програм хангамж бөгөөд лицензийн төлбөргүй, бүрэн өөриймсгөн хэрэглэх боломжтой програм юм.
Одоо энэ гайхалтай програм хангамжийг та монгол хэл дээрээ хэрэглэх боломжтой боллоо!
Энэхүү програмыг нутагшуулахад хамтран зүтгэсэн
Мятавын Эрдэнэчимэг ‍(мөн MongolianScript фонтыг хийсэн),
Дашдоржийн Анарболд,
Нарантунгалагийн Цэцболд,
Нямсүрэнгийн Баярхүү,
Цогтгэрэлийн Гантөмөр,
Баатаржавын Батжаргал
Мөн шалгалт шүүлэг хийж, санал бодлоо илэрхийлж идэвхтэй оролцсон
Энхтайваны Баярсайхан,
Бэх-очирын Мөнхзул,
Дашын Энхбат
нарт гүн талархал илэрхийлье! Мөн монгол хэлний үгийн санг нийлүүлж үг зүй дээр хамтран ажиллаж буй Батмөнх, монгол бичгийн дэмжилт хийхэд хуучин оролдож байсан кодоо явуулж тусласан төвдийн багийн ахлагч Жинянмин, шалгалт хийх болон аргачилал техникийн тал дээр тусалж дэмжиж байсан Германы ОпенОфис баг, SUN корпорацын ОпенОфис/СтарОфис хэсгийн програмын менежер Жоост нарт тусгайлан талархал илэрхийлье.
Мөн их бага ямар нэг хэмжээгээр энэ үйл хэрэгт оролцсон, дэмжиж байсан энд нэр нь дурдагдаагүй бүх хүмүүст талархал дэвшүүлье!

Монголын багийн хаяг: http://mn.openoffice.org
Програмыг татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html
Нээлтийн үйл ажиллагааны хаяг: http://wiki.services.openoffice.org/wiki/MN/OpenMn2008Ulaanbaatar 😉

Сүүлийн хэдэн өдөр миний хамаг хүч шавхагдсан боловч гарсан үр дүнг хараад амттай байнаа. 🙂


13 Comments

enkhbat · 2008/08/01 at 01:29

Монголын Мэдээллийн Технологийн салбарын хөгжил нэг алхам урагшиллаа.

Enkhbayar · 2008/08/01 at 07:26

Bayar hurgie ee, ta hed chadlaa sh dee

Гантөмөр · 2008/08/01 at 08:25

Баяр хүргэе! Мөхөс миний бие энэ төсөлд оролцож байсны хувьд хүмүүс хэр их хөдөлмөрлөж байсныг мэднэ. Хэдийгээр миний бие дөнгөж нэг жижигхэн программыг орчуулахад оролцсон төдий боловч эдгээр хөдөлмөрч хүмүүсийн нэртэй хамт мөхөс миний нэр дурдагдаж байгаад их баярлаж байна.

Joost голланд нэр бол Ёост эсвэл Йост гэж бичих байх шүү.

ulzii · 2008/08/01 at 19:29

Та бүхэн энэ маш том зүйлийг хийж дуусгаж байгаад чин сэтгэлээсээ талархал хүргэе.
Улам сайн хөгжүүлээд аваад явна байхаа гэж найдаж байна.

Монголд байсан бол нээлтийн ажиллагаанд очмоор л байна.

Э. Баярсайхан · 2008/08/01 at 19:55

Мак-д зориулан хувилбар гаргахын тулд Virtual Machine үүсгэн хийх талаар бодож үзсэн үү.
За Баяр хүргэе.

badaa · 2008/08/01 at 19:58

Uzelgui yaahaw. Nileen ch oroldson. Mun tsag baga bailaa. Gehdee VM-deed ch x86 archictecture-t l gehees jinhene POWERPC-d bolomjgui l dee.

Enkh-Orgil · 2008/08/03 at 04:30

Bayar hurgey. Ta nar chadlaa. Bid ingeed mongol heltei programm hangamjtai bolloo. Amjilt

jich: neeltiin ajillagaand oroltsmoor bna. yaj oroltsoh we?

badaa · 2008/08/03 at 16:28

08.08.08 -nd 9:30 -d IT park deer yawaad ochihod uulzaldah bizee.

Tserenbat · 2008/08/04 at 09:59

Gaihamshigtai.
Chin setgeliin bayar hurgeye.

cacharel · 2008/08/06 at 03:41

Баяр хүргье.Нээлтэн дээр нь очиноо.

batu · 2008/08/16 at 19:39

open office дээр монгол бичгээр босоо бичих боломжтой боллоо гэх юм. Татаж аваад үзсэн чинь монгол бичгийн фонт нь монгол бичгээр гарахгүй юм. Мөн яаж босоо бичих вэ?

Мика · 2008/08/24 at 07:14

Монгол маань олимпоос 2 алт, 2 мөнгөтэй боллоо.. Үнэхээр сайхан байна. 204 орноос 30-д жагсаж байгаа нь ёстой том амжилт шүү.
Бүх Монголчууддаа баяр хүргэе. Сайхаан сайхан

Enkhtuvshin · 2008/08/31 at 04:57

Ц.Гантөмөр чамд баяр хүргэе. Андуураагүй бол Хан Хэнтийн хүүхэд байх аа.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *