За монгол ОпенОфисыг хэрэглэж буй та бүхэн дүрмийн алдаа шалгагч дээр сэтгэл дундуур байгаа байх. Учир нь үгийн дүрмийн алдаа шалгагч олон буруу үг санал болгож байгаа. Энэ нь сүүлд http://www.openoffice.org/issues/show_bug.cgi?id=92263 хаягт дурдагдсанаар Hunspell-ын зохиогч Nemeth László -гийн санал болгосон автомат хэрэгслээр дагаварын хүснэгтийг үүсгэсэнээс болж гарчээ. Энэ тухай би László-д мэдэгдсэн ба удахгүй алдаа засагдах байхаа. Тэр болтол та бүхэн миний анх гаргасан Аспеллд нийцтэй хувилбарыг хэрэглэнэ үү. Яаж?
Виндовс хэрэглэгчид:
http://www.openoffice.org/nonav/issues/showattachment.cgi/55430/mn.tar.gz хаягаас mn пакетыг татаж авч задлаад (7zip, tugzip ашигла. 7zip ашиглах бол эхлээд задарсаны дараа үүссэн .tar файлыг нь ахиж задлахаа мартав) задарсан файлуудыг C:\Program Files\OpenOffice.org 2.4\share\dict\ooo руу дарж хуулна уу.
Линүкс хэрэглэгчид задалсан файлуудаа /opt/openoffice.org2/share/dict/ooo хаяг руу хуучин байгаа файлуудыг нь дарж хуулна уу. Удахгүй ОпенОфис 3.0 хувилбар гарах ба хэрвээ энэ алдаа ойрын үед засагдахгүй бол Аспеллд суурилсан huspell пакетаа ашиглан гаргана аа. Асуудал гарвал сэтгэгдлээр хэлэлцэнэ үү.


1 Comment

Бадаагийн Блог (Badral's personal blog) · 2008/10/22 at 00:31

Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээрээ гаргалаа. Виндовс үйлдлийн системийн хувьд INTEL DUO CORE 3.0 GHz тооцоолуур дээр тасралтгүй 44 цагийн турш хөрвүүлж (5,6 удаа тасарсан асуудлууды

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *