За монгол бичгийн гарын стандартыг нэлээд олон мэргэжилтнүүдийн саналыг авснаар кирил гарын байрлалаа дагуулж хийхээр болов.
Одоогоор анхан шатны нооргийг дараах байдлаар гаргасан байгаа болно. Саналаа та бүхэн сэтгэгдлээр оруулна уу. Тусгаж авмаар зүйлсийг аваад энд шинэчлээд тавиад байх болно.
Үндсэн байрлал:
Түүх:
0.01 хувилбар
0.02 хувилбар
0.03 хувилбар

Шифттэй байрлал:
Түүх:
0.01 хувилбар
0.02 хувилбар
0.03 хувилбар


8 Comments

амаржаргал лхамсүрэн · 2014/01/12 at 18:41

Бадралын хэлсэн нь миний ойлгосноор латин A байрлал бололтой. Түүн дээр давхар шилбэ тавьбал яаж байна. Бичгийн хүмүүс давхар шилбэн дээр цаг алддаг гэж байсан. Тэр нь Й тэй дүйж байгаа болохоор яг болох гээд байдаг. Windowsийн хувьд цуваа 2 шилбийг кодоор нь цаана нь заах боломжтой.

Монгол бичгийн НГ үсгийг крилл Шифт+Н буюу Латин Shift+Y товчинд байрлуулмаар байна. Хэлний угийн Н болохоор түүнд самуурах зүйл байхгүй байх. Энд байрлахад өөр код байрлаагүй учир самуурахгүй сайн талтай, гэвч оновчтой өөр санал байвал сайн тайлбар үндэслэл гаргахыг бодоорой

badaa · 2014/01/13 at 02:52

Давхар шилбэ гэдэг нь и-н дунд ордог 3-р хувилбар. Энэ давтагдах магадлал өндөр байж чадах уу?
Шифт Н байх нь зөв. засчихъя.

амаржаргал лхамсүрэн · 2014/01/13 at 20:14

1, ZWNJ ийг Shift+A дээр, ZWJ ийг Shift+S дээр, учир нь энэ 2 бараг хэрэглэгдэхгүй. Дижит мөрөнд байдаг дасал болсон санах ойг аль болох бага хөндөх
2, Хэрэв Латин а товчлуурын өөр нэг хувилбар MVS ийг шууд тавиад өгч болж байна. Яагаад гэвэл энгийн хэрэглэгчид зориулж эхэлж гар зохиож байгаа учир. Custom гарын хувилбарт давхар шилбэ зүгээр санагдаж байна.

амаржаргал лхамсүрэн · 2014/01/13 at 21:35

Latin а ийн бас нэгэн хувилбар нуруу байрлуулах, SHIFT+A -д soft hyphenийг байрлуулах

амаржаргал лхамсүрэн · 2014/01/13 at 22:28

U180а кодтой Нурууг Латин SHIFT+T буюу Крилл Шифт+Э дээр
U1807 кодтой Шүдийг Латин SHIFT+G буюу Крилл Шифт+А дээр
U1806 кодтой Soft Hyphen-ийг Латин SHIFT+U буюу Крилл Шифт+Г дээр байрлуулах хувилбар байна.

Нинж · 2014/01/14 at 01:26

Сайн уу? Бадрал аа. Ажил хэрэг нь амжилттай биз дээ?
Өвөрмонголчууд хэрхдэг юм бол? бас Windows-д built-in байдагийг харгалзаж үзсэн үү? Мөн урьд цөөн хүрээнд ашигладаг байсан гарны байрлал зэргийг харгалзаж үзсэн гэж найдаж байна… Аль алинийг нь би өөрөө сайн мэдэхгүй болохоор юутай ч асууж байгаам шүү…

badaa · 2014/01/14 at 04:09

Сайн уу та,
Өвөрмонголчуудын байрлал өөр. Хятад үгс асар их бичдэг тул латинаа дагуулсан нь тэдний хувьд дээр жишээн Latin F үсэг гадаад хэлний Ф (ᠹ) үсгийг тавиад явчих жишээтэй. Харин манайд арай өөр ᠹ-г бараг хэрэглэхгүй. Энэ мэтээс эхлээд байрлал мөн гадаад дотоод үгэнд бичдэг үсгүүдийн давтамж эрс ялгаатай байгаа юм. К, Ц гэх мэт. Тиймээс кириллийг дагуулж хийж байгаа анхны байрлал юм.

амаржаргал лхамсүрэн · 2014/01/14 at 06:17

http://mongoltolbo.com/srs/kb/layouts.html Энд өөрийн санал болгож байгаа байрлалыг тавилаа.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *