ОпенОфис.орг 3.0 хувилбар монгол хэлээр гарлаа! УРА!
Монгол хэлээр ярьдаг бичдэг бүх хүмүүст зориулан ОпенОфисын хамгийн сүүлийн хувилбар 3.0-г монгол хэл дээрээ гаргалаа. Виндовс үйлдлийн системийн хувьд INTEL DUO CORE 3.0 GHz тооцоолуур дээр тасралтгүй 44 цагийн турш хөрвүүлж (5,6 удаа тасарсан асуудлуудыг засаж) дуусгалаа. Энэхүү хувилбарыг би хуучин ашиглаж байсан XP болон VisualStudio 2003 мөн Windows SDK 2 хувилбарыг хэрэглэн бэлтгэсэн тул Vista хувилбартай хүмүүст XP загвараар харагдана.

Тэгж байгаад зав гарвал Vista хувилбарыг тусад нь гаргах бодол бий. Харин линүкс болон юникс үйлдлийн системүүдийн хувьд deb болон rpm пакетыг INTEL DUO CORE 2.4 GHz тооцоолуур дээр ердөө 8 цагийн турш хөрвүүлэн бэлтгэв. 🙂 MAC тооцоолуур байхгүй тул энэ хувилбарыг бэлтгэж чадсангүй. Уг нь хамгийн олон сайжруулалт, боломжууд энэ хувилбарт нэмэгдсэн гэж байсан.
Татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html
Орчуулгын хувьд 2.4 дээр хийсэн орчуулгаа сайжруулан ашигласан бөгөөд 6,7 сард багийнхан маань сайн суусан тул ихэнхийг эрт бэлэн болгосон байсан билээ. Шалгалтын хувьд зөвхөн автомат шалгалт л хийгдсэн болно. Тусламжийн хэсгийг орчуулах боломжтой хүмүүс бидэнтэй холбоо барихыг хүсье! Хаяг: http://mn.openoffice.org Одоогоор тусламж дээр ганцаараа ажиллаж байгаа Эрдэнэчимэг эгчид энэ ташрамд талархал илэрхийлье. Удахгүй би дайрч орноо. 😉
Бусад маань ч анхаарал хандуулна байх хэмээн найдаж байна.

ОпенОфис.оргийн энэ хувилбар дээр монгол бичгээр бичих боломж өмнөхийн адил орсон ба харин дүрмийн алдаа шалгагч үндсэн пакетад биш өргөтгөл маягаар орсон болно. Энэ нь ОпенОфис.орг бүх дүрмийн алдаа шалгагчийг өргөтгөл байдлаар оруулах болсонтой холбоотой билээ. Гэхдээ та монгол хэлний дүрмийн алдааг хаа нэгтэйгээс татаж авах шаардлагагүй. Түүнийг хамт багцалсан. Харин та зөвхөн суулгах л хэрэгтэй.
Өргөтгөл удирдлага руу ороод үндсэн програмын лавлах доторх openoffice.org3/share/extension/install дотор dict-mn.oxt гэсэн өргөтгөл байгаа. Түүнийг сонгон суулгана уу. Энэ дүрмийн алдаа шалгагч мөн сайжирсан бөгөөд урьд нь миний дурдаж байсан алдаа засагдсан болно. Хэрвээ таМонголоос өөр хэлний хувилбар хэрэглэж байвал монгол хэлний дүрмийн алдаа шалгагчийг http://extensions.services.openoffice.org/ хаягаас татаж аваад ашиглах боломжтой.


30 Comments

Э. Баярсайхан · 2008/10/22 at 02:30

Надад SunOS 5.7 байгаа. Эртний эд болохоор болохгүй байх даа?

Э. Баярсайхан · 2008/10/22 at 03:57

Манай ажлын залууд Мак компьютер олдох юм шиг байна. Хэрэв түүнийг нь ашиглана гэвэл түүн дээр хэр хугацаа зарцуулах бол?

Ankhaa · 2008/10/22 at 10:28

Сайн байна уу. Баяр хүргий.
Би энэ хэсгийн ажилд оролцох сонирхолтой байна. Яаж орох уу. Манай ажил дээр 1 iMac байгаа. Зааварыг өгвөл би Mac дээр хөрвүүлэх ажлыг хийе.

badaa · 2008/10/22 at 19:06

MAC байгаа хөрвүүлэлт бүтээлт хийе гэж мэдэгдсэн залуус dev (at) mn (dot) openoffice (dot) org имэйл хаягаар холбоо барина уу. MAC дээр build хийх хамгийн хялбар. MAC Intel, MAC native гэсэн 2 хувилбараар хийгдэх ёстой.

Э. Баярсайхан · 2008/10/23 at 02:03

Макын хувилбар нь CPU-ээсээ болох уу? эсвэл ямар дээр нь ч хөрвүүлж болох юм уу?

badaa · 2008/10/28 at 08:58

bolno. http://wiki.services.openoffice.org/wiki/AquaBuild MAC deer hurvuulelt hiih hamgiin sain barimt.

AD · 2008/11/17 at 03:22

HI!
Zaluusdaa bayar hurgeye! Orchuulgiin ajild chine zavaaraa oroltsoj huvi nemree oruulii gesen bodoltoi baina. Holboo barina uu!

Жаргал · 2008/11/19 at 06:56

portableapps.com дээр open office-ийн монгол хувилбарыг авч болох боловуу

badaa · 2008/11/19 at 11:00

portableapps deer mongol huwilbar ni baihgui. Gehdee bi beltgechihsen baigaa bolowch humuust tudiilun neg ih hereg bolohgui bolow uu gej bodood downloadable tawihgui l yawaad baina…
Heregtei bol tatahaar bairluulchiye.

Mandahaa · 2008/11/27 at 18:25

goy boljee, taalagdaj baina, amjilt !!

Neg sanal baina, latin useg daraad krilleer shuud bichdeg toom yum nemeed oruulchihval perfect l yum shig sanagdaj baina. Esvel tiim zuil baigaa yu? dandaa gadaad heldeer pro hergelseer bgaad mgl heldeer ih evgui oilgohgui ih zondoo bna hehe za za good luck

tsasaa · 2008/12/11 at 04:10

hi ene ih heregtei pro b.naa bayarlalaa. asuuh yum b.naa mongoloor bichehgvi b.hiin bi yah eostoi we? minii yahoo id ruu hariu bicheech? bayarlalaa

tsasaa · 2008/12/11 at 05:31

hey nadad utasniihaa dugaariig ogooch asuuh yum b.naa

badaa · 2008/12/11 at 09:49

Tsasaa,
Mongoloor gej Mongol bichgiig helj baina uu?

ganaa · 2008/12/14 at 09:31

Монгол бичгээр бичих болвол яаж бичих үү туслаач дээрээс нь доош нь зүүнээс баруун тийшээ яаж бичих вэ

badaa · 2008/12/14 at 13:27

http://mongol.openmn.org
bolon
http://wiki.services.openoffice.org/wiki/Mongolian_script_(%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3) hayagaar orood unshina uu. Oilgohgui eswel bolohgui zuil garwal medegdej bolno.

ganaa · 2008/12/15 at 06:37

bayrlalaa

ganaa · 2008/12/17 at 02:41

монгол бичгээр бичих тухай дахиад л асууя. дээр заасан зааврын дагуу үзээд фонтоо суулгаад бичсэн л дээ ер нь бол бичиж болж байна. босоогоор бичих гэхээр болохгүй байна.Уул нь хэлбэржүүлэлт- хуудас-хуудас гээд бичвэрийн чиглэл гээд сонгодог гэсэн байна. минийх дээр бичвэрийн чиглэл нь гарч ирэхгүй байна. энийг яаж засах вэ би дутуу суулгасан юм болов уу

badaa · 2008/12/17 at 10:36

Эхлээд Хэрэгсэл->Тохиргоо->Хэлний тохиргоо->Хэл гэсэн цэснээс Өргөтгөсөн үйлчилгээ гэсэн хэсэгт
“Төвөгтэй бичвэрийн хэлбэрийн (ТБХ) хувьд идэвхтэй” гэдгийг хэрээслэнэ үү! Тэгэхээр хуудсан дээр чинь чиглэл нээгдэнэ!
Уг нь дээрх баримтууд дээр байх л ёстой. Та анзаараагүй байх.

ganaa · 2008/12/18 at 06:08

нээрээ тийм байна. баярлалаа амжилт хүсье

Mandahaa · 2008/12/18 at 10:27

Уулна би юм асуусан юмсан, латин үсэг дараад шууд крил болж хараггдаг тийм болгодог хэрэгсэл бий юм уу? тэгээд бас нэг санал хэлэхэд хэтэрхий их ачаалал өгч байна, тиймээс тус тусад нь ачааллуулж болдоогуй юм уу? бүгдээрээ ачаалаад 60.000 гаруй мемор эзэлж байх юм зүгээр энгийн WORD хэрэглэхэд ?

badaa · 2008/12/18 at 14:26

Shuud latin useg daraad bichdeg heregsel gej latin bairlaltai garyn driveryg helj baina uu eswel latin-aar bichchiheed neg knopf daraad hurwuulchihdeg heregsel helj baina uu? Tiim hurwuuldeg heregsel openoffice-d nemj bolno. Harin tiim latin bairlaltai garyn driver-uud openoffice.orgtoi hamaagui buguud end tend tiim tools baidag. Nadad english/german garyn huwid bii. Yamar gar heregledeg zuragaa ugchihwul tohiruulaad hiigeed ugye.
Achaalllyn huwid jijig barimtuud deer Openoffice.org iluu resource shaarddag. Dundaj barimtuudyn huwid MS officetoi ijil. Tom barimtuudyn huwid MS office-s baga resource shaarddag.
Neg negeer ni ajilluulj bolno. Autostart-iig deactivate hiine uu. Her memory hereglehiig ch tohiruulj bas bolno. Хэрэгсэл->Тохиргоо ruu orj uzne uu.

Mandahaa · 2008/12/18 at 16:21

za za bayarlalaa, goy yumaa, gehdee mongolch gesen mongol hel bolohoor oilgohod hetsuu bna , tged deerees ni mongol deer baigaa programaa english helder zaavar heleheer buur oiho boliloo, autostart gej haanch bgaan buu med , za za gehdee amjilt shuu, oshoo iluu lag lag fonction nemeeree, hiigeere amjilt

Enkh-Amgalan · 2008/12/29 at 04:04

Ene openoffice-iin amd64-tei baihgui yum uu? bi ubuntu8.04 ashiglaj baiga. Oort ni suuchihsan baidag openoffice deer ni extension-iig ni suulgah gesen version ni bas taardagguiee. yahu?

SMZ · 2009/02/16 at 09:47

Сайн байна уу Бадаа ахаа. mn openoffice-ийн 2,* хувилбарыг суулгаж байхад инсталлыг нь NSIS -ээр хийсэн байх шиг байсан. Би үүнийг ашиглаж инсталл хийх гэсэн nsi file н амжиллтай үүсээд өөр ПС дээр суулгах гэхээр CopyFiles функцууд нь файлаа олохгүй байна. Энэ нь мэдээж үүнийг яаж шийдэх вэ? openoffice эхлээд файлаа нэг газар задалчаад nsi гаа шууд ажилуулж байлуу үүнийг яаж хийдэг юм бэ? 🙂

Ням · 2009/02/21 at 04:12

Баяр хүргье. Цааш цаашдаа сдэлхийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг тАвьж байгаарай
аМЖИЛТ ХҮСЬЕ

hulan · 2009/03/23 at 20:05

sain bn uu bi ipodond yaj duu bichdeg tuhai medeelel avmaar bna todruulj helbel yaj duu bichdeg tuhai asuuh gesen yum aa ta buhees tuslaach gej husej bna

hulan · 2009/03/23 at 20:12

sain bn uu bi ipodond duu yaj bichdeg tuhai asuuh gesen yum aa.bur nariivchlaad bichij ugvel sain bna.bi compiter sain medehgui ee sayahaas surch bna tegj tus bolno uu.

mandah · 2009/04/14 at 09:03

sain baitsgaana uu bi ta bvhnii yrij bgaa sedewt vneheer ih sonirholtoio l doo daan ch tegeed sain surmaar bn nadad choiloot tsagaaraa baga bagaar computeriin bvhii l talaar alinaas ni ch hamaagvi zaaj ogch tuslaach chine setgeleesee guij bn

vanchig · 2010/12/11 at 11:58

Сайн байна уу?
Би опен офисыг хэрэглэж эхэлж байгаа юм аа. Тэгтэл бүрэн дүүрэн хэрэглэж чаддагүй ээ. Жава суулга гээд байх юм. тэгтэл жава миний РС дээр байгаа. Миний РС -ийн үйлдлийн систем виндөвс 7. Би ком -ын мэдлэг муутай. Хэрхэх вэ? Хэлж өгч туслана уу?

ulzii · 2010/12/12 at 13:02

Чиний үйлдлийн систем чинь 64бит юм шиг байна. Жава-ийн ямар хувилбараар яаж суусан юм бол доо?

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *