Өнөөдөр санаандгүй http://www.mnbsd.org/article.php?story=20080513144913543 уншчихав. Энэ талаар эргэлзэж явдаг хүмүүс олон байгаа юм шиг санагдсан тул энэ талаар нэг бичлэг нэмчихье.
Юникс (Unix) нь Линүксийн хуулбар ч биш салбар ч биш! Линүкс нь Юниксийн хуулбар ч биш салбар ч биш. Энэ хоёр нь тус тусдаа хөгжсөн 2 төстэй л систем. Ялгаа нь гэвэл Юникс нь нээлттэй биш Линүкс нээлттэй бөгөөд төлбөргүй. Гэхдээ сүүлд Юниксийн BSD салбар системүүд нээлттэй төлбөргүй гарч ирсэн. Юниксийн салбарт BSD, HP-UX (Hewlett-Packard), DG/UX (Data General), AIX (IBM), IRIX (Silicon Graphics), Solaris (Sun), Mac OS X (Apple) орно. Юникс системийг анх Bell Laboratories 1970-аад онд зохиосон ба AT&T цааш хөгжүүлсэн.
ЮНИКС нь болон Юникс мөн хоорондоо мөн жаахан ялгаатай. (том үсгээр!) ЮНИКС нь Open Group-ийн бүртгэгдсэн тэмдэг. Энэ нь зөвхөн сертификатчлагдсан системүүдэд хэрэглэгддэг. Харин жижгээр Юникс нь ерөнхий нэршил нь болно.
Линүксийг харин Линүс Торвалдс 1992 онд зохиосон бөгөөд POSIX стандартыг хангадаг. Энэ нь юникстэй төстэй мэт харагдуулдаг. Линүкс гэдгээр энд зөвхөн цөмийг нь ойлгох хэрэгтэй.


2 Comments

бамбарууш · 2008/11/04 at 13:23

Linus Torvalds linux-ийг зохиохдоо UNIX kernel-г дуурайлгаж хийсэн болохоор хүмүүс хуулбарласан гээд андуурч ойлгоод байгаа юм болов уу.

badaa · 2008/12/03 at 23:14

Ер нь бол minux дээр суурилж хийсэн тул санаа нь юниксын хуулбар л болж таарах байх. Гэхдээ код нь өөр.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *