Википедиа дээрх програм хангамжийн инженерчлэл

Өнөөдөр өдрийн цайны цагаараа Монгол википедиа дээрээ ганц бичлэг нэмэрлэв. Програм хангамжийн инженерчлэл хуудас хоосон байсныг нөхөв. Цаашид зав чөлөөндөө баяжуулаад байхыг хичээе. Та бүхнийг ч мөн зав чөлөөндөө монгол википедиагаа ганц ч болсон бичлэгээр баяжуулж байхыг урайлж байна.

Өөрийн тухай

Энэ блогоор зочилон санал бодлоо илэрхийлж, ганц нэг хэрэгтэй зүйлс байвал уншиж суудаг танд баярлалаа. Блогийн статистикаа өнөөдөр хальт хартал 5 сард 500 товшилттой эхлэж байсан блог маань дариу нэмэгдэн 8 сард 7360 , 9 сард 9222 болон нэмэгджээ. Хэдийгээр зав зайны боломжоос шалгаалан өөрт байгаа зүйлсээсээ хагас хугас ч Read more…

OpenOffice -н орчуулгад тусламж хүсэж байна

ОпенОфисыг (OpenOffice) монгол руу орчуулах ажил 2004 оны сүүлчээр эхэлсэн болохыг нилээн олон хүн мэддэг билээ. ОпенОфис-ын орчуулга маш удаан явж байгаад ойрын үед зогсоход хүрлээ. Учир нь миний түүнд гаргах зав чөлөө муудсан ба хамтран орчуулж эхлэж байсан хэдэн нөхөд замын дундаас алга болжээ. Мөн замын дундаас өөр хүмүүс Read more…

Македоны тухай мэдээ

Хажуугаар нь зүгээр өнгөрч чадсангүй ээ. Македоны засгийн газраас Убунту линүкс сервер бүхий 180 000 ширхэг бага оврын ворксташионууд (юу гэж ч орчуулмаар юм дээ) хэрэглээнд гаргаж байгаа юм байна. http://www.desktoplinux.com/news/NS7546509093.html Хэдэн сарын өмнө мөн энэ засгийн газар нь 26 хүртэлх болон 62 наснаас дээш бүх хүмүүст үнэгүй үйлчилдэг интернэт Read more…

Орчуулгын талаар цөөхөн хэдэн үг.

Өнөөдөр санамсаргүй Говь андын блогоор орчихов. Гэтэл Software -ийг уямж гэж орчуулаад бичлэгтээ хэрэглэсэн харагдах юм. Хэн нэг нь Software-ийг мөн өөрөөр (юу гэснийг нь мартжээ) орчуулсан байсантай ч таарч байсан. Миний бодлоор олноороо хэрэглэж заншсан стандартад орсон үгүүдийг ямар нэгэн байдлаар оролдох хэрэггүй болов уу гэж бодож байна. Хэдийгээр Read more…

Төслийн удирдлагын нэгэн програм

Төслийн удирдлага чухал гэдгийг хэн бүхэн ярьдаг, мэддэг гэхэд хилсдэхгүй бизээ. Харин ямар концептоор яаж хэрэгжүүлэх арга барилын тухай бид бага ярьдаг юм шиг санагдлаа. Янз бүрийн төслийн удирдлагын програмууд ч олон янзаар зохиогдсон байдаг. Амьдрал дээр жирийн бидний ихээхэн хэрэглэдэг програм бол MS Project байдаг. Харин энэ програм линукс Read more…

Mongolian Horde Concept

Та програм хангамжийн инженерчилэлийн шинжлэх ухаанд “Mongolian Horde Concept” гэж байдгийг мэдэх үү? Хэрэв үгүй бол цааш уншаарай. Програм хангамжийн инженерчилэлийн үе шатуудаас хамгийн хялбар нь програмчилах, хамгийн төвөгтэй нь төлөвлөлт байдаг билээ. Тиймээс програм хангамжийн инженерчилэлийн тулах/туслах нэгэн чухал процесс болох төслийн удирдлага ба төлөлөвлөгөөний талаар маш товч дурдая. Read more…

Амлалт ба биелэлт

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Болор агуулга удирдах системээ сайжруулсаар өнжив. Олон хэлэнд зориулсан архитектураа хасаж танаад нэг хэл дээр болгож оптималчлаад зөөлөн Болор хэмээх салбар мөчрийг Болорын үндсэн кодын эхээс үүсгэлээ. Учир нь Болор систем үндсэндээ нилээн тогтвортой болсон гэж үзсэн юм. Уг нь зүгээр нэг тогтвортой биш бүр сайн болхоор Read more…

Амралт дуусав

Өнөөдөр амралт дуусч ажилдаа орлоо. Энэ жил аав ээжийгээ энд авчирч хамтдаа сайхан амрав. Герман, бельги, холланд улсуудаар аяллаа. Ойролцоогоор нийт 2800 орчим км явсан байлаа. Тооцоолуурын ард үндсэндээ тв мэдээ үзэхээс бусдаар огт суусангүй. Амралт эхлэхээс өмнө ажил дээрээ юу хийж байсан, хийх гэж байсан зүйлсээ ч мартаж орхижээ. Read more…

Сонголтын зовлон. Ajax – Dojo, Prototype MooFX эсвэл JQuery

За өнөөдөр нэг жижигхэн AJAX програм бичих хэрэгтэй боллоо. Дарга маань америкаас ирж инспекторуудад холбоо дутаж байна олон улсын яриа байнга хийх зардал ихтэй тул байгууллагынхаа дотоод хэрэгцээндээ зориулсан нэг чаат хийж чадах уу гэж байна. За бололгүй яахав ийм жижигхэн эдийг амралтаа эхлэхээс өмнө хийчихнэ гээд ам гарчихав. Анх Read more…