Википедиа дээрх програм хангамжийн инженерчлэл

Өнөөдөр өдрийн цайны цагаараа Монгол википедиа дээрээ ганц бичлэг нэмэрлэв. Програм хангамжийн инженерчлэл хуудас хоосон байсныг нөхөв. Цаашид зав чөлөөндөө баяжуулаад байхыг хичээе. Та бүхнийг ч мөн зав чөлөөндөө монгол википедиагаа ганц ч болсон бичлэгээр баяжуулж байхыг урайлж байна.

Төслийн удирдлагын нэгэн програм

Төслийн удирдлага чухал гэдгийг хэн бүхэн ярьдаг, мэддэг гэхэд хилсдэхгүй бизээ. Харин ямар концептоор яаж хэрэгжүүлэх арга барилын тухай бид бага ярьдаг юм шиг санагдлаа. Янз бүрийн төслийн удирдлагын програмууд ч олон янзаар зохиогдсон байдаг. Амьдрал дээр жирийн бидний ихээхэн хэрэглэдэг програм бол MS Project байдаг. Харин энэ програм линукс Read more…

Mongolian Horde Concept

Та програм хангамжийн инженерчилэлийн шинжлэх ухаанд “Mongolian Horde Concept” гэж байдгийг мэдэх үү? Хэрэв үгүй бол цааш уншаарай. Програм хангамжийн инженерчилэлийн үе шатуудаас хамгийн хялбар нь програмчилах, хамгийн төвөгтэй нь төлөвлөлт байдаг билээ. Тиймээс програм хангамжийн инженерчилэлийн тулах/туслах нэгэн чухал процесс болох төслийн удирдлага ба төлөлөвлөгөөний талаар маш товч дурдая. Read more…

Програм хангамжийн төслийн шинжилгээ

Өмнө Үүргийн дэвтэр гээч зүйл хийж байхдаа би системийн тодорхойлолт (Зорилгын дэвтэр байсныг солив) гээч зүйл хийх тухай дурдсан. Одоогоор өөрийнхөө төслийнхийг хийж дуусаагүй л байгаа. Өнөөдөр ганц нэг стандарт харж суугаад өмнө дурьдаж байсан Шаардлагын тодорхойлолтод хамаатай нэгэн зүйлийг зайлшгүй тэмдэглэх нь зүйтэй мэт санагдлаа. Германы DIN 69 905 Read more…

Eclipse SVN тэй ажиллах

Сүүлийн үед CVS -с SVN рүү ихэнх төслүүд нүүх болов. Албан бус боловч яалт ч үгүй SVN нь CVS-ыг залгамжилан, түүнийг түрж гарч ирж байгааг хөгжүүлэгчид бид харж байна. Өнгөрсөн жил ОпенМН багийнхаа CVS ыг ч би SVN рүү шилжүүлж орхисон билээ. CVS нь Eclipse дээр стандартаар хамт суучихсан байдаг Read more…

Эхний үе шат асуудлын анализ – Үүргийн дэвтэр

Програм хангамжийн инженерчилэлийн эхний үе шат болох асуудлын анализын эхэнд (төлөвлөлт хийх үед) “Үүргийн дэвтэр” болон “Системийн тодорхойлолт” бэлтгэх хэрэгтэйг өмнө дурьдсан билээ. Энэ үүргийн дэвтэр нь Зорилгын тодорхойлолт Бүтээгдэхүүний хэрэглээ Бүтээгдэхүүний үйл ажиллагаа (functional requirement) Бүтээгдэхүүний өгөгдлүүд Бүтээгдэхүүний шинж чанар Чанарын шаардлагууд Нэмэлт гэсэн 7 хэсгээс тогтоно. Зорилгын тодорхойлолт Read more…

Програм хангамжийн инженер гэж хэн бэ?

Өмнө амласан ёсоор Програм хангамжийн инженерийн тухай товч дурдъя. Бид програм хангамжийн инженерүүдийг программист гэж нэрлэдэг. Гэвч программист, програм хангамжийн инженер хоёр жаахан ялгаатай. Програм хангамжийн инженер (software engineer) гэдэг мэргэжил програм хангамжийн инженерчлэл (Software engineering) хөгжиж эхэлсэнээс хэдэн жилийн дараа гарч иржээ. Үүгээр хуучны программистуудын үүрэг даалгавар өсөн нэмэгдсэн Read more…

Програмист гэж хэн бэ?

За өнөөдөр нэг шинэ төсөл эхлүүлж „Системийн Шаардлагын Анализ„ хийх хэрэгтэй болов. Хуучин танил LaTEX дээрээ хиймээр санагдаад MikTex татаж, суулгах гээд зүгээр сууж байхдаа өдрийн тэмдэглэлдээ ганц хоёр зүйл Программист болон Програм Хангамжийн Инженер хэмээх мэргэжилийнхээ тухай нэммээр санагдав. Программист гэж хэн бэ? Хэрэв та миний компьютер эвдэрчихлээ, хэн Read more…