Сайхан өвөлжиж байна уу.
Улаанбаатар хотод төвтэй Болорсофт компанид эдгээр ажлын байрууд байна шүү. Сонирхож байгаа залуус холбоо бариарай. Энэхүү компанийн үүсгэн байгуулагч нь би өөрөө бөгөөд одоо зөвлөх болон, програм хангамжийн архитектурчаар нь ажиллаж байна. Энэхүү компани нь хэдийгээр 2008 онд сууриа тавьсан ч өнөөг хүртэл ганц хоёр вэб хийх болон http://www.bolor-toli.com вэбийг хөгжүүлж ажиллуулж байгаагаас хэтэрсэнгүй. Миний хувьд зав завдал тааруу, германд ажиллаж явсаар өнөөг хүрчээ. Ирэх оноос эхлэн харин энэхүү компанидаа илүү анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж, freelancer буюу чөлөөт ажилтан боллоо. Одоо би энд цагт баригдаж суухгүй.
Компанийн ойрын зорилго монголын байгууллагуудын мэдээллийн технологийн хэлтэсийг орлож, ажлуудыг нь ацаглан хийж өгөх. Ирээдүйн зорилго европ руу оффшоор хийх.
Эхний ээлжинд цомхон бөгөөд мэргэжлийн өндөр чадвартай, эмх цэгцтэй, илэн далангүй, эвсэг баг бүрдүүлэхийг зорьж байна.
Бид эхний ээлжинд вэб програмчлал, цахим хэл шинжлэлийн (computational linguistic) програмчлалыг тууштай барьж ажиллана. Компани одоогоор МТ паркт (IT park) байрлаж байна.