Мөнгөн тэмдэгтийн ханш их унасан юм уу, гэнэт уламжлалаа сэргээх гэсэн үү сүүлийн үед манайд наяд, их наяд, зуун их наяд ч гэх шиг том тоог хачин сонин, буруу зөрүү бичих болжээ.
Хэрвээ үнэхээр хуучин уламжлалаараа бичнэ гэвэл зуун их наяд гэсэн тоо байхгүй. Түүнийг их маш дэлгэмэл гэж хэлмээр.
Гэхдээ энд энэ асуудлаас илүү эх газрын европ болон америк, канад, шинэ британи зэрэгт ялгаатай нэрлэдгийг үзүүлэв.

Орон Тоо Монгол (уламжлалт) Монгол (орчин үе) Европ/Герман Америк Орос
10^0 1 Нэг Нэг Eins one один
10^1 10 Арав Арав Zehn ten десять
10^2 100 Зуу Зуу Hundert hundred сто
10^3 1000 Мянга Мянга Tausend thousand тысяча
10^4 10000 Түм Арван мянга Zehntausend ten thousand десять тысяч
10^5 100000 Бум Зуун мянга Hunderttausend hundred thousand сто тысяч
10^6 1000000 Сая Сая Million million миллион
10^7 10000000 Живаа Арван сая Zehnmillion ten million десять миллион
10^8 100000000 Дүнчүүр Зуун сая Hundertmillion hundred million сто миллион
10^9 1000000000 Тэрбум Тэрбум/Миллиард Milliarde billion миллиард
10^10 10000000000 Их тэр бум Арван тэрбум Zehnmilliarde ten billion десять миллиард
10^11 100000000000 Наяд Зуун тэрбум Hundertmilliarde hundred billion сто миллиард
10^12 1000000000000 Их Наяд триллион/биллион? Billion trillion триллион

Монгол тоо цааш 10^66 хүртэл нэрлэгддэг нь 20-р зууныг хүртэл хамгийн их тооны нэршил байсан нь дамжиггүй. Гэвч орчин үед одон орны судалгаанд Googol гэж 10^100 тоог нэрлэдэг бөгөөд цаашилбал Googolplex-р 10^googol буюу 10^10^100 тэмдэглэж байна. Цааш Googolplexplex, Googolplexplexplex, Googolplexplexplexplex гэх мэт явах жишээтэй.


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *