Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

Миний тухай

Read the rest of this page

Нэр: Бадрал
Овог: Санлиг
Омог: Хатгин
Төрсөн газар: Архангай
Өссөн газар: Архангай
Одоо амьдарч буй газар: Аахен / Герман
Төгссөн сургууль: Архангайн 1-р арван жил, КТМС, RWTH-Aachen
Эзэмшсэн мэргэжил: Програм хангамжийн хөгжүүлэлт ба загварчлал
Ам бүл: Эхнэр хоёр хүүхэдтэй
Муу зуршил: Нэг л мэдэхэд компьютерын өмнө сууж байдаг
Сайн зуршил: Хоолонд дуртай 😀
Дуртай хоол: Мах
Дургүй хоол: Будаа

66 Responses to “Миний тухай”

  • MARALMAA says:

    Sain bnu? bi tanii blogt anh udaa orj bn taniig germand sursan geheer neg yum asuuh gsn yum. bi tsag uurch meregjleer surdag. Germand surahiin tuld zaawal german heltei bh heregtei yu.Germand stag uuriin chigleliin meregjilten beltgedeg tom surguuli bdag gj sonsson ter surguuliin talaar madeelel ogooch

  • Jak says:

    Sain baina uu? Bi enethegt IT program chigleleer surah geed guigeed baigaa uhaantai. Er n enethegt ene talaar surval her bol yu gej bodoj baina. Bi 2 jiliin umnu ediin zasgiin chigleleer suraad tugssun odoo harin program sonirholtoi sanagdaad baih yum.

  • BaBu says:

    Hi, Ussun tursun nutagaa hvn hezee ch golj bolohgui. Shuud saihan bolohgui ch gesen chi. chinii ger bvl, chinii naiz nuhud, chamtai taarsan hvmvvsees ehelj MONGOL ulsuu hugjvvlne shd. Jaal ym vzcheed mongoloo muulaad ywbal gutamshig…. tegvvl mongol svirne shd.
    Gadaad ulsad uuriiguu hugjvvlcheed mongoliinhoo hugjild baga ch boltugai huwi nemer oruulaarai

  • nab says:

    medeej german bolon angli kheltei baikh shaardlagatai. german kheltei baikh ne zui yosniii khereg. tuvshin togtookh shalgalt ugdug. tentsetlee surna daa

  • nab says:

    kharin enetkhegt bol It talaaraa galzuu baikhaa. unekheer sonirkhoj baigaa bol tend surakh l kheregtei. kharin sain surch surakh khugatsaandaa mergejleeree khooloo olokhgui bol gereesee l guilga guikh baikhdaa. sorry. uuriinkhuu l bodliig bichlee, uuchlaarai.

  • Odmaa says:

    Hi how are you? I’m Odmaa if you remember I’m your classmate in CSMS.
    Just look it over. I like it. and good luck .

  • ENZO says:

    Сайн байна уу? Та хэдэн оны төгсөлт вэ? Би одоо КТМС-д сурдийн тэгээл сонирхож байна.

  • badaa says:

    TO MARALMAA: Германд Мастер юмуу Докторт сурахад Герман хэлний мэдлэг ямар ч шаардлагагүй. Хуучин лав англи хэлний TOEFL 550 -с дээш гэсэн босготой байсан. Одоо ч хэвээрээ байхаа. Тэр сургуулийнхаа талаар өөрөө гүүглээр хайсан нь дээр байхаа. Өөрт чинь арай чиг байгаа байлгүй.

  • badaa says:

    to nab, jak: За би лав тэгж бодохгүй байна. Энэтхэгчүүд МТ-дээ маш зөв бодлого барьж нэлээн хэдэн гайгүй нөхөд төрүүлсэн болохоос яг нарийн чанарыг нь хусаад үзвэл тааруу нөхөд шиг санагдсан.
    Учир нь Энэтхэгээс Германд нарийвчилбал RWTH-Aachen-д манай ангид софтварийн инженер мэргэжлээр 20 гаруй энэтхэг-англиар урсгасан нөхдүүд хамт сурч эхэлж байгаад 2 нь л зүтгэсэнээрээ төгсөөд 1 нь specialization area-гаа information system болгон байж нийт 3-хан хүн төгсөж байхыг нүдээрээ үзсэн. Түүнээс хойш за даа барагтайхан улс юм байна гэсэн дүгнэлттэй болсон шүү. Тиймээс тэнд оч гэж зөвлөж ч чадахгүй хэрэггүй гэж хэлж ч чадахгүй юм даа.
    To every eager to learn student: Харин байгалийн шинжлэлийн талын ухаан болон информатикийг ул сууриар нь нухацтай судалж, мэдлэг л өвөртөлье гэж хүсэж байвал европыг хоёр гараа өргөөд зөвлөнө. EU-д хаана нь ч гэсэн гайгүй байхаа. Германд лав зааж байгаа нь Азийн их сургуулиуд шиг цээжлүүлж нүдэхгүй, Америкийн Элит (зөвхөн элит хэдэн сургууль нь шүү) сургуулиуд шиг нь дээгүүр халихгүй, бит байтаас нь эхлээд онгоц, хиймэл дагуулын програм дээр юу анхаарах ёстой, олон зуун хүн оролцсон багт яаж ажиллах талаар хэлээд өгдөг юм билээ.

  • T says:

    tanii blog mash sonirholtoi sanagdlaa. Ta odoo hedtei ve? India d bi odoo computer programming eer yavah gj bn. India d her ve? Germany yavdagch ym u gj bgad bolitsiin. IT computer eer terguulegch surgalttai oron ali ni gj boddog ve

  • ulzii says:

    @t: Бусдын блог дээр орж ирээд л шууд нас сүүдэр асуух нь жоохон тохиромжгүй байхаа гэж зөвлөх байна. 😉

    Герман руу ирэх гэж байгаад Энэтхэг явахаар болсын. Нэг шийдсэн бол сэтгэлээ хоёрдуулж эргэж буцаад байн шаардлагагүй болуу. Хаана нь сурсан л сайн муу талтай. Би өөрөө германд сурсан хүний хувьд мэдээж хэрэг германыг л илүү гэж бодож байна. Яагаад гэвэл:
    – Амьдралын өртөг хэдий өндөр тэгээд сүүлийн үед төлбөртэй болоод байгаа ч гэсэн хүн өөрөө ажил төрөл хийж өөрөө өөрийгөө болгоод сурчих бүрэн боломжтой,
    – Сургуулиуд нь үнэхээр гоё ганган гял цал юмаар цөөхөн ч гэсэн сурах боломжоор бүрэн хангагдсан, техник технологи сайтай байдаг
    – Оюутанд өөрт нь хариуцлага үүрүүлж өөрөөр нь сургадаг, зөвхөн онолдоод л байдаггүй
    – Дадлага хийхдээ жинхэнэ ажил дээр ямар байдагтай бүрэн танилцаж чаддаг
    – Бүх анхаарлаа сурахад хандуулаад өөр юунд ч саатахгүй сурч болдог. Үймээн самуун элдэв янзын юмгүй амгалан гэхиймуу даа.
    – Зөвхөн сурахаас гадна хувь хүний хувьд их юм үзэж авдаг гэж бодож байна. Магадгүй энэ нь хүний олж авах хамгийн том зүйл ч байж мэднэ. Хэдэн зууны настай европын соёл гэж юу болох биеээ хэрхэн авч явах, бусадтай яаж харицах гээд маш олон зүйлийг германд амьдарсаныхаа хувьд сурч авна. Герман хүмүүсээс бас нэг сурч авах зүйл нь тэдний ажилдаа яв цав ханддаг, цаг маш сайн барьдаг шиж чанарууд бий. Бадралын монголд очоод их бухимдсан нь германд олон жил болж үзэл бодол болон амьдралыг харах өнцөг нь жирийн монгол хүнийхээс шал өөр болсонтой л холбоотой гэж бодож байна. 😉 Ich meine es nicht böse, bitte nicht persönlich nehmen.

    Харин энэтхэг бол миний бодлоор тийм сайндаа сүүлийн үед эрэлттэй болоод байгаа хэрэг биш байхаа. Маш олон хүнийг IT чиглэлээр сургаад түүнийгээ хямд ажиллах хүчин болгож байгаа нь л гол нөлөө болгож байгаа байх. Англиар ярьдаг нь үүнд бас их нөлөөлж байгаа бизээ.

    За тэгээд миний бодлоор бол хүн өөрөө л сурч чадаж байвал хаана ч сурсан ялгаагүй. Одоо харьцуулаад бодож байхад хүн өөрөө сурч чадвал КТМС маань хүртэл нэг их дордоод байхийм байдгүй л юм байна гэж бодож явдаг шүү. Сур сур чармай чармай. Тэгээд л бүх зүйл аяндаа болоод явчихна.

    Bye, Ulzii

  • T says:

    ulzii doo bayarllaa

  • tsogtgerel says:

    Andaa yum asuuy chi mongol linux hiisen hun mon uu? soyombo linux geed hiisen bol hogjuulj baigaa yu tatah link taviach ho

  • badaa says:

    http://www.openmn.org ruu orood tatah gesen hesegt ni Mongolian Operation System Soyombo gej baigaa ho. Teriig tataad awchihad l bolno doo. Yer ni bol 2003 ond hiij baisan yum. Anhny beta huwilbaryg gargaad l zogsson. Tusalj hamtrah hun oldohgui gantsaaraa huchrehgui baisan tul yaj ch chadaagui dee.

  • chuka says:

    hi bardral ahaa yaj .net gess hayg avhuuu helj ugj tuslaach vn tulbur bdg yumuuuu :S

  • jagaa says:

    tanaas um asuuya. dotood suljeendee zoriulj ubuntu OS deer ntp server tohiruulsan uma. tegeed cisco tuhuurumjuudee synchronchloh gj bgan. server computer-iin date-iig harahaar yag taarch bgaa hernee cisco router-iin clock-iig harahaar zuruud bhin? ug ni cisco router-iin ntp status-iig harahaar synchronized gj garch ireed ntp associations-iig harahaar minii server-iin hayag garch ireed bgaa hernee clock ni taarahgui bhiimaa yag yunda bgaan bol nadad helj ugch tuslaarai???

  • Degi says:

    hi Badralaa chinii blogoos khuukhedtei bolson gej medlee bayar khurgeye, ajild chin amjilt khusye!

  • az says:

    sain bnuu?
    bi belgid surdag ouytan yum; tegeed taniih shig iim sitetai bolohiig muruuduj bn; ned-mon mon ned helnii, hehe, zuvluguu ugch tuslaach, dank je

  • hezee huuhedtei bolsiin? hehe. huntei suulaa ch gej duulaagui yavjiisan kk..

  • enhtulhuur says:

    Ajiliin undur amjilt husiye!
    Sanaa onoo, hiisen buteesen zuils chin setgeld niitsej baina.

  • byamba says:

    badaa nadruu email bicheech web hosting talaar yum asuuya

  • onoroo says:

    pai ducktei ajillah talaar joohon medeelel ogooc minii email hayg ruu yvuulj tusaalc tehuu guij bna
    ene minii hayg onoroo0229@yahoo.com

  • Gerlee says:

    Sain bnuu? ta bid 2 adilhan hatgin ovogtoi bolohoor minii sonirhol uuriin erhgui tatagdaad bna. Ta hatgin ovogto gedgee yaj medsen be?

  • badaa says:

    Buu medee. Etsgeesee asuuya baiz. 🙂

  • enkhtugs says:

    hi
    yunii umnu uurt chin ene udrin mend hvrgeye. bi TIS-n helnii bolowsroliin surguuliin magistrt surdag yum. minii diplomiin ajliin sedew computerin toli zvi gesn sedew. hawar hamgaalna. odoogoor sedewnees uur yumgvi bn. toli zvin holbogdoltoi material haiwal haanaas haiwal deer bol. ene talaar medeh yum bwal helj ugj tuslaach. web site ch yum uu .

  • хандаа says:

    Сайн байна уу
    Өмнө и би Болох толигй ашиглаж байсан болохоос Бадраа гэдэг хүний вэб сайт руу орж байсангүй ээ. Эхлээд ийм сайхан үгийн баялагтай толь зохиож, хэл сурч байгаа бид нэрт туслаж байгаад баярлалаа. Би чиний хүмүүст өгсөн харилтаас Бэрхийн хөндий, Нуурын булан гэсэн үгийг уншаад нутгийн хүүхэд байна даа гээд, зарим санааг хэлэхийг хүсч, ихийг эх орныхоо төлөө хийгээсэй гэсэн сэтгэлээр энэхүү санааг бичиж байна. Чи их сайхан санаануудыг гарган тавьжээ. Гэхдээ олдоог нь олж харсан юм чинь өөр шигээ үзэл бодолтой хилийн чанадад суугаа Монголчуудтайгаа нэгдээд, Яагаад Монгол орноо өөрчилж, хөгжүүлж болохгүй гэж… Болохгүй байна, бүтэхгүй байна гээд л байвал хэзээ, хэн хийх юм бэ……… Энэ жил хилийн чанадад амьдарч байгаа монголчуудын чуулга уулзалт болсон. Бодвол чи ирж оролцсон байх.. Тэндээс санаа авах , хийх зүйлүүд их байсан. та нар шиг хүмүүс Эх орондоо ус агаар шиг хэрэгтэй байна. Хүүхдээ бага насанд нь гадаадад сургах биш, амьдралыг мэдэрсэн хойно нь гадаад оронд сургавал эх орноо чинии нүдээр харж, харьцуулж, эх орноо голохгүй, яаж хөгжүүлэх вэ гэсэн бодол санаа төрөх байх. Өнөөдрийг хүртэл би зөвхөн Монголын бүтээгдэхүүн байлаа. Гэтэл надад мэргэжлээ дээшлүүлэх боломж олдож, Би Арлын япон оронд сурч байна. Нэг жил богино ч миний нүд нээгдэж, чих онгойн, эх орноороо бахархах, хайрлах, эх орноо хөгжүүлэх, шүүмжлэх санаа, бодлууд орж ирж байна. Энд сайхан орчин байгаа ч яагаад ч эх орныг минь гүйцэхгүй юм байна. Монгол эх орон, монгол хүмүүс гэдэг чинь тэнгэрийн хүмүүс юм байна. Бид хөгжлийн тодорхой үе шатанд явж байна. Наад хөгжсөн орнууд чинь яг л манай орон шиг үе шатаар явсан, үүнийгээ бүтээхийн төлөө их цаг завыг зарцуулж, их эрсдэл үүрч байгаад өнөөдрийн энэ хөгжлийн түвшиндээ хүрсэн л байгаа байхгүй юу. Харин Монголчууд бид нарт бэлэн туршаад, амьдралд хэрэгжсэн энэхүү хөгжлийн арга, технолгийг эх орныхоо онцлогт тохируулаад л нэвтрүүлэхэд цаг хугацаа хэмнэн хурдан хөгжих биш үү.. Магадгүй би өнөөдөр зөвхөн сурахад цаг зарцуулаад, надад цаг зав бий болсон болохоор чиний блог руу орсон байх. Сайхан булан байна.. Баярлалаа

  • Рэнцэн says:

    Сайн байна уу. Миний зүгээс энэ таны Badaa.mngl.net сайттай танилцаад энэ хаяг луу орлоо. Жинхэнэ Монголоо гэсэн сэтгэлгээгээр ажиллаад удаж байгаа юм байна аа.
    Миний хувьд нэгэн хүсэлт байгаа болно. Монгол гарын драйверын UTF32 удирдлагыг UTF8 болгох боломж бий болов уу.

  • Eegii says:

    Ajliin amjilt husey. Uram zorigtoi bgarai.

  • Bayar says:

    Болор толь-ийг үргэлж ашигладаг. Одоо монголдоо байгаа юм уу сүүлийн нийтлэл дээрээс чинь тэгж ойлголоо

  • badaa says:

    @ Bayar,
    Яг одоо германд байна.
    @ to every person, who didn’t/don’t/won’t receive response
    Та бүхэн хэтэрхий ойлгомжтой эсвэл хэт хувийн орон зай руу орсон зүйл асуувал би хариулдаггүй болно.
    @ to every angry person,
    Зарим хүн тийм систем дээр ийм ч юм яаж суулгах уу, тийм ч юм яаж суулгах вэ эсвэл тэр энэнтэй адил уу, үгүй юу, … гэх мэт асуултууддаа хариу аваагүй дээ уцаарлах зүйл ажиглагдав. Надад тиймэрхүү зүйл дээр хариу бичиж суух хайран цаг, хүсэл ч байдаггүй болно.

  • Vol says:

    Goe helsen shvv. hehe

  • Vol says:

    Sn bna uu. neg zviliin talaar lawlah gsn yum. sn programiin gangamjiin enjineer bolohiin vndes suuri yu ve tanii bodloor. Bi sayhan togsson yumaa. Tged eldew technology asuuhaasaa ilvv yamarch asuudald suuri oilgoltoo behjvvlj bj tvvn deeree chawdaraa gargah horwoh bolomjtoi bdag gj boddog l doo. tiimees ooriinhoo bodoj yawdag suuri oilgolt gehegt bagttdag zvilsiig oortoo shingeeh geh oroldoj bga gehvv dee. Tegeed taniig ene tuhai yu gj boddogiig neg medmeer bna.

  • Z says:

    Nasaaa bicheechee! Badralaa

  • Kaspersky says:

    HI.
    Vista, 7 deer bdag standart mongol bichigiin driver bolon font-g yaj XP deer suulgah we .
    bi uuriinhuu PC deer vista,7 deer bdg Mongol bichig-n driver r bichih gesen chin minii OS XP bolohoor yaahaa medehee baichihlaa. internet r haigaad olj chaddaggui.

  • badaa says:

    @Kaspersky
    March 19th, 2011 оруулсан бичлэгийг уншаарай.

  • Perlei says:

    Архангайн гэсэн ийм чадалтай хүн байдаг нь бидний бахархлыг төрүүлж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье. Ээжийн тань шавь байсан хүний хувьд их сайхан санагдаж байнаа. Та шүү.

  • dogi says:

    Sain b.a u.taniar uneheer baharhaj b.a.bi 2 huutei yumaa.bagaas ni yaj hicheellevel erdemtei hun bolgoh ve.hariu bicheerei.

  • Owl says:

    Bi odoo 17 nastai 1 dugeer kurs oytan computer mergejil ezemshikh geel ybk baina bi busad shig egel jiriin negen baimaargui baina bi computeraar
    – Wed master
    – Programmist
    – Grapic Dizain
    – Movie ,Game animation davhar ezemshikh gesen ym aa 4 kurs tugsuud Gadaadad garch surah sanaatai tegeed ali uls comupter meregjleer surval iluu chadvar medleg olj avah bolomjtoi bol …….. ??????????????????????????????

  • одмаа says:

    би германд суралцах хүсэлтэй юм л даа тэгээд герман хэл сурах гэж хичээгээд л байна ер нь герман явахын тулд яаж тэтгэлэгтэй сургуульд шалгалт өгөх вэ та хэлээд өгөөч

  • Tsogoo says:

    Сайн уу Бадаа,

    http://badaa.mngl.net/pros.php?p=pro хаяг дээр байсан хөрвүүлэгч түүл хаачсан юм бол? Өөр газар байгаа бол хаягийг нь өгөөч.

  • Pido says:

    Сайн уу, Бадаа. Чиний хөрвүүлэгч түүл их хэрэгтэй эд байсан юм аа.. Гэтэл ажиллахаа байсан байна.. Яах уу хөө..

  • Alimaa says:

    Сайн байна уу? Өмнө чиний блог дээр байсан юникод хөрвүүлэгч ашиглаад блогоо бичиж байсан бөгөөд үүнд нь ихэд талархаж явдаг. Харин сүүлийн үед хэрэглэхгүй байж байгаад өнөөдөр хайсан яг хаана байгаагаа олдоггүй ээ. Линк тавьж өгөөч. Хуучин бичлэг сэргээхэд хэрэг болоод байх юм. Маш их баярлалаа. Цаг завнаас чинь хумсалж байгаад уучлаарай.

  • Alimaa says:

    Баярлалаа. Төөрч будилж, ухсаар байгаад олчихлоо. Цаашид блогийнхоо хаа нэгтээ линк тавьчихвал зүгээр юм уу

  • Martin Vorel says:

    Hello,

    I have a question about a website http://badaa.mngl.net/links.php?p=link
    I made a website about Mongolian and Tibetan language and I want to ask you if you want to add link to my site on the Badaa web.
    The link is http://www.blo-gros.info/index.php?id=mongolian-language

    Thank you and have a nice day,

    Martin Vorel
    Czech Republic

  • badaa says:

    Ok. Added!

  • Urnaa says:

    Sain baina uu? bi neeltei ehiin GCompris geed programm ashiglaj angli helnii hicheel zaah tuhai zowlomj bolovsruulah gj baigaa yumaa. getel hel buyu interfeis-g ni solih ni hereg bolood bnaa. yaj solih yum bol tuslaach please?

  • Amaraa says:

    Hi Badralaa, Bolor толио өөр хэл дээр хийвэл ямар вэ? Герман, франц, орос …. Тэгээд хэлээ сонгоод л орчуулдаг. Хүмүүс үг өөрсдөө оруулж болдгоор.

  • Batbold says:

    nadad ih taalagdlaa ashiglaad uzii tgd dahiad setgegdlee bichnee

  • мядагаа says:

    сайн байн уу таниас aspell-mn хэрхэн суулгаж ашиглах талаар асуумаар байна.

  • мядагаа says:

    и мэйл юм уу фэйсбүүк хаягаа өгөөч

  • Leave a Reply

    Your email address will not be published. Required fields are marked *