Badral's personal blog

Интернет миний ертөнцийг хардаг цонх …

Archive for the ‘Сонирхолтой сэдэв’ Category

Film Avatar

Tuesday, March 2nd, 2010

Энэ оны 1 сарын 12-нд эхнэрийн хамт Avatar хэмээх киног 3 хэмжээсээр (3D) үзлээ. 3D технологийг хэрэглэсэн бүтээлийг үзэж буй анхны кино маань байсан болоод ч тэр үү бид 2 мэл ангайн үзсээр гарч ирсэн. Технологийг биширсэн. Кино ч гоё болсон байна лээ.
Одоо 3D-д жаахан дутмаг байгаа зүйлс нь мэдрэхүй оруулж ирэх хэрэгтэй санагдсан. Салхи салхилахад нь урд сандлын араас хийгээр үлээдэг, цэцэг навч гарахад өвс үнэртүүлдэг, бороо ороход нь жаахан ус дээрээс нь цацчихаж болох юм тээ. (Phantasieland-д (köln) энэ санаа байдаг дуулдсан)
Киноны үйл явдлыг та өөрөө үзнэ биз. Ойлгож ядах зүйл үгүй. Шинжлэх ухааны уран зөгнөл талаасаа бус хүний зан араншинг түлхүү харуулахыг зорьсон болов уу гэж бодогдсон.
Учир нь түүн дээр гарч буй Pandora гариг нь манай оддын системийн хөрш оддын систем болох Alpha centauri A нарны аймгийн нэгэн гаригийн (зохиогчдынхоор Polyphemus) сар юм гэсэн. Гэтэл шинжлэх ухааны үүднээс бол Alpha centauri A биш Alpha centauri B дээр амьдрал бүхий гариг байх магадлал илүү өндөр гэж үздэг.
Alpha centauri нь A ба B гэсэн 2 ихэр нарны систем юм. Харин манай систем бол НАР гэсэн 1 одны систем. Alpha centauri A нь тухайн нарны аймгийн хамгийн том од нь бөгөөд гэрлийн цацаргалт манай нарны цацаргалттай ойролцоо буюу 1,52 дахин их, жин нь манай нартай бараг адилхан буюу 1.1 дахин их. Химийн найрлага нь бас бараг ижил гэж үздэг. Нас нь ~ 5 тэрбум. Манайхтай бас л ойролцоо. Тиймээс хүмүүс тэнд манай дэлхийтэй төстэй гариг байгаа гэж таамагладаг. Хэрэв гариг байвал манай ардын аман зохиол эрхий мэргэн үлгэр буюу хараацайн домогт гардаг шиг 7 биш ч гэлээ ямар ч гэсэн 2 нартай байнаа гэсэн үг. ;-)
Гэхдээ асраномчид Alpha centauri B орчинд дэлхийтэй төстэй амьдрал байх гариг байх магадлал өндөртэй гэж үздэг. Учир нь нарны масстай илүү ойролцоо (0,93 нарны масс) бөгөөд гадаргын темпратур нь 5300K тул цацаргалт нь манай нарнаас 50% бага байдаг нь энэ одны аймагт амьдрал үүсэх нөхцөл нь илүү өндөр. Мөн нас нь урт.
Одоогоор хүн төрөлхтөн Alpha centauri-д ямар ч гариг олоогүй байгаа!
Alpha centauri нь (A B хоёул) ~4,34 гэрлийн жилийн алсад байрлах (ямар нэг массгүй фотон 4,34 жилийн дараа очно гэсэн үг) ба одоо бидэнд байгаа технологиор дор хаяж 150 000 жилийн дараа хүрэх газар юм. Магадгүй antimatter зэрэг технологийг хүмүүс эзэмшээд, хэрэглээнд оруулж чадах юм бол хэдхэн 10 жилийн дотор очих хөлөг нээчих л байх л даа. Гэвч энэ зөвхөн бидний одоо хэрэглэж байгаа онгоц, машин үйлдвэрлэж байгаа техникийн хүчээр шүү дээ. Тэгвэл шал өөр өнцгөөс буюу Wormhole зэргийг нарийн судлаад дэвшилт олбол тийм удаан ч биш хэдхэн сарын дотор ч хүрэх боломж гаргаад ирэхийг үгүйсгэх аргагүй.
Одоогийн байдлаар санхүүгийн асуудлаас болоод тодорхойгүй хугацаагаар хойшилсон NASA-гийн Terrestrial Planet Finder төсөл Infrared interferometer ашиглан телескопоор амьдрал байх боломжтой гаригуудыг хайж судлахаар төлөвлөсөн төлөвлөгөөний хамгийн эхэнд Alpha Centauri явдгийг та бүхэн дээр холбоосоор ороод мэдчих боломжтой.

Fascinating physics

Monday, November 16th, 2009

The giant planets – Mission Voyager 1 & 2

Tuesday, June 9th, 2009

Вояж ажиллагаа бол нарны аймгийн системийг судлах өнөөг хүртэлх хамгийн амжилттай ажиллагаанд тооцогддог. Вояж 2-г вояж 1-с 16 өдрийн өмнө 1977 оны 8 сарын 20-нд хөөргөжээ. Вояж 1 ба 2 нь Бархасбадь ба Санчир гаригууд дээр очиж тэдгээрийн сарнуудын хамт нарийвчлан судалсан ба Вояж 2 нь цааш Тэнгэрийн ван, Далайн ван гаригууд дээр айлчлан очиж сарнуудынх нь хамт нарийвчлан судалжээ. Вояж 1 харин цааш өөр замаар явсан ба зургаас замыг харж болно.
Вояж 2 нь 22 шинэ сарыг нээсэн ба одоо ч дэлхий рүү өгөгдөл илгээсээр байгаа билээ. Одоогийн байдлаар хоёр хөлөг хоёул асуудалгүй ажилласаар байгаа бөгөөд дэлхий өгөгдөл дамжуулсаар байгаа билээ. Вояж 2 нь урьдчилсан байдлаар 2020 он хүртэл радио сигнал дамжуулах төхөөрөмжийн тогийг дуустал ажиллах боломжтой ба Вояж 1 нь 2015 онд нарны гэрлийн нөлөөллөөс бүрэн гарах ба цааш сүүлийн төхөөрөмжөө унтраатал 2025 хүртэл ажиллах боломжтой юм байна. 2009 оны 3 сарын 20-ны байдлаар Вояж 1 нь 16.328.000.000 км алслагдсан ч үүргээ бүрэн гүйцэтгэсээр явна.
1960 онд Michael Minovich Бархасбадь гаригийн хүчтэй таталт 1976 ба 1978 оны хооронд болох ба түүнийг ашиглан сансрын хөлгөө татуулж хурдан очих болохыг сануулсан ба 3 жилийн дараа инженер Gary Flando дараа дараагийн гаригууд руу гуядуулан очиж нэг ажиллагаагаар дээрх дөрвөн гаригийн судалж болох замыг гаргасан байна. Хүн төрөлхтөн үнэндээ 150 жилд ганц тохиолдох боломжийг алдаж болохгүй гэж үзэн 1977 онд Вояж ажиллагааг амжилттай эхлүүлж чадсан нь гайхамшигтай. За бас л герман хэл дээрх энэ киног үзвэл илүү ойлгомжтой болох бизээ. Сүүлийн үед блогтоо юм бичих зав олдохгүй болхоор видео л нэмээд байгааг болгооно уу.



Удаад үзэж болохгүй байвал эндээс татаж аваад үзэж болно.

Albert Einstein or the formula of death

Friday, June 5th, 2009

Хорьдугаар зууны хамгийн шилдэг эрдэмтэн бол физикч Алберт Эйнштэйн (Albert Einstein -г германаас нь орчуулбал – Ганц чулуу-ны Нандингэрэл гэсэн утга гарах юм уу даа :) ) гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Түүний нээсэн E=mc^2 гэсэн томьёо нь харамсалтай түүнийг амьд ахуйд үхлийн томьёо хэмээн нэрлэгдэж байв. Уг нь бол дэлхий дээр өнөөг хүртэл нээгдсэн бүх томьёоны хамгийн агуу нь. (Харьцангуйн тусгай онол) Энэ томьёо атомын бөмбөг яаж ажилладаг, дэлхий ертөнцийн үүсэл, нарны цацраг яаж үүсэж буй бүгдийг хэлж өгдөг. Гэхдээ хөөрхий үнэндээ буруугүйг энэ кино харуулж байна лээ. Өнгөрсөн хойно нь удалгүй Энергээс буцаж масс үүсэх боломжтой хэмээн үзэж ертөнц дахины үүслийг тайлбарласан байдаг. Энэ тухай киноны төгсгөл хэсэгт өгүүлнэ. Эйнштэйн уг нь энэ томьёог практикт боломжгүй гэж үзэж байв. Тэрээр яг өнөөдрийнх шиг кернфусионоор (++) асар их энерги гаргах боломжтой боловч түүнийг задлах гэж өгөх энерги үр дүнд гарах энергээс нь давна гэж үзэж байв. Гэтэл Leo Szilárd нейтроноор ямарч энерги өгөхгүйгээр задлах боломжтойг үзүүлэв. Leo Szilárd нь германд сурч байхдаа нацистууд атомын бөмбөг хийхэд тун ойрхон очсон гэдгийг гадарлаж Гейтлар түүнийг дайндаа хэрэглэх нь тодорхой гэж айж байв. Цөмийн химийн эцэг гэгддэг Otto Khan (Lise Meitner, Fritz Straßmann-ы хамт. Энэ 2 байгаагүй бол Отто нээж чадахгүй байсан.) ураны гинжин урвалыг нээснээр Szilárd бүр сандарч эхэлсэн байна.
Энэ тухай нарийвчлан үзүүлсэн баримтат киног та бүхэндээ хүргэж байна. Зарим нэг E=mc^2 томьёог ойлгоогүй хүмүүст хэрэг болох байх. Гэхдээ харамсалтай нь герман хэл дээр. Ер нь байгалийн шинжлэх ухааныг сайн ойлгохыг хүсвэл залуус минь герман хэл үзсэн нь дээр дээ. :p
За таалан соёрхож ямар жижигхэн масс (Hiroshuma дээр хаясан бөмбөг ~0.6 гр массаас 12.5 тонн энерги гаргасан байдаг. Угаасаа с^2 шүү дээ тээ) ямар том сүйрэл авчирч байгааг харна уу.

The mysteries of history – The secrets of the moon landing

Wednesday, June 3rd, 2009

Хүн төрөлхтөн сарнаас цааш аялж үзээгүй билээ. Бүх Apollo сансрын нислэгийн ажиллагаанд ямар нэг асуудал байнга байсан. Харин ниссэн астрономичид зөвхөн асар их азаар л амьд үлдэж байжээ. Тэр ч ортой байх. Хэзээ бат найдвартай ядаж өнөөгийн онгоцны төвшинд сансрын хөлөг хийнэ тэр үед хүмүүс сансрын эрэлд мордоцгоох биз. :-)
Энэ видео энэ apollo үйл ажиллагааны тухай өгүүлнэ. Харамсалтай нь герман хэл дээр шүү.