eBook reader devices – The future of the Books

За сүүлийн үед ном бүр л электрон PDF хэлбэрээр олдох боломжтой болжээ. Миний EBOOKS лавлах л гэхэд 95 000 орчим болсон байх юм. Эдгээрийг зөөврийн компьютер дээрээс уншиж барна ч гэж юу байхав хааяа нэг хэрэг болохоор л ганц нэг шүүрдэж хардаг. Мөн компьютер дээрээс уншихад тух нэлээн муутай нүдэнд Read more…

A problem with BindingManagerBase && DateTimePicker control

Анх VS-2003 Architect дээр бичигдсэн, жилийн өмнө VS-2005 дээр шилжүүлэгдэн ажиллаж байсан програмыг VS-2008 руу шилжүүлтэл өгөгдлийн заагчийг нааш цааш (forward, backward) гүйлгэдэг функцүүд ажиллахгүй болчихов. Шинжээч (debugger) ямарч алдаа өгөхгүй, өвөрмөц боловсруулагчид (exception handler) ямар ч зүйл мэдэгдэхгүй байсан тул эх кодыг дэмий шахуу маш удаан ширтэж байж дараах Read more…

How should we translate the word “middleware”?

За байз Middleware гэсэн үгийг (ухагдахуун) програмчлал эхлэн үзэж байгаа залууст хамгийн ойлгомжтой байхаар яаж авбал зүгээр вэ? Уг нь хэвээр нь миддлваре гээд заншвал програмистууд илүү ойлгоод амар байх. Даанч миддлваре гэсэн энэ бичлэг монгол хэлэнд тохирохгүй бас нүдэнд үнэхээр дасахгүй байна. Бид software-г Програм хангамж Hardware-г Техник хангамж Read more…

The giant planets – Mission Voyager 1 & 2

Вояж ажиллагаа бол нарны аймгийн системийг судлах өнөөг хүртэлх хамгийн амжилттай ажиллагаанд тооцогддог. Вояж 2-г вояж 1-с 16 өдрийн өмнө 1977 оны 8 сарын 20-нд хөөргөжээ. Вояж 1 ба 2 нь Бархасбадь ба Санчир гаригууд дээр очиж тэдгээрийн сарнуудын хамт нарийвчлан судалсан ба Вояж 2 нь цааш Тэнгэрийн ван, Далайн Read more…

Albert Einstein or the formula of death

Хорьдугаар зууны хамгийн шилдэг эрдэмтэн бол физикч Алберт Эйнштэйн (Albert Einstein -г германаас нь орчуулбал – Ганц чулуу-ны Нандингэрэл гэсэн утга гарах юм уу даа 🙂 ) гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Түүний нээсэн E=mc^2 гэсэн томьёо нь харамсалтай түүнийг амьд ахуйд үхлийн томьёо хэмээн нэрлэгдэж байв. Уг нь бол Read more…

The mysteries of history – The secrets of the moon landing

Хүн төрөлхтөн сарнаас цааш аялж үзээгүй билээ. Бүх Apollo сансрын нислэгийн ажиллагаанд ямар нэг асуудал байнга байсан. Харин ниссэн астрономичид зөвхөн асар их азаар л амьд үлдэж байжээ. Тэр ч ортой байх. Хэзээ бат найдвартай ядаж өнөөгийн онгоцны төвшинд сансрын хөлөг хийнэ тэр үед хүмүүс сансрын эрэлд мордоцгоох биз. 🙂 Read more…

Warriors of the Net – What is internet?

2002 онд сүлжээний технологи гэсэн хичээл дээр (University RWTH-Aachen) үзүүлж байсан нэгэн видеог youtube дээр байхыг хараад холбочихлоо. Ердөө 13-хан минутын бичлэг. Хөөрхөн видео байгаа. 😉 Манай телевизүүдийн боловсрлын хэлтэсүүд иймэрхүү зүйлсийг орчуулаад тавиад байдаг болоосой.