Болор толь

Сүүлийн хоёр гурван өдөр ажлынхаа зав чөлөөгөөр Болор хэмээх тольтойгоо ноцолдов. Энийг би өөрийн хувийн хэрэглээнд хэрэглэдэг боловч ОпенМН-ы шинэ вэбийг хийж дуусахад холбосон байх ёстой. Одоогоор зөвхөн англиас монгол – монголоос англи хувилбар нь ажиллаж байгаа ба клиент програмыг нь зав чөлөөндөө бичиж л сууна. Энэ програмыг үнэ төлбөргүй Read more…

Monconv 1.1

Хэдэн жилийн өмнө бичиж байсан Monconv хэмээх windows1251 UTF-8 хөрвүүлэгч бяцхан програм маань шинэчлэгдлээ. Henri de Solages төгрөгийн тэмдэгт болон no-break тэмдэгтүүд буруу хөрвүүлэгдэж байна гэсний дагуу зарим тусгай тэмдэгтүүд буруу хөрвүүлэгдэж байсныг заслаа. Энэ нь энгийн текст файлуудын хувьд линүкс/юникс үйлдлийн системүүд дээр ажиллана. Та түүнийг миний олон жилийн Read more…

PHP -р хэрхэн арай илүү програмчилах вэ?

PHP програмчлалын талаар зарим нэг зөвлөгөө өөрийн туршлага дээр үндэслэн өмнө бичиж байсан дээрээ нэмье! Хэрэв та гурваас дээш жилийн туршлагатай бол минийхээс илүү тул цааш унших хэрэггүй байхаа. 1. Харьцуулах үйлдэл. PHP маш өргөн боломж олгодог сайхан хэл. Гэхдээ зарим тохиолдолд энэ нь найдвартай байдал алдаанд өртөмхий байдалд муугаар Read more…

Програм хангамжийн төслийн шинжилгээ

Өмнө Үүргийн дэвтэр гээч зүйл хийж байхдаа би системийн тодорхойлолт (Зорилгын дэвтэр байсныг солив) гээч зүйл хийх тухай дурдсан. Одоогоор өөрийнхөө төслийнхийг хийж дуусаагүй л байгаа. Өнөөдөр ганц нэг стандарт харж суугаад өмнө дурьдаж байсан Шаардлагын тодорхойлолтод хамаатай нэгэн зүйлийг зайлшгүй тэмдэглэх нь зүйтэй мэт санагдлаа. Германы DIN 69 905 Read more…

Хагас бүтэн сайнаар амжуулсан зүйлс

Энэ хагас бүтэн сайнд хувийн ажилаа амжуулах гэж ийш тийш гүйсээр таарав. Үйл үгийн дагаварын хүснэгтээ ч дуусгаж чадсангүй. Aspell програмын дагаварын зохион байгуулагч нь дараалсан олон дагаварыг авч үзэж чаддагүй ээ. Арга ч үгүй биз англи, герман гээд европ хэлэнд тохируулан зохиогдсон юм хойно. Жишээлбэл байгууллагынхантайгаа гэсэн үг бай+г+уул+лага+ын+хан+тай+гаа Read more…

Үг зүй – Жинхэнэ нэрийн дагаваруудын хүснэгт

Монгол хэл маань бидний сурч байсан үеэс хойш их өөрчилөгджээ. Гэхдээ энд зөвхөн үг зүйг (Morphology) авч үзье! Хамгийн том өөрчилөлт нь 7 тийн ялгал маань 8 болж чиглүүлэхийн тийн ялгал нэмэгдсэн юм байна. Энэ тухай англи хэл дээрх wikipedia дээрээс олж мэдэв. Тэгэхээр чиглүүлэхийн тийн ялгал гэхээрээ луу лүү, Read more…

Үг зүйн талаар

Арван хэдэн жилийн өмнө үзсэн болоод тэрүү монгол хэлнийхээ үг зүйн дүрмийг сайн санадаггүй ээ. Үг зүйн шинжилгээ хийх үед дараах хүндрэлүүд гарав. Сэтгэгдэлд та бүхэн зааварчилгаа үлдээнэ үү. Үйл үгийн төрлөө 4 үндсэн бүлгээр авлаа. №1 Нэр үг №2 Үйл үг №3 Тэмдэг нэр №4 Үйлт нэр Өөр бүлэг Read more…

Үг үсгийн алдаатай тэмцье

Энэ хагас бүтэн сайнд aspell хэмээх үг үсгийн алдаа шалгагч програмд оруулсан монгол хэлнийхээ дэмжилтийг сайжруулж өнжив. Энэ удаад зөвхөн үгийн санг сайжруулж, нэмэхээс гадна монгол хэлний угтвар, дагаврын дүрмийг оруулах нь гол зорилго байгаа билээ. Тиймээс монгол хэлнийхээ (ядаж) энгийн дүрмүүдийг хамарсан загварыг гаргах шаардлагатай юм. Түүнийг гаргачих санаатай Read more…