Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

March, 2008Archive for

Ухаангүй ноён урагшгүй албат

Thursday, March 13th, 2008

Өнөөдөр дараах линкийг санаангүй олж уншив. 2003 онд их хурлаар гаргасан тогтоол юм байх. Латин үсгийн стандартыг баталлаа. Кирилл латин бичгийн хоорондын хөрвүүлэлтийг автоматаар хийдэг програм хангамж гаргана гээд нилээн хэд дахин заачихсан харагдана.
http://mecs.pmis.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=118&Itemid=173
Гэтэл гарсан програм нь хаана байнаа? За тэгээд стандартыг нь голлон хийсэн нөхдөөс нь асуухаар
http://www.computertimes.mn/index.php?option=com_transformer&Itemid=291&get=1
хаягийг өгөв. Та бүхэн “Nar hirtsen jil” ч гэдэг юм уу хөрвүүлээд үзээрэй. Санасан үр дүнг тань өгөхгүй.
Учир нь “ts” ээс “ц” эсвэл “тс” буулгалт яаж авах нь нэгэн утгатай бус байгаа юм. (Энэ зөвхөн нэг жишээ. Өөр хүндрэл бий.) Уг нь c->ц ч гэдэг юмуу аль болох 1:1 рүү тэмүүлэх байдлаар стандартаа хийсэнсэн бол програм ядах юмгүй хийгдэх байлаа.
Үнэндээ одоо тэр гаргасан байгаа стандартаар нь төгс оновчтой програм хэзээ ч гарах боломжгүй. Гаргалаа гэхэд маш их шалгалт хийсэн, оновчтой бус шийдэлтэй нүсэр зүйл болох юм. Бараг монгол үгийн санг шалгах ч хэрэг гарч магадгүй шүү. 🙁
Стандарт гэдэг зүйлийг маш өндөр мэдлэгтэй хүмүүс л хийдэг. Манайд харин ямар хүмүүс хийгээд байнаа. Хамаг олныг үймүүлсэн ч юм шиг л (хорлож байгаагаас өөрцгүй) юм хийгээд байна уу даа? Ухаангүй ноён урагшгүй албат гэдэг л энэ байх даа хөөрхий.
Монгол хэлтэй холбоотой програм бичих гэхээр дүрмээс авхуулаад энэ мэтийн хөгийн зүйлс их л саад болох юм даа.
Их эрдэмтэн Ренчин гуайн хэлсэн “Монгол бичиг толгой дохиулаад за за гэдэг сайн бичиг, Кирилл бичиг толгой сэгсрүүлээд үгүй үгүй гэдэг муу бичиг” гэдэг үг л байн байн орж ирэх болов.
Одоо яая гэхэв чадах хүртлээ л зодолдохоос доо.

Хулгайч уу? Хорлогч уу?

Thursday, March 6th, 2008

Өчигдөр spider7.mail.ru гэсэн агентаас баахан хандалт www.openmn.org домайн руу хийгдэв.
Эхлээд энэ нэрийг нь харчихаад за ямар нэг спидер л мэдээлэл хулгайлах ч юм уу авах гэж байна даа, тэртэй тэргүй нээлттэй эх бүхий хэн ч үнэгүй авч болох мэдээлэлтэй байдаг сайт тул тоосонгүй. Гэтэл болор толиосоо нэг үг хайх гэтэл нилээн удаж байнаа эргээд сервер лүүгээ шагайтал нөгөө муу хог чинь IP хаягаа хэдэн зуун янз (лав 1600 хүрсэн) болгоод секундэд 10 – 20 хандалт хийж байх юм. За байдал бишдэв. Энэ нь DoS дайралт болох нь тодорхой боллоо. За ингээд IP table галт ханаараа (firewall) хаалт хийж байж дарж авлаа. Apache серверийг л унагах гэсэн болов уу. Серверээ ч арай унагачихсангүй. (Ер нь харж байхад унах шинжгүй байна лээ. Дебиан болон апаче-дээ л баярлав)
Ойрд зав муу байгаа тул судалж шинжлэх зав алга. Энэ ямар учиртай хэн болохыг мэдэх эсвэл таарч байсан хүмүүс байвал сэтгэгдэлд саналаа үлдээнэ үү. Бид иймэрхүү зүйлсийн эсрэг юу хийж чадах вэ?
Харин энэ server4you онцгүй байнаа. Хэд хоногийн өмнө 3 цаг тасарч 3 долоо хоногийн өмнө 15 – 30 минутын турш 2, 3 нам болов. Гайхаад асуухаар сүлжээний сэлгээ хийсэн юм ч гэх шиг хачин хачин тайлбар хэлэх юм. Нөгөө 99,99 uptime баталгаа нь хаана байгаа юм бүү мэд. Энэ баталгаагаа биелүүлээгүй (бас урьдчилан мэдэгдээгүй) нөхцөлд яадаг юм бол доо. Иймэрхүү муусайн юмнууд шал худлаа л ам гардаг юм шиг байна шүү.

Openoffice m238 build succeed

Tuesday, March 4th, 2008

За өмнө нурж байсан опенофисыг Үбүнтү ГНУ/Линүкс дээр амжилттай хөрвүүллээ. Бүтэн сайн өдөр 64 бит openSuSE 10.3 суулгаж хөрвүүлэхийг оролдсон боловч мозилла хөрвөх боломжгүй тасарсан юм. За ингээд зүгээр орчуулгын шалгалт хийж байгаа хувилбар тул цаг алдахаа болъё гэж бодоод өчигдөр Ubuntu feisy суулгаж монгол хэлний орчуулгаа хийж хөрвүүллээ. Ямар ч гэсэн орчуулгын багийн гишүүд туршилтын хувилбараа суулгаад хийсэн зүйлсээ нэг харж засацгаана бизээ. Ер нь одоо хийсэн байгаа орчуулгаа маш сайн шалгаж засаад орчуулгаа заавал 100% гэлгүй нүүрний ил хэсэг бүрэн болсон байвал 9X% байсан ч нэг ГАРГАЛТ (Release-г хэлэв) хийдэг юм билүү дээ. Опенофисын орчуулгын энэ ажлыг ч бас л их удаан хугацаанд хийлээ.
Туршилтын хувилбарууд эцсийн хэрэглэгчийн хувьд чанар хангахгүй гэж үзээд энгийн хэрэглэгчдэд татах боломжгүй байлгаад байгааг та бүхэн ойлгоно бизээ.
За ямар ч гэсэн монгол Опенофис мэндлэхэд тун бага хугацаа үлдлээ.

Google Desktop ба мэдээллийн хулгай

Sunday, March 2nd, 2008

За нэгэн төрийн байгууллагын нөхөр Google Desktop хэрэглэдэг маш сайн хайлт хийдэг гээд магтаад байхын. Хэрвээ би виндовс хэрэглэдэг байсансан бол google desktop-ыг хэрэглэхгүй байх байсан. google.com бол сайн хайлтын систем. Хурдан, хүчин чадал сайтай ярих юм байхгүй. Харин Google Desktop бол маш аюултай гэдгийг сануулъя! Энэ програм ПК дээр виндовсын файл эксплорероос сайн хайлт хийдэг нь ойлгомжтой. Учир нь виндовс файл эксплорероос муу хайлт хийдэг програм дэлхий дээр өөр байхгүй биз.
Google desktop таны хайлтын мэдээллийг локалаар индекслэдэг бөгөөд онлайн үед түүнийгээ таны ПК-нээс интернетээр дамжуулан гаргадаг. Тиймээс хэрэглэхийнхээ өмнө өөртөө нууцлалын чанартай зүйлс юу байгаа сайтар тунгаан бодож хэрэглэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Мөн хэрэглэхдээ Firewall тавьж гаралтыг хэрэглээний програмын төвшинд зогсоож хэрэглэхгүй бол портоор блокдоод төдийлөн үр дүн өгөхгүй байж магадгүй шүү. (80-р портоор гаргачихна)
Монголын зарим чухал албан газруудын админисраторууд үүнийг анхаараад авчихна бизээ.