Нөр их ажил, урт удаан хугацааны дараа бид ОпенОфисын 2.4, 3.0 хувилбаруудын хэрэглэгчийн гадаргуун хэсгийг бүрэн нутагшуулж дууслаа. Мөн үүний хажуугаар кирилл монгол хэлнийхээ дүрмийн алдаа шалгагчийг хийж, босоо монгол бичгээрээ бичих системийг нэмж холболоо. Босоо монгол бичгийн системд MongolianScript хэмээх нэртэй Монгол бичгийн фонт, гарын драйвер зэргийг хийснээс гадна ОпенОфисыг босоо чиглэлд зүүнээс баруун чиглэлд бичих боломжтой болгосон билээ.
Бидний амлаж байснаар өнөөдөр Монгол ОпенОфис төрлөө. Энэхүү програмд дээр дурдсан бүх боломжууд орсон болно.
ОпенОфис нь зөвхөн Майкрософт офисын нөгөө хувилбар биш бөгөөд түүнээс хавьгүй илүү албан програмын цогц систем юм. Учир нь энэ програм хангамж зөвхөн виндовс ПК бус Юникс,Линүкс, Мак, СПАРС гэх мэт бусад бүх суурь үйлдлийн системүүд дээр ажиллана.
Опенофис нь дэлхийн хамгийн том нээлттэй эх бүхий програм хангамж бөгөөд лицензийн төлбөргүй, бүрэн өөриймсгөн хэрэглэх боломжтой програм юм.
Одоо энэ гайхалтай програм хангамжийг та монгол хэл дээрээ хэрэглэх боломжтой боллоо!
Энэхүү програмыг нутагшуулахад хамтран зүтгэсэн
Мятавын Эрдэнэчимэг (мөн MongolianScript фонтыг хийсэн),
Дашдоржийн Анарболд,
Нарантунгалагийн Цэцболд,
Нямсүрэнгийн Баярхүү,
Цогтгэрэлийн Гантөмөр,
Баатаржавын Батжаргал
Мөн шалгалт шүүлэг хийж, санал бодлоо илэрхийлж идэвхтэй оролцсон
Энхтайваны Баярсайхан,
Бэх-очирын Мөнхзул,
Дашын Энхбат
нарт гүн талархал илэрхийлье! Мөн монгол хэлний үгийн санг нийлүүлж үг зүй дээр хамтран ажиллаж буй Батмөнх, монгол бичгийн дэмжилт хийхэд хуучин оролдож байсан кодоо явуулж тусласан төвдийн багийн ахлагч Жинянмин, шалгалт хийх болон аргачилал техникийн тал дээр тусалж дэмжиж байсан Германы ОпенОфис баг, SUN корпорацын ОпенОфис/СтарОфис хэсгийн програмын менежер Жоост нарт тусгайлан талархал илэрхийлье.
Мөн их бага ямар нэг хэмжээгээр энэ үйл хэрэгт оролцсон, дэмжиж байсан энд нэр нь дурдагдаагүй бүх хүмүүст талархал дэвшүүлье!
Монголын багийн хаяг: http://mn.openoffice.org
Програмыг татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html
Нээлтийн үйл ажиллагааны хаяг: http://wiki.services.openoffice.org/wiki/MN/OpenMn2008Ulaanbaatar
Сүүлийн хэдэн өдөр миний хамаг хүч шавхагдсан боловч гарсан үр дүнг хараад амттай байнаа.