За өнөөдөр Болор толийн анхны онлайн хувилбарыг гаргалаа. Хаяг http://www.bolor-toli.com
Одоогийн байдлаар Англи<->Монгол чиглэл 440 372 бичлэгтэй болсон тул дэлхий дээрх хамгийн том англи<->монгол толь болж чадсан хэмээн итгэнэм. Одоо цаашид илүү олон жишээ нэмэх болон хамгийн чанартай гэсэн тодотгол нэмэхийн төлөө бүх үгсийн орчуулгыг гараар баталгаажуулах ажлыг эхлүүлж байна. Мөн энэ чанарын баталгаажуулалт дууссаны дараа бусад толинуудыг нэмэх төлөвлөгөөтэй байна.
Энэхүү онлайн толь нь ямар ч зорилгоор хэрэглэхэд төлбөргүй. Мөн та http://www.bolor-toli.com/index.php?nav=5&pageId=15 хуудаснаас толины виджетийг авч өөрийн вэбдээ холбон хэрэглэж болно. Мөн олон хэрэглэгч firefox search toolbar хийж өгөөч гэж хүссэн тул мөн дээрх хуудсанд нэмсэн байгаа. Түүнийг суулгана уу. Эсвэл шууд энд дараад суулгаж болно.
Энэ толины өөр нэг онцлог нь хайгаад олдоогүй үг бүрийг Хэлэлцүүлэгт нэмээд бүгдээрээ хэлэлцэх боломжтой. Мөн удахгүй дүрмүүд болон үгийн баялаг сайжруулагч програм нэмэгдэх болно. Та бүхэн таалан соёрхоод сэтгэгдэл болон хүсэлтээ үлдээгээрэй.