Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

August, 2010Archive for

How to design Vertical Mongolian Web page

Friday, August 20th, 2010

Сүүлийн үед завгүй таваргасаар өдөр хоног ч харвасан сум шиг өнгөрсөөр байлаа. Гэтэл нэгэн удаа унд ууж суух зуураа цахим өртөөний шуудан түгээгүүрээр (http://groups.google.com/group/tsahim-urtuu-suljee) цацагдсан мэйлүүд 6000 давсан байхыг хараад нэгэн мэйлийг нээтэл МОНГОЛ БИЧГЭЭ СЭРГЭЭЕ гээд л овоо хэлэлцэж байна шүү. Ингээд тэсгэлгүй ганц нэг мэйл чулуудаж орхилоо. Дараа нь хэд хоногийн дараа хэдэн галзуу нөхдийн маань нэг Нацаг анд дээрх бичлэгийг тэрлэжээ. Хальт уншаад өнгөрлөө. Ингээд ер нь л нэг босоо монгол бичгээрээ вэб хийж болчихоор (flash болон зураг ашиглахгүйгээр) санагдаад сая бараг 3 цаг суучихлаа.
Хялбар хэмжээнд бид монгол бичгээрээ вэб хийж болохоор болжээ гэдгийг харуулъя.
Амьдрал дээрх жишээг http://badaa.mngl.net/mb_test хуудаснаас үзэж болно. Арзайгаад байвал Монголбичиг фонтыг суулгах хэрэгтэй.
Татаж авмаар байвал http://badaa.mngl.net/mb_test/mb_test.zip хаягаас авч задлаад mb.html файлыг ажиллуулж үзнэ үү. IE8, Firefox3x, Safari, Opera хөтчүүд дээр чөлөөтэй дүрслэгдэнэ. Хэрэв таны хөтөч дээр хэвтээ дүрслэгдэж байвал таны хөтөч хуучин эсвэл өөр стандарттай байнаа гэсэн үг.
Залуус татаж аваад засаж янзлаад сайжруулна биз ээ. Сайжруулаад янз бүрийн вэб хийцгээгээрэй.
Хийх заавар:
1. Татаж авсан файлаа задлана.
2. Өөрөө шинээр html файл үүсгэх эсвэл mb.html файлын агуулгыг засна.
3. Хэрэв өөрөө файл үүсгэсэн бол толгойд нь

<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" xml:lang="mn" lang="mn">
болон
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=UTF-8">
<link rel="StyleSheet" href="mb.css" type="text/css">
<script type="text/javascript" src="mb.js"></script>

мөрүүдийг нэмнэ.
4.

<body class="mb">

зааж өгнө.
5. Вэбийн төгсгөлдөө

 <script type="text/javascript">flipMbElement();</script> 

функцийг дуудаж өгнө. Энэ нь мөрийг урвуулагч функц юм. Мозилла төрлийн хөтчүүдэд босоо чиглэлийг дүрслэхдээ 90 хэм эргүүлээд мөрүүдийг тонгоруулан тавьж дүрслэж байгаа болно.
6. mb.js, mb.css -ийг үүсгэсэн файлтайгаа нэг хавтаст хадгална.
7. mb.css файлыг өөртөө зохицуулан засварлана. Ялангуяа бичвэрийн уртаас хамаарч эргүүлэлтийн байрлал буюу -moz-transform-origin:100% 50%; мөр их өөрчлөгдөнө.
Ер нь одоо CSS3-т чиглэлүүдийг дэмжүүлээд, Mongolianscript фонтоо засаад, ICU, Harfbuzz зэрэг render-үүдэд оруулчихвал компьютерт монгол бичгээр дүрслэх асуудал үндсэндээ шийдэгдэнэ. аа мөн гарын стандарт байрлал болон бас бус жижиг асуудлуудыг шийдэх хэрэгтэй юм байна. Гэхдээ эдгээр нь үндсэн биш зүгээр төгсжүүлэх алхамууд л юм даа.
За залуус минь монгол бичгээрээ вэб урлах гээд үзээд байж дээ.
Энэхүү жишээ нь зүгээр л болно гэдгийг харуулж буй анхдагч жишээ бөгөөд амьдрал дээр бүрэн дүүрэн ажиллахгүй байж болно. Та бүхэн өөрсдөө оролдож ахиулан сайжруулаад хэрэглэнэ буй заа.
Энэхүү вэбийн агуулгыг Билигсайхан андын бүтээсэн хуудаснаас шууд хуулж авсан ба javascript-ээр мөр урвуулах санааг Нацаг андын дээр дурдсан хуудаснаас авсан болно. Энэ нь чиглэлийн асуудалтай бөгөөд ер нь бол 270 хэм эргүүлээд глипыг тонгоруулбал арай зөв дүрслэгдэх юм. Гэтэл CSS3-ын glyph-orientation-horizontal, glyph-orientation-vertical өнөөг хүртэл бараг бүх (safari дэмжиж байж магадгүй, туршиж үзсэнгүй) хөтөчүүдэд дэмжигдээгүй байна.
ШИНЭЧЛЭЛ:
Хуудсыг үзэхэд дөрвөлжин тэмдэгтүүд гараад байна гэсэн гомдлын дагуу кодод багахан өөрчлөлт оруулж MongolianScript фонт суусан эсэхийг шалгадаг болголоо. Ингэснээр хуудас нэг бол зөв дүрслэгдэнэ үгүй бол таныг шаардлагатай фонтыг татаж авахыг сануулна.