За цагаан сарын маргаан тойрсон асуудалдаа орж тэмдэглэлээ хийе дээ. Хүн гэдэг мартахдаа тун хурдан амьтан. Тэгэхээр жилийн жилд маргаан болдог энэ асуудлыг бүгдээрээ зүгээр л ажиглаад явцгаая гэсэн зарчмаараа энэ жилийн ажиглалтаа бичье.
За уржнан жил http://www.badral.net/index.php?/archives/53-unknown.html хаягт бид 2008 оны 2 сарын 7-нд битүүрч 2008 оны 8-нд шинэлэж байжээ. За тэгээд Тэрбиш зурхайчаа магтан дуулж яг зөв шинэллээ гэж баяссан байгаа юм. Бидний ажиглалт хийж эхэлсэн цэг бол тэр. Биднийхээр бол ажиглалтын 1-р он. 🙂
Дараа жил нь илүү сартай жил та минь гээд 13 сарын дараа буюу http://badral.net/index.php?/archives/104-unknown.html 24-нд битүүрч 25-нд шинэлсэн байх юм. Өмнөх ажиглалтын 1-р онтойгоо харьцуулахаар 1 өдрийн өмнө шинэлсэн болж таарав. Хятадууд илүү сар гарахыг мэддэггүй юм байлгүй ямар ч гэсэн 1 сард шинэ жилээ тэмдэглэчихсэн байлаа.
За өнөөдөр 2010 оны 2 сарын 13. Энэ жил бид өнөөдөр битүүрч байна. Маргааш буюу 2010 оны 2 сарын 14 шинийн нэгэн гээд байгаа. Аан бас болоогүй 15-нь ч шинийн нэгэн гэсэн. Шинэ сар бол 2 сарын 14-ний 10:52 гарч байх юм. (0 буюу Сар битүүрч байнаа гэсэн үг. Яагаад гэвэл дараад уншина уу. ) Тэгэхээр 2008 оны буюу бидний ажиглалтын 1-р онтой харьцуулбал бас л ноднин жилийнх шиг бид 1 өдрийн өмнө шинэлэх болоод байна даа. За хөөрхий тэгэхээр 2008 онд бид буруу шинэлсэн болж таарах нь дээ?
Гэхдээ юмыг яаж мэдэхэв бүгдээрээ ажиглаад л шинэлээд явж байя даа. Ирэх жил яах юм бол доо. Ирэх жил их сонирхолтой зүйл гарч ирнэ. Учир нь бид дэлхий маань нараа 365.2422 хоногт тойрдог бөгөөд 12 сарыг жил гэж үздэг нь үнэн бол бидэнд хугацаа/сарын хувьд илүүдэл гарахаас дутагдал гарахгүй. Тэр илүүдлийг нь монгол зурхайд цуглуулж байгаад 4 3 жил дотроо нэг сар оруулаад нэмчихдэг юм гэсэн. Тэр нь өнгөрсөн жил буюу 2009 онд тохиочихсон тул ирэх жил 2 сарын 3-ны улаанбаатрын цагаар 10:31:49-д битүүрэх 0 сараар битүүрч 2 сарын 4-нд шинэлэх болно. Харин өнгөрсөн 2 жилийнх шиг гэвэл 2 сарын 2-нд битүүрээд 3-нд шинэлэх байх. (яахав 1 хоногийн зөрүү л яваад байгаа.)
Харж л байя даа. 🙂


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *