Энэ дэлхий үнэхээр жижигхэн болсон нь өдөр бүр л мэдрэгдэх юм даа. Хаа байсан Токиод ажиллаж, амьдарч байгаа багын анд Магнайтайгаа газрын мухрын германы нэг жижгэвтэр хот Аахенд уулзаж гэр бүлтэй нь танилцаж 2 хоногийг сайхан өнгөрүүлэв ээ. 2 хоног буу халахад ам чилсэнгүйгээр үл барам дэндүү богинохон байлаа.
Аль дунд сургуульд л тооны онолд дуртай гээд явдаг байсан хүн Японд тооны онолоороо мастер болон докторын зэрэг хамгаалчихаад Токиогийн их сургуульд мөн л тооны онолоороо л ажиллаж байгаа андаараа бахархах сэтгэл төрөв. Сая энд Боннын их сургууль дээр уригдан ирж 4 сар ажилласан бөгөөд одоо эндээсээ шууд нутаг буцах гэж байгаа юм байна.
Андыг маань Монголд сайхан хүлээж аваад ажиллах нөхцөлийг сайн бүрдүүлж өгөөсэй. Намайг монгол нутагтаа нүүж очиход угтаж авсан шиг зүйлс тохиолдвол ч эргээд л япон буцчих байх даа.
Магнайдаа цаашдынх нь ажилд амжилт хүсээд, дэлхийд данслагдах онол эсвэл нээлт хийгээрэй гэж ерөөе! Уртаа гэгч олон юм бичмээр байв ч цагт баригдаад товчоос товч тэмдэглэл хийчихлээ.


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *