Энэ хагас бүтэн сайнд хувийн ажилаа амжуулах гэж ийш тийш гүйсээр таарав. Үйл үгийн дагаварын хүснэгтээ ч дуусгаж чадсангүй. Aspell програмын дагаварын зохион байгуулагч нь дараалсан олон дагаварыг авч үзэж чаддагүй ээ. Арга ч үгүй биз англи, герман гээд европ хэлэнд тохируулан зохиогдсон юм хойно. Жишээлбэл байгууллагынхантайгаа гэсэн үг бай+г+уул+лага+ын+хан+тай+гаа гэж задрана. Харин англи хэлэнд ингэх битгий хэл 2 дагавар ч залгагдаж орохгүй. Ингээд бодож бодож хамтрагч Кевин Сканнелтайгаа зөвлөлдөв. Эцэст нь aspell програмд дагаварын дүрмээ оруулахын тулд бүх дагаваруудаа боломжит комбинацуудаар нь холбоод дан дангаар нь залгах байдлаар би хүснэгтээ зохиохоор боллоо. Мэдээж энэ гараар хийх ажил биш. Комбинацууд хэдэн арван мянга хүрэх биз. Тиймээс affix хүснэгт үүсгэх скрипт бичих ажилтай болвоо.
Жаахан залхуу хүрээд өөр юм хиймээр санагдахаар нь гэрээсээ явуулаад жил хагас болж буй Цахим радиогийн 5-р суваг -ынхаа дуунуудыг жаахан шинэчлэв. Удахгүй дуунуудаа ангилж цаг цагаар явуулж байхаас гадна сонсогчиддоо зориулж вэбээр дууны захиалга авах функц нэмнэ. Эцэст нь зав чөлөө гарвал Цахим радио болон түүнтэй төстэй урсгал тоглуулагч хийх санаатай. Яагаад гэвэл би энэ радиогоо 56 кб/с стериогоор цацдаг тул интернэтийн хурднаас шалгаалж монголоос бусад газарт байгаа хүмүүс ихэнхдээ сонсдог. Монголд байгаа хэрэглэгч нарт зориулан цацахын тулд арай бага хэмжээтэй урсгалаар цацах хэрэгтэй болов. Тиймээс тухайн хэрэглэгчийн интернэт хурдаас шалгаалж үүнийгээ ямар урсгал сонгохыг нь автоматаар зохицуулчихдаг тоглуулагч хийвэл хамгийн цэвэрхэн зөв шийдэл болох гээд байгаа юм. Мөн америкаас Ганболд анд 4-р сувгийг хамтран цацдаг тул сонсогчидоо олон сувгийн хооронд төөрөлдүүлэхгүйн тулд эдгээр сувгуудаа тогтмол зоогоод хооронд нь чөлөөтэй солих боломжоор хангах юм. Одоо ч уг нь нэг юм XML-р winamp болон Win media player дээр цувуулаад харуулаад л хооронд нь солиод л байгаа. Өөр нэг гоё боломж нь ямар нэг зар эсвэл хүсэлтийг дэлгэцэн дээр бичгээр үзүүлдэг болгочих юм. Ямар ч гэсэн хийнээ. Хэзээ гэдгийг харин хэлж чадахгүй нь.


1 Comment

telmen · 2007/06/11 at 11:27

bai+guul+laga+yn+han+tai+gaa gej zadardagguim bolvuu, za mulguu bii vees yugaa es mednem, dajgui blog baina, amjilt!

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *