За нэг баримттай харьцуулалт хиймээр санагдлаа. Саяхныг хүртэл бид өөрсдийгөө дандаа Казакстан, Узбекстантай харьцуулж дөвийлгөдөг байлаа. Тухайн үед өөрсдийгөө заавал доош нь хийж яах гэж хөгжил буурай оронтой харьцуулдаг юм бэ, барууны орнууд азийн баруудыг хараач гэсэн шүүмжлэл гарахад 1990 онд Монгол улс ардчиллаар замнасан нь ЗХУ задран унаж Казакстан, Узбекстан тусгаар тогтносонтой эн зэрэг гараанаас эхэлсэн болохоор тэр энэ тэр гээд их л сүржигнэдэг байлаа шүү дээ. Учир нь улс төр болоод эдийн засгийн сул дорой байдал ядуурал энэ тэр бүгд ижил төстэй байж л дээ. За тэгээд нарийн ярьвал Малчин нүүдэлчин гаралтай гэж байгаа. Бүр нарийн малтвал бидний өвөө нэг юм даг уу даа. Узбекстан нь алтан орд, казахстан нь цагаадайн улсын үлдэгдэл юм гэсэн байхаа.
Ингэж харьцуулдаггүй байсан гэж бодож байвал 1990-2010 оны ЮНЕСКО болон бусад ОУ-н байгууллагуудын тайлангуудыг ч хараарай. Одоо харин бид яагаад харьцуулахаа, онгирохоо больчихоо вэ? Яагаад? Дарга сайд нар, тэдний туслахууд яагаад дуу нь сулраад тайлангууддаа ч харьцуулалтаа тусгахаа мартдаг болчихов? Яагаад?
За эхлээд хэдүүлээ зүгээр л тус бүр ~5 минутын бичлэг харчихъя.
Казакстан:

Узбекстан:

Монгол:

Хамгийн илүү хөгжсөн, бүтээсэн нь манай улс байна уу? Өмнөх хоёр холбоос дээр дандаа хүний гараар бүтээсэн нь олон байхад манайх дээр хөдөө, байгаль, малчин. Бид боловсрол, зам барилга, улс төрийн хувьд үргэлж илүү байсан гэж байгаа.
Казакстаны ерөнхийлөгч Назарбаев гуай зөнөсөн тэнэгээрээ дуудуулан байж Астана хэмээх шинэ хот байгуулж нийслэлээ шилжүүлсэн. Харин бид Хархоринд нийслэлээ шилжүүлнэ ч гэл үү шилжүүлчихсэн ч билүү баахан сүр дуулиан болж шав мав хатгаад л сүйд болоод байл уу үгүй билүү? Одоо байгаа ерөнхийлөгч маань л чухам хамгийн том дүрд давхиж явсан санагдах юм. Астана болон Хархорин 2-ыг харьцуулсан бичлэг оруулах нь илүүц биз дээ? Улаанбаатартайгаа харьцуулж болох юм. Гэхдээ л Казакстаны нийслэл Астана, Узбекстаны нийслэл Ташкенттай эсвэл Самарканд, Наманган, Андижан, Бухар зэрэгтэй харьцуулъя гэвэл хэтийднэ. Зүгээр л тэд Узбекстаныхаа эхний 10 том хотод орохтой үгүйтэй Баку-гаа ямар болгосныг харъя.
Гэтэл одоо манай Улаанбаатар бохироо цэвэрлэж чадахгүйдээ тулаад туул гол уруугаа хэрхэн асгаж байна? Замын түгжрэл, эмх замбараа, утаа униар гээд өдөр шөнө 2-г харьцуулж байгаа юм шиг санагдаж нүүр битгий хэл бөгс улайж байх юм. За одоо хот мот тэр том дэд бүтэц дүүрчээ, больё.
Саяхан болтол манайд Рейлбус билүү нэг юм хуучин төмөр замаараа хот дотроо явуулаад л тун мундаг шийдэл хийснээ сүржигнээд байсан. Одоо үйлчлүүлдэг хүн байдаг ч юм уу үгүй ч юм уу, нөгөөх нь явж ч байгаа юм уу үгүй ч юм уу бүү мэд.
Харин Казакстаны метро энэ.

Узбекстаных энэ.

Манайд харамсалтай нь байхгүй.
Уул уурхайн хувьд Казакстан, Узбекстан цэвэр зэс, ган зэрэг боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт ихээр хийсэн байхад манайд алт ухаж орхон голоо ямар болгосон өнөөдөр ямархуу байдалтай шар шавар урсаж байгааг хар.
Узбекстаны үйлдвэрлэл:

Казакстаны үйлдвэрлэл:

Монголын үйлдвэрлэл:

За бүр хамгийн мундаг үйлдвэрлэл гээд байгаа оюу толгойн талаар видео хайхад хамаг байдгаа гаргаж рекламдсан

олдох байх. Ер нь бол айраг цагаа үйлдвэрлээд байгаа юм уу, баахан монгол гэр барьснаа их хотын бүтээн байгуулалт гээд байгаа юм уу мэдэгдэхгүй. Өө нэг шороо ачиж байгаа экскаватор харагдаж байна. Үсрээд л энэ шүү дээ.
Одоо бидэнд африкийн хэдэн улсаас өөр харьцуулах улс ч олдохгүй болж дээ. Ер нь л монголд харьцуулж ярьдаг нь ихэссэн байгаа биз дээ.
Монгол улс хөгжөөд байгаа юм уу уруудаад байгаа юм уу?


1 Comment

dorjoo · 2018/04/28 at 16:33

elbegdorjiig tsaazlah heregtei mongoliig tsaazalsan yaawch zvgeer ongrooj bolohgvi

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *