Төсөл төлөвлөлтөндөө хугацааг байнга нөөцтэй авч байх хэрэгтэй. Төслийн хажуугаар өндөр эрхтэй даалгаварууд байнга орж ирж байдаг. Үүнийг тооцож байхгүй бол төлөвлөсөн хугацаандаа дуусна гэж байхгүй. Өнөөдөр шаардлагын тодорхойлолт (Requirement Specification) хийгээд сууж байтал (уг нь энийг менежертэй цуг хийх ёстой байсан боловч нөгөөхийн зав гарсангүй) дарга веб хуудсын инспекторуудийн өгөгдлийн баазад нэг хүснэгтийг 1:N болгож байж засагдах нэгэн өөрчлөлт хийж байж шийдэгдэх нэгэн даалгавар өгчихвөө. Ингээд нөгөө шаардлагын тодорхойлолтоо хийж амжсангүй ээ.
Нөгөө веб өгөгдлийн баазын дизайныг өөрчилсөнөөр PHP эх кодод засвар хийсээр хагас өдрийг барав. Энэ хооронд MySQL 4.1 – ээс хойш дэмжигдсэн GROUP_CONCAT() гэсэн функцийг олж хэрэглэв. Энэ GROUP BY нөхцөлийн аггрегат (нэгтгэл?) функц үнэхээр хэрэгтэй функц байна. Энэ нь 512 хүртэл урттай бол VARCHAR тэмдэгт мөр илүү бол BLOB объект буцаадаг юм байна. Хамгийн гол нь та N:1 хүснэгтүүдээс олон дахин уншилт хийхгүй ганц уншилт хийгээд PHP дээр explode() функцын тусламжтай холбох боломжтой болох юм.
За харих цаг боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *