ОпенОфисын шинэ баг

За өмнө ОпенОфисын орчуулгад тусламж хүсэж нийтэлсэн бичлэг маань хэргээ хийлээ. Англи, Солонгос, Герман улсад сурдаг болон ажилладаг нилээн хэдэн залуустайгаар шинэ баг бүрдлээ. Өнөөг хүртэл бид зөвхөн Glossary буюу нэр томьёогоо хянан шалгасан бөгөөд олон зуун өөрчлөлт хийлээ. Aspell -ээ ашиглан үг үсгийн алдааг шүүв. Ерөнхийдөө дүрмийн алдаа үлдээгүй Read more…

Германы элит их сургуулиуд

Герман улс нийтдээ 9 элит их сургуультай болов. Эдгээр элит сургуулиуд нь улсаас жил бүр олон сая еврогоор ивээн тэтгэгддэг байна. Энэ жил нийтдээ 1,9 тэрбум евро гэж заагджээ. Техникийн их сургууль TH Karlsruhe (Информатикийн сургалтаар маш сайн. Герман даяар №1 -т жагсдаг) Техникийн их сургууль TU München (Информатикийн сургалтаар Read more…

Өөрийн тухай

Энэ блогоор зочилон санал бодлоо илэрхийлж, ганц нэг хэрэгтэй зүйлс байвал уншиж суудаг танд баярлалаа. Блогийн статистикаа өнөөдөр хальт хартал 5 сард 500 товшилттой эхлэж байсан блог маань дариу нэмэгдэн 8 сард 7360 , 9 сард 9222 болон нэмэгджээ. Хэдийгээр зав зайны боломжоос шалгаалан өөрт байгаа зүйлсээсээ хагас хугас ч Read more…

Амралт дуусав

Өнөөдөр амралт дуусч ажилдаа орлоо. Энэ жил аав ээжийгээ энд авчирч хамтдаа сайхан амрав. Герман, бельги, холланд улсуудаар аяллаа. Ойролцоогоор нийт 2800 орчим км явсан байлаа. Тооцоолуурын ард үндсэндээ тв мэдээ үзэхээс бусдаар огт суусангүй. Амралт эхлэхээс өмнө ажил дээрээ юу хийж байсан, хийх гэж байсан зүйлсээ ч мартаж орхижээ. Read more…

Хагас бүтэн сайнаар амжуулсан зүйлс

Энэ хагас бүтэн сайнд хувийн ажилаа амжуулах гэж ийш тийш гүйсээр таарав. Үйл үгийн дагаварын хүснэгтээ ч дуусгаж чадсангүй. Aspell програмын дагаварын зохион байгуулагч нь дараалсан олон дагаварыг авч үзэж чаддагүй ээ. Арга ч үгүй биз англи, герман гээд европ хэлэнд тохируулан зохиогдсон юм хойно. Жишээлбэл байгууллагынхантайгаа гэсэн үг бай+г+уул+лага+ын+хан+тай+гаа Read more…

Өдрийн тэмдэглэлээ сэргээв

Өнөөдрөөс эхлэн хуучин badaa.homelinux.net домайн нэрээр гэрийнхээ пк дээр 2004 онд ажиллуулж эхлээд больчихсон байсан өдрийн тэмдэглэлээ ахин сэргээж байна. Энэ блогийг ахин хөтлөхөд нөлөөлсөн анд нартаа талархал дэвшүүлье! Энэ блогт ихэвчилэн миний мэргэжилийн сэдвээр бичлэг нэмэгдэх болов уу. Мэргэжил нэгт нөхөд эсвэл програм хангамж сонирхон хөгжүүлэгч эсвэл хэрэглэгч таньд Read more…