Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

Posts Tagged ‘debian’

Clean upgrade/reinstallation of debian/ubuntu with minimal effort

Monday, January 10th, 2011

Өнөөдөр нэг дебиан сервер нүүлгэх хэрэгтэй болов. Хэрэглэж байсан бүх програм хэрэглэгдэх бөгөөд харин эвдэрсэн зарим тохиргоо болон хэрэглэгчдийн хуучин өгөгдлүүдийг шилжүүлэх хэрэггүй байв. Тиймээс шууд имаж хийгээд хуулчихаж болохгүй байлаа. Ингээд нэлээн дээр үед хэрэглэж байсан нэгэн аргаа ашиглав.
Хэрэв та ашиглаж байгаа системээ шинэ сервер/компьютер рүү нүүлгэх хэрэг гарвал шинэ системээ минимал тохиргоогоор суулгаж байгаад дебиан/Үбүнтү -гийн хувьд дараах тушаалыг өгөөд л болно. Магадгүй нэлээн хэдэн жилийн өмнө би доорхи тушаалуудыг блогтоо бичиж байсан ч байж магадгүй. Мартсан тул юу ч гэсэн ахиад биччихлээ.

Суусан бүх програмын нэрийг дараах тушаалаар аваад
dpkg -l | awk ‘{print $2}’ > installed_packages.txt

шинэ систем рүүгээ installed_packages.txt -ээ хуулж байгаад дараах тушаалыг ажиллуулна.
apt-get install `cat installed_packages.txt`

Ердөө ингээд л болоо.

How to extract winmail.dat on linux

Thursday, June 17th, 2010

Линүкс хэрэглэж байхад Оутлүүкээс хавсралт хийсэн имэйлийн хавсралт winmail.dat болж ирэх үзэгдэл элбэг тохиолддог. Тэгвэл та ytnef-ыг суулгаад (Дебиан/Үбүнтү sudo apt-get install ytnef) ytnef -f . winmail.dat гээд дуудахад зөв хавсралтыг задлаад өгдөг. Өнөөдөр нэг ийм мэйл ирээд задлаж байгаад тэмдэглэчихье хэмээн бодлоо.