Badral's personal blog
Интернет миний ертөнцийг хардаг цонх …

Posts Tagged ‘mongolian keyboard’

Keymap standard for mongolian script

Saturday, January 11th, 2014

За монгол бичгийн гарын стандартыг нэлээд олон мэргэжилтнүүдийн саналыг авснаар кирил гарын байрлалаа дагуулж хийхээр болов.
Одоогоор анхан шатны нооргийг дараах байдлаар гаргасан байгаа болно. Саналаа та бүхэн сэтгэгдлээр оруулна уу. Тусгаж авмаар зүйлсийг аваад энд шинэчлээд тавиад байх болно.
Үндсэн байрлал:
Түүх:
0.01 хувилбар
0.02 хувилбар
0.03 хувилбар

Шифттэй байрлал:
Түүх:
0.01 хувилбар
0.02 хувилбар
0.03 хувилбар

Mongolian script keyboard layout for Windows XP

Saturday, March 19th, 2011

Сэтгэгдлээр хүмүүс Виста, 7-ны монгол бичгийн гарын драйверийг Windows XP дээр яаж суулгах вэ гэж хүсэлт гаргасны дагуу байрлалыг өөрчлөлгүй яг тэр чигээр нь суулгагч бэлтгэлээ.
Үүнийг суулгасны дараа виндовсын стандарт сонголтод орж ирнэ.
Гэхдээ MongolianScript, MonnBaiti зэрэг фонтуудыг суулгаж мөн usp10 файлыг шинэчлэх ёстой. Үүний тулд энэ файлыг татаж аваад компьютероо шинээр эхлүүлэхдээ F8-г дарж Safe mode-р ороод My Computer->Folder Options->Show hidden files and folders руу ороод Hide protected operating system files (Recommended)-с хэрээсийг нь авч хаяна. Дараа нь Windows\System32\dllcache болон Windows\System32 дотроос usp10.dll -г хаа нэг өөр хавтас руу зөөнө эсвэл устгана.
Дараа нь татаж авсан usp10.zip-ээ задлан usp10.dll-г нь Windows\System32 болон Windows\System32\dllcache руу хуулна.
Компьютероо дахин шинээр эхлүүлнэ.