Лекц №12. Арван хоёрдугаар хичээлийн лекцийн материал. Энэ лекц дээр бид програм хангамжийн архитектурын шинжилгээг хэрхэн хийх, хэрхэн масс болон үзүүлэлтүүдийг (чанарын ба тоо хэмжээний) оруулж ирж програм хангамжийг үнэлэх талаар ярилцлаа.
Лекц №12. Арван хоёрдугаар хичээлийн лекцийн материал. Энэ лекц дээр бид програм хангамжийн архитектурын шинжилгээг хэрхэн хийх, хэрхэн масс болон үзүүлэлтүүдийг (чанарын ба тоо хэмжээний) оруулж ирж програм хангамжийг үнэлэх талаар ярилцлаа.
КТМС-н явцын шалгалтын шийд.
МТС-н явцын шалгалтын шийд.
Энэ явцын шалгалт нь 2 зарчмуудын тодорхойлолт бичихээс өөр макро архитектурын сэдвүүдийг хамруулаагүй, цөөхөн даалгавартай, урт хугацаатай маш хялбар сорил байсан болно.
КТМС-н оюутнуудын анхааралд!!!
4 сарын 18-ны лхагва гаригт лекцийн цаг дээр явцын сорил авна гэдгийг анхаарна уу!
Лекц №11. Арван нэгдүгээр хичээлийн лекцийн материал. Энэ лекц дээр бид програм хангамжийн архитектурын хэлбэрүүдийн талаар ярилцлаа.
Лабораторын ажлуудыг имэйлээр хураах болсноос хойш янз бүрийн гарчигтай олон имэйл ирэх болсон тул миний хувьд ялгаж салгах гэж нэлээд хүндрэл үүсэж эхэллээ. Тиймээс КТМС-н оюутнууд “CSMS_#Lab – Title” жишээлбэл: 3-3 дугаар лабораторын оюутан 5-р лабораторын ажлаа хураалгах боллоо гэхэд: “CSMS_3-3 – Lab5″ гэсэн гарчигтайгаар илгээнэ гэсэн үг.
Харин МТС-н оюутнууд “SIT – Title” гэсэн гарчигтайгаар имэйлээ илгээнэ үү.
Би CSMS_#Lab болон SIT-р шүүлтүүр үүсгэсэн бөгөөд ингэж форматлаагүй имэйлүүд зөв хавтас руугаа орохгүй гэсэн үг.
Буруу гарчигласнаас болж зөв хавтас руугаа ороогүй тохиолдолд лабораторын ажлаа хураалгаагүйд тооцох болохыг анхаарна уу!!!
Лекц №10. Аравдугаар хичээлийн лекцийн материал. Энэ лекц дээр бид Facade, Observer, MVC зохиомжийн загваруудыг үзлээ.
Жишээг татаж авах.
Лекц №9. Есдүгээр хичээлийн лекцийн материал. Энэ лекц дээр бид зохиомжийн загваруудыг үргэлжлүүлэн Adapter, Bridge, Composite, Command, Mediator зэрэг зохиомжийн загваруудыг (Design pattern) үзлээ. Жишээг татаж авах.
КТМС дээр Батзолбоо багш орсон байсан тул энэхүү лекц уншигдаагүй болно.
Лекц №8. Наймдугаар хичээлийн лекцийн материал. Энэ лекц дээр бид зохиомжийн загварууд буюу design pattern тухай үзлээ. Үүсгэгч буюу creational pattern-с (abstract factory, builder8 …) жишээ авч тайлбарлав.
Слайдыг шинэчлэн, жишээг хавсаргав. Жишээг татаж авах.
КТМС дээр Батзолбоо багш орсон байсан тул энэхүү лекц уншигдаагүй болно.
Лекц №7. Долоодугаар хичээлийн лекцийн материал. Энэ лекц дээр бид архитектурын чухал зарчмуудыг хэлэлцэн ярилцлаа.
Анхааруулга!
Энд тавигдаж байгаа лекцийн слайдууд нь лекцийн 50%-г орлож чадахгүй гэдгийг анхаарна уу!!!
Эхний дасгалын ажлын хариу.
МТС-н оюутнууд энэ хариуг өөрсдийн хийсэнтэйгээ харьцуулаад өөрсдөдөө дүгнэлт хийнэ үү.