Хувилбар удирдлагын бүх мета өгөгдлийг ганц тушаалаар устгах

За өнөөдөр ОпенОфис.орг-н орчуулгын эх кодуудын оройн мөчрийг (trunk), 2.4 мөчир болгон оройн мөчирт 3.0-н шинэ орчуулгын файлуудыг нэмэх гэж байтал урьд нь SVN export хийхдээ алдсан уу, мартсан уу бүү мэд баахан гажилт үүсчихэв. Ингээд 3.0 хувилбарын лавлахыг нээн үзтэл .svn метаөгөгдлүүд нь бүгд цуг явж байв. Ингээд түүнийг Read more

DBDesigner4 on linux

Үнэ төлбөргүй нээлттэй эх бүхий өгөгдлийн баазын дезайн гаргадаг програмын нэг бол яах аргагүй DBDesigner билээ. Түүнийг Үбүнтү дээр rpm -r татаж авч байгаад хамгийн дуртай DEB рүү хөрвүүлэгч хэрэгсэл болох alien -н хэрэглэн dpkg -раа суулгачихдаг байлаа. Гэтэл дараах байдалтай жаахан болхи харагдахын дээр Create/Drop script ч юм уу Read more

Нээлттэй эх бүхий програмын тухай

За ойрд бие чилээрхээд компьютер дээрээ сууж чадсангүй. Ингээд зарим хүмүүсийн асууж сонирхож байдаг нэгэн зүйлийг хөндөн бичихээр шийдлээ. Нээлттэй эх бүхий програм хангамж, ОпенМН холбоо ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Ямар зорилготой яаж оршин тогтнох юм? гэж хүмүүс асуудаг. Тус бүрд нь би имэйлээр хариулт хэлдэг байв. Мөн Read more

ОпенМН шинэ вэб

За өнөөдөр ОпенМН холбооны шинэ вэбийг туршилтын шугамаар http://www.openmn.org хаягт тавьчихлаа. Энэ одоогоор бүрэн ажиллагаатай бус тул бүрэн тогтвортой ажиллах хүртэл хуучин вэбээ http://openmn.sf.net хаяг дээр нь үлдээчихлээ. Үнэндээ програмчлалын хувьд суурь нь дууссан ба вэб орчуулга, толь, нэр томьёо, үг түүгч, үг үсгийн алдаа шалгагчдыг сайжруулах тэдгээрийн өгөгдлийг бүрэн Read more

Спамтай тэмцэх эхний арга

Спамыг нэг их тоодоггүй байж байгаад сүүлийн үед жаахан тэмцмээр санагдав. Өнөөг хүртэл spamassassin -тай явлаа. Бүтэхгүй болох янзтай. Ингээд өнөөгийн байдлаар хамгийн үр дүнтэйд тооцогдоод байгаа Greylisting аргыг ашиглахаар шийдэв. Үүний ажиллах зарчим нь хялбархан бөгөөд үр дүн нь харьцангүй өндөр. Ажиллах зарчим нь: Ихэнх спам серверүүд болон скриптүүд Read more

Зарим нэг цаг хэмнэх тушаалууд

Ойрд зав муу ядаж байхад серверээ унагаад бүр ажил нэмчихэв. Шинэчилж байгаад үйлчлүүлэгчдийн Confixx пакетаа санамсаргүй устгачихдаг юм байна. Энэ apt-get үү, биш юмаа анзаараагүй миний буруу. За тэгээд нэгэнт унагасан юм чинь гээд жаал юм туршиж тоглож байгаад ахин сэргээв. Бүх үйлчлүүлэгчийн өгөгдлөө нөөцлөн FTP сервер лүү гаргаж хадгалаад, Read more

Македоны тухай мэдээ

Хажуугаар нь зүгээр өнгөрч чадсангүй ээ. Македоны засгийн газраас Убунту линүкс сервер бүхий 180 000 ширхэг бага оврын ворксташионууд (юу гэж ч орчуулмаар юм дээ) хэрэглээнд гаргаж байгаа юм байна. http://www.desktoplinux.com/news/NS7546509093.html Хэдэн сарын өмнө мөн энэ засгийн газар нь 26 хүртэлх болон 62 наснаас дээш бүх хүмүүст үнэгүй үйлчилдэг интернэт Read more

Линүкс дээр миний хамгийн өргөн хэрэглэдэг тушаалууд

Сая нэг файл хайж суугаад та бүхэнд өөрийн хамгийн их хэрэглэдэг хэдэн тушаалаа хуваалцая гэж бодлоо. Тухайн тушаал яаж ажилладагийг тайлбарлаж нуршаад байлгүй юу хийдгийг нь товч дурдъя. Файл удирдах системтэй холбоотой тушаалууд 1. ls -lSr # файлуудыг жагсаана. Хамгийн том нь сүүлд харагдана 2. df -h # дискийн сул Read more

Windows оос Линүкс рүү

Нэг шинэ ПК автал нөгөө виндовс виста гайхалтай ирвээ. Энэ үйлдлийн систем үнэхээр өлгийн дотроо байгаа нь мэдэгдэж байлаа. Eclipse-ээ суулгаад ажиллах гэтэл CVS update хийх үед бичих хандалтын эрх хүрсэнүй гээд болсонгүй. Уг нь би өөрөө администратор эрхтэй байсан тул сайн ойлгосонгүй. 🙁 Дараа нь 1200 еврогоор худалдаж авсан Read more