За сүүлийн үед зарим нэг сонин хүмүүсээс Болор АУС-ын харилцахаар хачин хачин мэйл ирсэнийг хараад энэ тухай мэдээлчихье гэж бодлоо.
“Suhee” suhee_ba86 эт yahoo.com гэсэн хаягаар “Joomla zaschihsan CMS yum bishuu yamar aimaar unetein.” гэсэн мэйлд хамгийн их эгдүү хүрлээ. Хэрвээ ямар нэг сайт руу ороод уншдаг бол http://cms.bolorsoft.com дотор яаж хийсэн тухай концепт, архитектур нь монгол, англи хэл дээр хүртэл бий.
Харин ч ёстой ямар нэг CMS-c нэг үсэг ч хуулсан зүйл байхгүй тул ам бардам хэлье! Хууллаа заслаа гэхэд явж явж муу joomla-г сонгоно ч гэж юу байхав дээ. Маш нарийн ярьвал LGPL лиценз бүхий 1 ширхэг л өөр хэрэгсэл ашигласан бөгөөд тэр нь TinyMCE editor.
Ямар ч CMS-с санаа авсан юмуу хулгайлсан зүйл байхгүй. Харин ч ямар нэг системийн код харчихвал дуурайгаад өөрөө сэтгэхгүй юм болох вий гэдгээс айгаад ямар нэг зүйл интернэтээр ч хайж үзээгүй ээ бичсэн систем. Вэб програмчлал гадарладаг хүнд бол ч уг нь ямар нэг системийн хуулбар биш болох нь мэдэгдэнэ л дээ. Өөрөө програмын архитектур, загвараа гаргаад концептоо боловсруулаад кодоо ганцаараа бичсэн. Одоогийн байдлаар бүх модуль болон үндсэн системийн эх код 13 МБ болсон байгаа бөгөөд үнийн хувьд өөрийнхөө чадвартай эн зэрэгцэх системүүдээс хэд дахин хямд байгаа. Хэдийгээр олон зарагдаагүй байгаа ч худалдаж авсан хэрэглэгчид ямар ч гэсэн сэтгэл хангалуун байгаа.
Худалдан авч хэрэглэж байгаа хүмүүстэй баталгаа гаргаж өөрийн хийсэн зүйлсээ энэ мэт хардлагаас сэргийлэх үүднээс энэ зун монголд очихдоо зохиогчийн эрх патент гэрчилгээг нь авъя даа. Өөр ч юу хэлэхэв.


1 Comment

hamas · 2013/06/24 at 18:22

tuhain uydee hedeer zaragdaj baisan ym bol?

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *