Энэ улс орныг барьж байгаа хүмүүс гэж яачихсан таар шуудайнууд байдаг юм бэ? Төр барих нь битгий хэл гэр ч барьж чадахгүй амьтад юм биш үү? Өргөн нарийн төмөр замын асуудал гэж хэдэн жил ярилаа. Одоо тавьчихсан ганц КМ төмөр зам ч алга. Нөгөө 5-р цахилгаан станц барих гэж бараг 5 жил бүр 20 жил юм гэнэ шүү хэрүүл хийсээр өнөөдөр байхгүй байгаа шалгаан нь барих газар олдоогүй юм гэсэн. Түүнээс ялгаа алга.
Нэг улсад олон янзын төмөр зам байдаг юм уу? Байдаг бол ямар улс байдаг юм бэ? Миний бодлоор одоо байдаг орос хятадыг холбосон зам нь ямар царигтай байдаг юм, тэрийг нь тавиад л болоо юм биш үү? Олон янзын төмөр зам тавьчхаад олон янзын вогон явуулах гээд байгаа юм уу хаашаа юм бэ? Энэ чинь одоо Монголд хужаагийн олон залгуураас өөр юм байхгүй болсонтой адилхан заваарсан юм болох юм биш үү? Уг нь монгол улсын стандарт нь 2 шонтой хуучин орос залгуур юм билээ. Хуучин орос ч гэж тэр нь одоо герман, европт (англиас бусад) хэрэглэдэг стандарт л даа. Гэтэл одоо баахан салганасан хужаа залгуурууд орж энд тэндгүй тархчихаад нөтбүүкээ залгалаа, 2 шонг нь хайлуулаад шатаалаа. Иймэрхүү байдлаар хэд хэдэн төхөөрөмжөө шатааж ч байв. Ерөнхий сайд асан Сү.Батболд гуай европ стандарт гэж баахан шоудсан. Ядаж залгуурынхаа асуудлыг шийдсэн нь хаа байна???
Хэнд ч хэрэггүй заваарсан юм ярьж, улс төр хийж цаг алдаад байлгүй тэр төмөр зам, тэр цахилгаан станцаа бариач. Та нар хувийн хэвшлүүдэд татвараа төлж чадахгүй хэдэн сар болоход ямар торгууль тавьж, яаж сүржигнэдэг билээ. Тэгвэл татвараа төлж байгаа ард түмэнд шаардлагатай дэд бүтцүүдийг хурдан тавих шаардлага эрх мэдэлтнүүдэд нь тавих эрхтэй байх гэж бодож байна.
Нэг л их эдийн засгийн тооцоо ярьсан хүмүүс. Хэрэв тийм юм бол бидэнд хөдөө явж амрах, айл хэсэхэд хэрэгтэй асьпалтан замаас өмнө хөдөө орон нутагт бараа таваараа хямдхан хүргэчихдэг , тэндээсээ түүхий эдээ хямдхан татчихдаг, иргэдээ ч бөөнөөр нь хямд төсөр тээвэрлэчихдэг төмөр зам нь илүү хэрэгтэй байсан баймаар санагдах юм. Тэр чинь тэр төвлөрлийг сааруулж, бүс нутгийг хөгжүүлэх түлхүүр юм биш үү?


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *