Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа

Нэг програмтай зууралдаад ойрд зав гардаггүй. Ямар програм болохыг нь удахгүй задланаа. 😉 Аливаа зүйл багаас эхэлдэг. Тиймээс та PHP хэлний чадвараа нэмэгдүүлэхийг хүсэж байвал дараах хэдэн зүйлийг санаж програмаа бичиж байхад илүүлэхгүй. Ямар ч гэсэн хамгийн энгийн 10 зүйлийг Read more…

Eclipse SVN тэй ажиллах

Сүүлийн үед CVS -с SVN рүү ихэнх төслүүд нүүх болов. Албан бус боловч яалт ч үгүй SVN нь CVS-ыг залгамжилан, түүнийг түрж гарч ирж байгааг хөгжүүлэгчид бид харж байна. Өнгөрсөн жил ОпенМН багийнхаа CVS ыг ч би SVN рүү шилжүүлж Read more…

Форум модул ба өгөгдлийн баазын загвар

Өнгөрсөн долоо хоногт Болор агуулга удирдах системийнхээ (АУС) форум модультай зууралдсаар өнгөрүүлэв. Энэ модуль нь бусад модулийг бодвол нилээн интерактив интерфейстэй тул цаг нилээн авлаа. Энэ модул нь үндсэндээ хэлэлцүүлэгийн ангилал удирдах хэсэг, хэлэлцүүлэг удирдах хэсэг, сэдэв удирдах хэсэг, бичлэг Read more…

Eclipse – PHPEclipse – Aptana – Texlipse

Амралтын өдрүүдэд ОпенМН багийнхаа шинэ вэбийг хийж өнжив. Ингээд вэб хуудас бүтээхдээ өөрийн ашигладаг хэрэгслүүдийн талаар товч дуулгамаар санагдлаа. Учир нь бид бүхэн гадныхан шиг тийм баян хүмүүс биш ба тэр үнэтэй мундаг програмуудыг нь тэр бүр худалдаж аваад байж Read more…

Эхний үе шат асуудлын анализ – Үүргийн дэвтэр

Програм хангамжийн инженерчилэлийн эхний үе шат болох асуудлын анализын эхэнд (төлөвлөлт хийх үед) “Үүргийн дэвтэр” болон “Системийн тодорхойлолт” бэлтгэх хэрэгтэйг өмнө дурьдсан билээ. Энэ үүргийн дэвтэр нь Зорилгын тодорхойлолт Бүтээгдэхүүний хэрэглээ Бүтээгдэхүүний үйл ажиллагаа (functional requirement) Бүтээгдэхүүний өгөгдлүүд Бүтээгдэхүүний шинж Read more…

Монгол ном бэлтгэх латекс хэв

За та бүхэнд амлаж байснаар өчигдөр орой сууж хийсэн латекс номын хэвийн эхийг энд хавсаргалаа. Би өөрөө латекс хамтран хөгжүүлдэг, эсвэл өнө удаан жил хэрэглэсэн мэргэжилтэн биш тул гологдолтой зүйлс олон байгаа байх. Та бүхэн эх кодыг шалгаад сайжруулах зүйлс Read more…

Програм хангамжийн инженер гэж хэн бэ?

Өмнө амласан ёсоор Програм хангамжийн инженерийн тухай товч дурдъя. Бид програм хангамжийн инженерүүдийг программист гэж нэрлэдэг. Гэвч программист, програм хангамжийн инженер хоёр жаахан ялгаатай. Програм хангамжийн инженер (software engineer) гэдэг мэргэжил програм хангамжийн инженерчлэл (Software engineering) хөгжиж эхэлсэнээс хэдэн жилийн Read more…

Төслийн хажуугаар хавчуурга тооц

Төсөл төлөвлөлтөндөө хугацааг байнга нөөцтэй авч байх хэрэгтэй. Төслийн хажуугаар өндөр эрхтэй даалгаварууд байнга орж ирж байдаг. Үүнийг тооцож байхгүй бол төлөвлөсөн хугацаандаа дуусна гэж байхгүй. Өнөөдөр шаардлагын тодорхойлолт (Requirement Specification) хийгээд сууж байтал (уг нь энийг менежертэй цуг хийх Read more…

Windows оос Линүкс рүү

Нэг шинэ ПК автал нөгөө виндовс виста гайхалтай ирвээ. Энэ үйлдлийн систем үнэхээр өлгийн дотроо байгаа нь мэдэгдэж байлаа. Eclipse-ээ суулгаад ажиллах гэтэл CVS update хийх үед бичих хандалтын эрх хүрсэнүй гээд болсонгүй. Уг нь би өөрөө администратор эрхтэй байсан Read more…

TexnicCenter үү Texmaker үү

Латекс (LaTeX) TeX нь шинжлэх ухааны баримт, томъёо тодорхойлолт үүсгэхэд маш хялбар хамгийн өргөн хэрэглэдэг нээлттэй эх бүхий програм хангамжийн цогц гэдгийг ихэнхи хүн мэдэх билээ. Хэдийгээр математикч, програмистууд ихэвчилэн ашигладаг боловч барууны орнуудад мастер, дипломын ажил заавал үүгээр бичихийг Read more…