Бас л цагаан сарын маргаан

За би өнөөдөр зарим хүмүүс 1 сард цагаан сараа тэмдэглэлээ 25-нд шинэлэх ёстой шүү дээ гэх мэт маргаан дуулаад гэнэт блог архиваа сөхөж үзэв. Энэ тухай ноднин бичиж байхдаа 1 сарын 26-нд битүүрч 27-нд шинэлэхээр байна гэж тогтоож байсан билээ. Гэтэл энэ жил илүү сартай жил гээд 2 сард тэмдэглэнэ Read more…

Statistics of mongolian Openoffice.org and Bolor toli (dictionary)

За монгол хэл дээр ОпенОфис.оргийн 3.0 хувилбар гараад сарын хугацаа өнгөрчээ. Тиймээс таталтын статистик үзүүлэлтийг нэг харлаа. За виндовс хувилбарыг 13733, Үбүнтү/Дебиан хувилбарыг 713, RPM-ийг 410, дүрмийн алдаа шалгагч өргөтгөлийг 514 удаа татжээ. Мөн хуучин хувилбар болох 2.4-ийг энэ сард 3653 удаа татсан байна. ОпенМН дээр байрлаж буй Болор толийн Read more…

Who is poisoning mongolian IT development

Би монгол хүний хувьд, програм хангамжийн инженер мэргэжилтэйн хувьд Монголын мэдээллийн технологийн хөгжилд бас санаа зовчихно, хөгжүүлэхсэн, хувь нэмэр оруулахсан гэж бас бодно. Гэтэл ний нуугүй хэлэхэд Монголын МТ буруу зүг рүүгээ улам хурдалж байна. Яагаад? Монголын мэдээллийн технологи, програм хангамжийн салбарын хөгжлийг юу болон хэн чөдөрлөж, юу хорлож байна Read more…

Нутагтаа амраад, ажилдаа оров

Энэ жилийн амралтаа дөрвөн долоо хоногоор авч нутагтаа очиж амрав. Улаанбаатарт буусан дариудаа бид 3 ханиад хүрэв. Хүмүүс хэдийгээр зуны сайхан дэлгэр цаг тул Улаанбаатар маш сайхан агаартай байна гэцгээнэ. Гэвч шороо, утаа 2 нь хоолой хорсгож, нулимс гоожуулсаар ханиад хүргэчхэж байна лээ. Улаанбаатар ч хогийн сав л гэмээр болсон Read more…

Ажлын тэмдэглэл

Өнгөрсөн 7 хоногт ажил дээрээ “Web Based Routing slip system” програм бичиж дуусгав. Анхнаасаа бизнес процесс гайгүй тодорхой байсан тул шууд яваад орчихсон чинь энэ нь ч тийм байж, үгүй байж гэж эргэлдсээр нилээн удаан хугацаа алдаж байж сүүлийн хувилбарыг нь дуусгав. Шалгалт, аудит хагас дутуу хийгдсэн байгаа бөгөөд явц Read more…

Google Desktop ба мэдээллийн хулгай

За нэгэн төрийн байгууллагын нөхөр Google Desktop хэрэглэдэг маш сайн хайлт хийдэг гээд магтаад байхын. Хэрвээ би виндовс хэрэглэдэг байсансан бол google desktop-ыг хэрэглэхгүй байх байсан. google.com бол сайн хайлтын систем. Хурдан, хүчин чадал сайтай ярих юм байхгүй. Харин Google Desktop бол маш аюултай гэдгийг сануулъя! Энэ програм ПК дээр Read more…

Цагаан сар ба хар нулимс

Сайн байцгаана уу? Сар шинэдээ сайхан шинэлэж байна уу. Өнөөдөр 2008 оны 2 сарын 8. Монголын (Дорнын/Сарны байсныг өөрчлөв) цаг тооллоор хаврын тэргүүн сарын шинийн нэгэн. Өөрийн гэсэн юм бүхэн сайхан. Өвгөдөөс өвлөж авсан цагаан сар маань бүр сайхан. Энэ сайхан баяр нь бидний өвөг дээдэс өвлийн жаврыг өнөтэй даван Read more…

Охин үр

Аав болох гээд ойрд компьютер дээр суусангүй. Олон зуун имэйл цугларчээ. За тэр ч яахав. 3 кг 900 гр жинтэй 52 см урт охин үр минь төрлөө. Бас л өнөөг хүртэл мэдэрч, амталж үзээгүй байсан нэг өнгө нэгэн мэдрэмжийг төрүүлдэг юм байнаа. Хөөрхий ээж нь харин их зовдог юм байна. Read more…

Сүлжээний саатал

Хэд хоног зав чөлөөндөө Болор толь, ОпенМН-хээ вэбтэй зууралдаж өнжив. Гэтэл хоёр хоног гэрийн интернэт маань тасарч нэрвтэж, олон ажил амжуулж чадсангүй гээд том гарз хохирол учруулав. 🙁 Цахим радиогийн германаас цацагдаж байгаа суваг яваагүй та мөн ажигласан байх. Өнөөдөр нэг юм хальт холбогдлоо. Германд та байдаг бол Telekom-д хэзээ Read more…